МЭДЭЭ НЭМЭХ  

Далай тэнгисийн тухай зарим цочирдуулам баримтууд

  • 23,873 уншсан
  • 4
  • 2015/04/28

Дэлхийн оршин суугчид бид далай тэнгисийн талаар тун ч бага мэдлэгтэй байдаг. Газрын гадаргуугийн 70% нь усаар бүрхэгдсэн байдгийг бодолцож үзвэл энэ нь тун ч буруу зүйл. Далай тэнгисийн талаар таны мэдэхгүй байж болох зарим цочирдуулам баримтуудыг дуулгая.


Бараг 2500 км үргэлжилсэн Их шүрэн хаалт нь сансраас харагддаг, дэлхийн хамгийн том экосистем юм. 


Их Британы эргээс 460 км-ийн зайд далайгаас цухуйсан 30 м өндөр Роколла цохионы орой дээр 20 орчим хүн л хөл тавьж үзжээ. 


Далайн мангасууд үнэхээр байж болох юм. Учир нь далай тэнгисийн ихэнх хэсэг огт судлагдаагүй байгаа аж. Ер нь манай гарагийн амьтны ертөнцийн 86%-ийг одоогоор “нээж, олоогүй” байгаа аж. 


АНУ-ын нутаг дэвсгэрийн 50% нь далайн түвшнээс доош оршдог. 


Одоогийн байдлаар далайн ёроолын дөнгөж 5-7%, усан давхаргын 1% нь л судлагджээ. 


Номхон далайд Уайт Шарк Кафе ("Цагаан акулын кафе") гэж нэрлэгддэг газар байдаг. Энд цагаан акулууд хэсэг хэсгээрээ цугларч үржилд ордог байна. 


Аварга загасны бүх төрлийн 99% нь мөхөж үгүй болсон буюу устгагдсан гэнэ. 


Дэлхийн хамгийн урт үргэлжилсэн уулс Атлантын далайн ёроолд оршдог. Энэ нь 40 000 км урттай Далайн голч нуруу юм. Энд Альпийн ноён оргилоос ч өндөр оргилууд бий. 


Манай гарагийн хүчилтөрөгчийн ихэнх хувийг далайн усанд амьдрах фитопланктон гэх бичил биетүүд ялгаруулж байдаг аж. 


Далайн гүний дундаж хэмжээ нь 3,8 км. Нарны гэрэл дөнгөж 100 метрийн гүнд л нэвтрэх тул манай гарагийн ихэнх хэсэг үргэлж түнэр харанхуйд умбаж байдаг гэсэн үг. 


Ажиглалтаас үзвэл медуз, аварга загаснаас 15-30 дахин урт насалдаг байна. 


Далайн усанд 20 сая орчим тонн алт байдаг аж. 


Нэг миллилитр далайн усанд 1 сая бактер, 10 сая вирус бий. Тэдний ихэнх нь аюулгүй. Гэхдээ энэ нь одоогоор мэдэгдээд байгаа хэсэг юм. 


Далайн ёроолд манай гарагийн бүх музейд байдгийг нийлүүлснээс ч олон тооны түүхийн дурсгалт зүйлс байдаг гэнэ. 


Хүн төрөлхтөн сүүлийн үед сансар судлалд голлон анхаараад амьдарч буй гарагаа маш бага хэмжээгээр судалж байна. Далайн ёроолын бүх гайхамшгийн нууцыг тайлах цаг ирэх л байх. Гэхдээ далай бидний боддогоос хамаагүй илүү аймшигтай бэлгийг өргөн барьж байж магадгүй еэ!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Далай тэнгисийн тухай зарим цочирдуулам баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Hudlaa2 2015/08/16
    Hudlaa shdee zaluusaa iim uldert itgej tenegteh yum bish bizde whaha

    0 12 Хариу бичих
    • Зочин 2015/09/17
      unen malaa ene yu ch bish

    • Зочин 2015/08/16
      ядаж шинжлэх ухаанаа жоохон судалчаад худлаа үнэн гэдэг дүгнэлт хийж сураач энд бичсэн зүйлсийн ихэнх нь ШУ нээлтүүд бна ШУ-ны судалгааны цар хүрээний талаар түй ч мэдэхгүй хэвтэж худлаа гээд сууж бдаг үнэн дүфф гар бна даа

  • eae 2015/08/16
    nice

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох