МЭДЭЭ НЭМЭХ  

Эхнэр, нөхрийгөө “араар нь тавих” үндэсний уламжлал

  • 46,502 уншсан
  • 11
  • 2015/07/30

Айлчилж ирсэн зочин эхнэрийг нь “татаж чангаавал“ камчаткийн коряк үндэстнүүдийн хувьд нэр төрийн хэрэг ажээ. Иймээс гэрийн эзэгтэй зочныг урхидахын тулд маш ихээр хичээх ёстой гэнэ. Жилийн дараа хоноцын хүүхэд төрөхөд бүх тосгоноороо сүр жавхлантай баяр хийж тэмдэглэдэг. Учир нь энэхүү тусгаарлагдмал ард түмэн цус ойртолтын аюултай тулгарч сул дорой, эмгэг өвчтэй хүүхдүүд төрж, ихэнх нь нялх балчир цагтаа үхэж үрэгдэх  болжээ. Тэгэхлээр харийн хүнээс тохиолдлоор олдсон хүүхэд жинхэнэ гайхамшиг, авралын од болдог байна.


Харин Аляскийн цаатан эскимосчууд эхнэрүүдээ богино хугацаагаар “түрээслэдэг” гэнэ. Хүчтэй, баян гэр бүлийн эр анд гарахдаа бусдын найр тавин өгч буй гэргий нараас дуртайгаа сонгон дагуулж явах эрхтэй аж. Ангийн үеэр эмэгтэй зөвхөн сайн эзэгтэй гэдгээ харуулаад зогсохгүй, халуухан амраг болохоо нотлохоор чармайдаг гэнэ. Энэ нь ямар нэгэн  ёс суртахууны гажуудал огтхон ч биш, корякчуудын нэгэн адил хойч үедээ санаа тавьж буй хэрэг билээ.


Австралийн арунт омгийнхон зүгээр л бие биеэ хүндлэхийн үүднээс эхнэрүүдээ хялбархан гэгч нь найр тавьж өгдөг гэнэ. Гэхдээ чи гэрийн эзэнд таалагддаг, тэр чамд их сайн санаж, ямар нэг таатай зүйл хийхийг хүссэн тохиолдолд л шүү. Татгалзвал түүнийг маш ихээр гомдоож доромжилсон хэрэг болно.


Төвдийн уулархаг нутагт ч ийм үзэгдэл бий. Ирсэн зочинд гэрийн эзэгтэй таалагдвал бурхны ивээл, сайны ёр гэж үздэг. Ер нь Төвдөд эмэгтэй хүн хэн нэгний харааг булааж, дур хүслийг нь өдөөж байсан цагт л үнэ хүндтэйд тооцогдоно. Онгон охиныг эхнэр болгон авах нь гутамшиг бөгөөд ийм тохиолдол байгаад мэдэгдвэл эр эм хоёрыг тосгоноос хөөн зайлуулдаг. Хуримнаас өмнө бүсгүй доод тал нь 20 эртэй унтсан байх ёстой. Энэ бол Төвдийн эл хуль ууланд хэцүүхэн даваа. Бүсгүйчүүд заримдаа ганцаараа, заримдаа санаа нь зовсон эхийнхээ хамтаар уулын замыг өнжин хонон сахиж, аянчдыг хүлээнэ. Аз таарч аяны хүн таарвал биеэ өгч, оронд нь жижиг толь, хямд бугуйвч ч юм уу, гарын бэлэг гуйна. Энэ нь дурсгал болгон авч буй хэрэг биш, омгийн ахлагч нарт баталгаа болгон үзүүлэх зүйл ажээ. 20 хүн олох гэж хөөрхий бүсгүйчүүд нилээд зовлон туулна. Ингэж байж хүний эхнэр болоод санаа амрахгүй, зочдын сэтгэлийг татаж, дур хүслийг нь сайтар хангахад суралцах ёстой гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эхнэр, нөхрийгөө “араар нь тавих” үндэсний уламжлал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • Amarsanaa Tsagaandorj 2015/10/01
    Manaidvch zohihgui bhaa bi l lav ehneree ugch chadahgui

    0 0 Хариу бичих
  • Seiko Mongol 2015/08/25
    tsus oirtoj mohoj bui undestnuudiin tuhaid bol yah ch arga alga harin tuvd uls ene ulamjlalaa oorchilmoor yum

    3 0 Хариу бичих
  • Monnica Bellucci 2015/08/25
    Hetsuu l ulamjlal ym

    1 0 Хариу бичих
  • Amar Dorjpurev 2015/08/25
    dontoi garuud

    0 0 Хариу бичих
  • Lkhagvas Lkhagvaa 2015/08/25
    Uu za za

    0 0 Хариу бичих
  • kkkk 2014/12/04
    ТӨВД ЯВАЯААА

    2 0 Хариу бичих
  • erer 2014/12/04
    Утай гүмбэн сайндаа ч биш юу яах гэж явдаг байсын байнашд тэгвэл. Ааанхаа баригдсан даа. хахха

    22 1 Хариу бичих
  • azhuu 2014/10/22
    uu tiishee yaviilda hyamdhan gsn

    2 1 Хариу бичих
  • Зочин 2014/06/24
    Pa yavi daaa

    0 2 Хариу бичих
  • Зочин 2014/06/20
    Утай, Гүмбэм руу аяласан хэдэн бадарчин ёстой секс туризм гэгчийг амтлах шиг болдог байж л дээ.

    6 0 Хариу бичих
  • wrah 2014/06/04
    tuvdud sex aylald urij bna

    5 5 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох