МЭДЭЭ НЭМЭХ  

Сансрын алс гүнд болсон нууц дэлбэрэлт

  • 3,569 уншсан
  • 6
  • 2015/04/25

Хабл телескоп сансрын гүнээс нууцлаг дэлбэрэлтийг олж ажигласан байна. Эрдэмтэд дэлбэрэлтийн шалтгааныг тайлбарлаж чадахгүй байна. Байгалийн үзэгдэл үү эсвэл сансрын супер соёл иргэншлийн ул мөр үү?

Хас Худагийн одны ордод орших, Дэлхийгээс 7.8 тэрбум гэрлийн жилийн зайтай газраас хоёр дэлбэрэлтийг Хабл телескоп бүртгэж авчээ. Дэлбэрэлтийн мөн шалтгааныг эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байгаа юм.

Орчин үеийн одон орон судлалын үүднээс, сансрын алс гүнд ажиглагдсан ямарваа нэг дэлбэрэлт нь дараах хоёр үндсэн шалтгааны аль нэг нь байх ёстой юм:
а) шинэ од төрөх
б) хэт шинэ од төрөх

Гэтэл Хаблын ажигласан дэлбэрэлт нь шинэ од төрөх процесс гэхэд дэндүү хурц мөртлөө хэт шинэ од төрөх процесс гэхэд дэндүү бүдэг байгаа гэнэ. Ийм л учраас эрдэмтэд эдгээр дэлбэрэлтийн гарал үүслийг тайлбарлаж чадахгүй гайхашралд орчихсон байгаа ажээ.

Хабл телескоп энэ дэлбэрэлтийг хоёр удаа ажиглажээ. Эхлээд 2014 оны 1 сард ажигласан бол дараа нь 8 сард давтан ажигласан байна. Харин энэ талаарх мэдээллийг 2015 оны 4 сарын 21-нд олон нийтэд дэлгэсэн байна.

Зураг дээр зүүн талд 2014 оны 1 сард ажиглагдсан дэлбэрэлт; баруун талд 2014 оны 8 сард ажиглагдсан байдал.

Дэлбэрэлтийн учир шалтгааныг одоо байгаа онолоор тайлбарлаж чадахгүй байгаа боловч зарим эрдэмтэд аль хэдийн өөрсдийн таамаглалыг дэвшүүлээд эхэлжээ. Тухайлбал сансрын гүнд асар их масстай хоёр биет жишээ нь хоёр нейтрон од юм уу хоёр хар нүх хоорондоо мөргөлдөхөд ийм дэлбэрэлт болно гэж үзэж байна. Гэхдээ энэ нь тун ховор үзэгдэл бөгөөд нэг жилд 2 удаа ажиглагдана гэдэг магадлалын хувьд бараг л боломжгүй гэнэ. Магадгүй бид өөрсдийн онол, мэдлэгийг үндсээр нь өөрчlөх шаардлага ч гарч мэдэх нь гэж зарим эрдэмтэн хэлж байна.

Зарим судлаач магадгүй энэ бол сансрын супер соёл иргэншлийн ул мөрийг бид олж харж байгаа байх гэж таамаглаж байна. 1964 онд Зөвлөлтийн одон оронч Николай Кардашев харь гарагийн соёл иргэншлийг хөгжлийн түвшингээр нь ангилж болох арга зүйг боловсруулсан юм. Кардашевын хуваарь хэмээн нэрлэгдэг уг арга нь харь гарагийн соёл иргэншлийг гурван боломжит төрөлд ангилдаг:
1-р төрлийн иргэншил: Өөрийн гарагийг бүрэн эзэмшиж, нарны аймгийн бусад гарагууддаа хүрсэн;
2-р төрлийн иргэншил: Өөрийн нарны аймгийн хүрээнээс халин гарч од хооронд нислэг үйлддэг;
3-р төрлийн иргэншил: Өөрийн галактикийг бүрэн эзэмшсэн.

Эдгээрээс, 3-р төрлийн соёл иргэншил бол нэг ёсондоо сансрын супер иргэншил байх юм. Ийм супер иргэншил нь гарагуудыг өөрийн хүссэнээр өөрчилж, од эрхсийг дураараа удирдан боловсруулах чадалтай болсон байна. Харин ийм сансрын үйлдвэрлэлийн процесс нь жирийн бидэнд бол байгалийн үзэгдэл мэтээр харагдаж таарна.

Сансрын алс гүнд болсон нууц дэлбэрэлт
Эх сурвалж: http://www.nature.com/news/hubble-spies-a-stellar-
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сансрын алс гүнд болсон нууц дэлбэрэлт
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Hun 2015/09/15
    7.8 terbum gerliin jiliin tsaana yu ch bolj bsan bidend uneheer hurteelgui sanagdlaa. Gehdee sonirholtoi medee bna

    1 0 Хариу бичих
  • Сонирхогч 2015/08/10
    7,8 тэрбум гэрлийн жилийн цаана дэлбэрэлт болсон гэвэл манай нарны аймаг үүсхэээс өмнө болсон үйл явдал байнашдээ. ингэж бодохоор бид хэтэрхий нялх байгаа нь мэдэгдэж байгаа шүү хэхэ

    2 0 Хариу бичих
    • Зочин 2016/03/30
      7.8 terbum jiliin umnu bolson gheer gutarmaar yumaa. tiim deer ued ingj bsn soyl irgenshil odoo ysn bol

  • high 2015/04/26
    Сансрын үйлдвэрлэлийн процесс нь жирийн бидэнд бол байгалийн үзэгдэл мэтээр харагдана гэсэн чинь .... Бид үр шилжүүлэн суулгах гэх мэт байгалын бус үйлдэл хийгээд байдаг санагдчихлаа. Бид үр хөврөл шиг байвал яана.

    1 0 Хариу бичих
  • Одон орон сонирхогч 2015/04/25
    Баярлалаа өөрийг чинь шинэ содон зүйл оруулах нь уу гэж үргэлж хүлээж байдаг шүү

    3 0 Хариу бичих
    • Goldman 2015/04/27
      За баярлалаа. Гэхдээ цаг заваа үрэн байж бичсэн зүйлийг маань бараг бүтэн өдөр өнгөрч байж админ нь ФБ дээрээ постлох юм. ФБ дээрээ постлогдохоос нааш хүн бараг уншихгүй юм билээ. Ямар шалгуураар тэндээ тавигддаг юм бүү мэд. Цагаа үрсэн хоосон хөдөлмөр хийж байх нь дэмий юм шиг байна. Ямар ч гэсэн баярлалаа.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох