МЭДЭЭ НЭМЭХ  

Цэцгийн тоос-Онц сурлагатны хүнс

  • 432 уншсан
  • 0
  • 2015/04/28

Цэцгийн тоос – Зөгий цэцэгс дамжин нисэхдээ боловсорч гүйцсэн ургамал цэцгийн тоосыг урд хөлөөрөө өөрийн булчирхайн шүүрэлд наалдуулан авч хөлийнхөө хойд талын сагсанд хурааж үүрэндээ авч ирдэг зөгийн гол уурагт тэжээл юм. Зөгийн цуглуулсан цэцгийн тоос түүний булчирхайн шүүрэлтэй нэгдсэнээр хүний биед харшил өгдөггүй давуу талтай болдог. Цэцгийн тоос нь ургамлын эр эс бөгөөд зөгийн нэг бүл 35-40 кг цэцгийн тоос цуглуулж нөөшлөн хэрэглэдэг. Цэцгийн тоосны 22-44%-ийг уураг, 30-60%-ийг нүүрс ус эзлэх бөгөөд илчлэг сайтай. Цэцгийн тоос нь цагаан хоолтон болон мацаг барьж мах идэхгүй байгаа хүнд нэн тохиромжтой бөгөөд 30 гр цэцгийн тоос нь хүний 1 өдрийн уурагийн хэрэгцээг бүрэн хангадаг. Мөн эмчилгээний зорилгоор өдөрт 1 халбага цэцгийн тоос хэлэн дороо уусган ууж хэрэглэхэд хоолны дуршил нэмэгдүүлж, ой тогтоолт, хараа сайжруулан, зүрх-судасны системийн үйл ажиллагаа тогтворжуулж, артерийн даралтыг хэвийн болгож урт наслуулдаг ажээ. Түүнчлэн дархлаа сайжруулан, стресс тайлж, оюуны болон биеийн хүчний ажиллах чадварыг дээшлүүлдэг бөгөөд хүүхдэд өгөхөд оюуны өндөр чадвартай болдог тул онц сурлагатны хүнс хэмээн нэрлэдэг. Цэцгийн тоосыг байнга хэрэглэснээр зүрхний шигдээс, цус харвалтаас урьдчилан сэргийлнэ.
Амьд зөгийн хатгуур эмчилгээ
Т&Т эмнэлэг. 4-р хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, /Дүүхээ төвөөс урагш/ , 54-р сургуулийн урд, /хороололын дунд зам дагуу, ESSO тос солих төвийн эсрэг баруун хойно, замын хойд талд/, харилцах утас 98467220


Цэцгийн тоос-Онц сурлагатны хүнс
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Цэцгийн тоос-Онц сурлагатны хүнс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох