МЭДЭЭ НЭМЭХ  

Жижиг дунд бизнесүүд аутсорсинг ашиглах 5 шалтгаан

  • 782 уншсан
  • 0
  • 2015/04/27

Аутсорсинг гэж юу вэ ? Энэ нь программ хангамжийн компаниуд хилийн чанадад өөрсдийн бүтээгдэхүүнээ экспортлох гэдэг ойлголт мөн үү гэвэл тийм гэхдээ энэ бол аутсорсингийн ердөө нэг хэлбэр юм.

Аутсорсинг гэж юу вэ ? Энэ нь программ хангамжийн компаниуд хилийн чанадад өөрсдийн бүтээгдэхүүнээ экспортлох гэдэг ойлголт мөн үү гэвэл тийм гэхдээ энэ бол аутсорсингийн ердөө нэг хэлбэр юм. OUTSOURCING = OUTSIDE + RESOURCING (Гадна нөөц)гэсэн утгатай бөгөөд  1981 оноос эхэлж энэ ойлголт  гарч ирсэн боловч хүн төрөлхтөний амьдралд хэдэн зууны өмнөөс хэрэглэгдэж ирсэн нь хүн өөрөө өөртөө хоолоо бэлдэж чадах ч хоол байнга хийдэг хүнээр бэлтгүүлэхэд чанар, цаг хугацаа гэх давуу талууд олж авах нь бизнесийн аутсорсингтэй нэг талаараа төстэй.

Аутсорсинг гэдэг нь байгууллага их цаг, хөрөнгө, хүч шаардах өөрийн үндсэн үүрэг функцээс гадуур ажлуудыг бага зардлаар түргэн хугацаанд чанартай хийж чадах гадны мэргэшсэн байгууллага, хувь хүнийг хөлсөөр гэрээлэн ажиллуулахыг хэлнэ.

Onshore: Энэ хэлбэр нь аутсорсингийн үйл ажиллагаа нэг улсын дотор явагдаж байхыг хэлдэг. Өөрөөр хэлбэл onshore аутсорсингийн захиалагч болон нийлүүлэгч нь хоёул дотоодынх байдаг.
Offshore: Захиалагч гүйцэтгэгчээ сонгохдоо хилийн чанад дахь ажиллах хүчийг ашиглаж байгаа бол үүнийг offshore аутсорсинг гэж нэрлэнэ.
Insite: Аутсорсингийн гүйцэтгэгч компани өөрийн зарим мэргэжилтэнүүдийг захиалагч компани дээр ажиллуулан, холбогч багийн тусламжтайгаар бусад ар талын мэргэжилтэнүүдтэй холбогдож ажиллахийг хэлнэ.
Outsite: Энэ нь аутсорсингийн гүйцэтгэгч компани ажлыг гүйцэтгэхдээ тухайн захиалагч компаний ажлын байранд байрлалгүй, өөрийн ажлын байрнаас утас, интернэт гэх мэт харилцаа холбооны технологи ашиглан үйл ажиллагаагаа явуулхыг хэлнэ.


1. Капитал зардлуудыг хянах

Зардал хэмнэх нь аутсорсинг хийх цорын ганц шалтгаан биш байж болох ч яалт ч үгүй чухал хүчин зүйлүүдийн нэг. Аутсорсинг нь байнгын тогтсон зардлуудыг хувьсах зардал болгох, бизнесийн чинь өөр нэгэн хэсэгт хөрөнгө оруулах капиталыг суллаж өгөх болно.

2. Бүтээмжийг ихэсгэх

Судалгаа, бизнес хөгжүүлэлт, маркетинг болон түгээлт, технологийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хийдэг компаниуд бизнес өсөхийн хирээр хурдаа алдаж эхэлдэг бөгөөд тухайн бизнесийн чухал бус хэсгүүдийг шинэ ажилтан авч ажиллуулахын оронд олон салбарт ажилласан мэргэжлийн баг хөлсөлж аутсорсинг хийх нь бүтээмжид маш өндөр үр нөлөөтэй.

3. Ажилтны зардлыг багасгах

Ажилтан хөлслөх болон сургах үйл явц нь богино хэмжээний төсөл, улирлын шинж чанартай ажил,  компанид байнга ажиллах шаардлагагүй талбарууд(инженер техникийн ажилтнууд)  хэтэрхий үнэтэй үр зардал болдог учраас аутсорсинг нь хүний нөөцийн зардал багасгах, үүнд зарцуулах байгууллагын удирдах ажилтнуудын цагийг багасгана. 

4. Бизнесийнхээ үндсэн үйл ажиллагаанд фокус хийх

Бизнес болгон өөрийн гэсэн хязгаарлагдмал нөөцтэй, мөн менежерүүд ч адил анхаарлаа хандуулах, цагаа зарцуулах хязгаар бий. Аутсорсинг нь  нийгэмд тухайн бизнесийн хүмүүст хүргэж байгаа үнэ цэнэ, үнэлэмжийг илүү өндөр түвшинд хүргэх нэг хэлбэр. IBM, Nvidia, Apple зэрэг компаниуд магадгүй үйлдвэрлэлээ өөрсдөө хийж болох байсан ч тэд өөрсдийн хамгийн сайн хийж чадах зүйл (R&D судалгаа болон хөгжүүлэлт) -д анхаарлаа хандуулсан нь орчин үед бүтээмжийг өсгөх гол хүчин зүйл болсон байна.

5. Эрсдлийг багасгах

Бизнесийн хөрөнгө оруулалт болгон тодорхой нэгэн эрсдлийг дагуулж байдаг. Зах зээл, өрсөлдөөн, засгийн газрын хууль дүрэм, санхүүгийн нөхцөл байдал, технологи бүгд маш хурдан хувьсаж өөрчлөгддөг. Аутсорсингийн компаниуд нь эдгээр эрсдлийг өөрсдийнхөөр тодорхойлон бизнесийн чинь өмнөөс үүрэх нөхцлийг үүсгэдэгээс гадна тэд өөрсдийн салбартаа энэ эрсдлийг хэрхэн давж гарах талаар маш том туршлагатай байдаг. 

Таны бизнест аутсорсинг ямар байдлаар хэрэг болдог вэ ? 

 

www.mleat.com

Жижиг дунд бизнесүүд аутсорсинг ашиглах 5 шалтгаан

www.mleat.com

Зургийн эх сурвалж: www.mleat.com
Эх сурвалж: www.mleat.com
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Жижиг дунд бизнесүүд аутсорсинг ашиглах 5 шалтгаан
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох