МЭДЭЭ НЭМЭХ  

“Хаадын цус”

  • 12,170 уншсан
  • 5
  • 2015/05/05

Голландын алдарт зурагчин Эрвин Олаф бол Levis, Diesel, Hennessey, Heineken, Nokia, Microsoft зэрэг нэртэй брэндүүдийг сурталчилдаг нэр хүндтэй нэгэн. Гэхдээ тэрээр нилээд шуугиан тарьж, шүүмжлэл, магтаал дагуулсан өвөрмөгц уран бүтээл хийсэн нь “Хаадын цус” нэртэй, ердийн бус үхлээр нас барсан хаадын гэр бүлийн гишүүдийн цуврал зураг юм байна. Ялангуяа Диана гүнжийн гар дээр осолд орохдоо сууж явсан машины логог дүрсэлсэн нь ихээхэн “өдөөн хатгасан шинжтэй алхам” болсон гэж шуугиулжээ.

Диана гүнж, 1997 он

“Хаадын цус”

Уэльсийн гүнж Диана, жинхэнэ нэр нь Диана Фрэнсис Спенсер. 1981-1996 онд Британы хаан ширээ залгамжлагч, Уэльсийн хунтайж Чарльзийн эхнэр байсан. Диана 1997 онд автын ослоор өөд болсон юм. Ослын шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр үлджээ.

Поппея, МЭ 65 он

“Хаадын цус”

Поппея Сабина бол Ромын хаан Нероны хоёр дахь эхнэр байжээ. 65 онд 2 дахь хүүхдээ хүлээж жирэмсэн байсан 35 настай Поппеягийн гэдэс рүү согтуу Нерон хүчтэй өшиглөсөн гэдэг. Үүнээс болж үр зулбан улмаар Поппея амь алджээ. Нерон эхнэрийнхээ шарилыг занданшуулж, Августын бунханд оршуулах зарлиг буулгасан байна. Хожим түүний дурсгалд зориулсан сүм босгожээ.

Сисси, 1898 он

“Хаадын цус”

Австрийн Элизабета буюу Амалия Евгения Элизабета хатныг дэлхий даяар Сисси нэрээр нь сайн мэднэ. Бавари гаралтай гүнж 1837 онд төрж, 1854 онд Австрийн хатан хаан болжээ. 1867 онд Унгарын консорт-хатан хаан болсон байна. 1889 онд Женев хотод Лиужи Луккени гэх анархист эр зүрхэн тус газар нь хутгалж хөнөөсөн байна.

Жеки О, 1994 он

“Хаадын цус”

Жеки Кеннеди-Онасис буюу Жаклин Бувье нь 1929 онд төрсөн. 1953-1963 онд Америкийн ерөнхийлөгч Жон Кеннедийн эхнэр байжээ. Түүнийг нас барсны дараа 1968 онд Грекийн тэрбумтан Аристотель Онассисийн эхнэр болов. Америкийн дээд язгууртны гэр бүлийн гишүүн Жаклин эх орондоо ч, Европт ч олон нийтийн шүтээн болж байлаа. Жаклин Ли Бувье Кеннеди-Онассис 1994 онд тунгалагийн булчирхайн хорт хавдраар өнгөрчээ.

Юлий Цезарь, МЭӨ 44 он

“Хаадын цус”

Юлий Цезарь бол МЭӨ 100 эсвэл 102 онд мэндэлсэн Эртний Ромын эзэн хаан, төрийн зүтгэлтэн, улс төрч, цэргийн жанжин, зохиолч хүн байлаа. МЭӨ 44-05-15-нд сенатын хуралд очиж явсан Цезарь урван тэрслэгчдийн гарт өртөж зэрлэгээр алуулжээ. Түүний биед 40 гаруй шарх байсан гэдэг.

Мария-Антуанетта, 1793 он

“Хаадын цус”

Мария Антуанетта буюу Габсбург-Лотарины гүнж Мария Антония Йозефа Иоганна нь 1755 онд Вена хотод төржээ. Францын хаан XVI Людовикийн эхнэр байсан тэрээр тухайн үеийнхээ хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэгд тооцогдож байв. Хатан хаан 1793-10-16-нд Парис хотын Эв нэгдийн талбай дээр толгойгоо авахуулжээ.

Хатан хаан Александра, 1918 он

“Хаадын цус”

Оросын хатан хаан Александра Фёдоровна, Гессен-Дармштадтын гүнж Алиса Виктория Елена Луиза Беатрис нь 1872 онд төрж, 1894 онд Оросын II Николай хааны эхнэр болжээ. Гессен болон Рейний их герцог IV Людвиг, Английн хатан хаан Викторийн ач охин Алиса нарын 4 дэх охин тэрээр 1918 онд гэр бүлийн бүх гишүүдийн хамтаар большевикуудад буудуулж амь үрэгдсэн билээ.

Людовик хаан, 1886 он

“Хаадын цус”

XVI Людовик 1754 онд төржээ. Бурбон угсааны хаан тэрээр 1774 онд өвөг эцэг XV Людовикаас хаан ширээг өвлөн авчээ. Түүний үед, 1789 онд Францын Их хувьсгал эхэлсэн бөгөөд 1792 онд хаан ширээнээс түлхэн унагагдаж, гильотин дор цаазлуулсан байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Хаадын цус”
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Solongos Anjel 2015/09/19
    Goe yuma mash goe zurjee,.goe durseljee

    0 0 Хариу бичих
  • Bi 2015/09/19
    Goy zuragnuud blaa

    0 0 Хариу бичих
  • ТэБэ 2015/05/17
    Сонирхолтой гэхээс илүү аймшигтай ч гэмээр байлаа

    2 0 Хариу бичих
  • Цас Шиг Азтай Хайр 2015/05/14
    sonirholtoi bla

    1 0 Хариу бичих
  • qw 2015/05/12
    Tsu2

    0 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох