МЭДЭЭ НЭМЭХ  

ГУЛАГ-аас оргож Төвдөд хүрсэн бодит түүх: 1-р хэсэг

  • 18,648 уншсан
  • 26
  • 2015/04/28

Ганц уут хатаасан талх, сүх хоёроор зэвсэглэн алдарт ГУЛАГ шоронгийн Сибирийн салбараас зугтаж Монголын элсэн цөлийг бараг усгүйгээр туулан, Гималайн нурууг давж Лхаст хүрээд сарлаг унаж, Энэтхэгийн далайд сэлж үзсэн домогт эрийн тухай бодит түүхийг товчлон орчуулснаа та бүхэнд барьж байна.

ЗСБНХУ-ын эсрэг тагнуул хийсэн хэргээр баривчлагдсан Польшийн 24 настай офицер Славомир Равич өөрийг нь хүлээж буй хэдэн сарын байцаалт, доромжлол, аймшигт тамлалын талаар огт төсөөлсөнгүй, жаахан тэвчээр гаргаж энэ хөгийн эндүүрлийн учрыг сайн тайлбарлаж чадах юм бол бүх зүйл хэвийн болно хэмээн итгэж байв. Гэвч тэрээр бусад хэдэн мянган хүмүүсийн адилаар  аварга махны машин руу хаягдаж байгаагаа яаж мэдэх билээ. Засан хүмүүжүүлэх лагерьт 25 жил хоригдох ял сонссон хойноо ч хувь хүн, эрх чөлөө гэдэг зүйл огт байхгүй, зөвхөн тасралтгүй урсах хүмүүний нэр нүүргүй саарал цуваа байгаад итгэж ядаж байжээ.  

Мал ачих зориулалттай ачааны вагонд хоригдлууд дорно зүгийг чиглэн хоёр долоо хоног явж байв. Вагон дотор битүү чихсэн хүмүүс гараа өргөх ч зайгүй. Шөнө нь явж, өдөр нь аль нэг бөглүү өртөөн дээр зогсоно. Хоногт 1 удаа хоригдлуудыг хагас цаг гаргаж биеийн чилээг нь тайлна. Мөн бяцхан хар талх тарааж өгдөг байв. Равич оногдсон талхныхаа ихэнхийг дор нь идэж орхиод жаахан хэсгийг хадгалж авч үлддэг байлаа. Дараа хэзээ талх өгөхийг хэлж мэдэхгүй шүү дээ. 12-р сарын ид хүйтэн болж байсан ч олон хүн чихсэн вагонд дулаан. Харин хананд шахагдан зогссон хүмүүс ясандаа тултал бээрдэг байв. Гэвч энд “хуваарилалтын систем” шударгаар үйлчилж хүмүүс ээлжээр даарцгаадаг байлаа. Даарах нь хэцүү ч цонх дарж хадсан модон завсраар гадагш харж, орчин тойронд юу болж байгааг нөхөддөө хэлж өгнө. Нэг удаа Равич хананы хажууд зогсох ээлжтэй байсан өдөр эмэгтэйчүүдийг ачсан вагон зэрэгцэн иржээ.

“Тэнд эмэгтэйчүүд байна, манайхны польш эмэгтэйчүүд! Тэднийг яг ийм вагоноор авч явна!” гэж Равич хашгирав. Ингэтэл жинхэнэ үймээн дэгдлээ. Хоригдлуудын зүрхний угт нуугдсан уур хилэн гадагшилж, бие биенийхээ дээр гишгэчин бүгд хаалга, цонх руу тэмүүлэв. Хүн бүрийн амнаас цөхрөлийн архираан гарч байв.  Ойр байсан нь хаалгыг эвдэх гэж үзэж байлаа. Жаахан л удсан бол вагон онхолдох байв. Харгалзагчид цувааны дагуу гүйлдэж удалгүй вагон хүч мөхөсдөн орилолдох эрчүүдийг аван хөдөллөө.  

Энэ бол цор ганц учрал байсан юм. Үүнээс хойш хоригдлууд хагас ухаантай мэт болжээ. Ер нь тэд үхэл амьдралын зааг дээр явж байсан юм. Хэн нэгэн нь амьсгал хураасныг гадаалах үедээ л мэддэг байв. Тэднийг шууд л цасанд булж орхино. Хөлдүү газар нүцгэн гараараа булшны нүх ухах ямар ч боломж байсангүй.

Ингэж сар яваад Эрхүү хотын ойролцоо цасанд дарагдсан өртөөн дээр буув. Маалинган даавуун өмд цамцтай хоригдлууд Сибирийн жавар сөрж хэдэн км алхсаны эцэст хоноглох газартаа очиж, хоол, зузаан хувцастай золгожээ. Хөвөнтэй хүрэм, шинэ шаахай олж авсан Равич аз жаргал гэж юу байдгийг мэдрэх шиг болов. Эргэн тойрноо хартал эх орон, гэр бүлээсээ хагацаж, харийн нутагт хүнд ажилд зүтгэхээр яллагдаж, олон сар цадталаа идээгүй нөхөд нь хэлбэр дүрсгүй хөвөнтэй хүрэм тааруулан үзэж учиргүй их аз жаргалтай байх шиг харагдав.


Лагерь №303

Гэтэл энэ бүхэн нь тамын түрүүч байжээ. Хоригдлуудыг Сибирийн ойгоор 1500 км алхуулж 303-р лагерьт хүргэх ёстой байв. Гэхдээ хүн бүрийг гавлаад урт гинжээр хэлхэж, зуу зуугаар нь багана болгон жагсаажээ. Шөнөдөө хоригдлууд цасан хунгарт нүх ухаад хэвтэнэ. Бүтэн өдрийн хоол нь 400 гр хар талх, 2 аяга цай. Ингэж бараг 2 сар явжээ. Энэ бол өндөр боловсролтой, өөр үзэл бодолтой харийн хүмүүсийг удаанаар, цэвэрхэн хороох өвөрмөгц арга байсан юм. Бас ажиллах хүчийг маш бага зардлаар хэрэгцээт газар нь аваачих арга байлаа. Гэхдээ хүний боломж хязгааргүй аж. Энэ аймшигт марафоны үеэр харьцангуй цөөн хүн амь алджээ. 1-р сарын сүүлээр хоригдлуудын 80% нь очих газартаа, 303-р лагерьт хүрсэн байна. Тэдний дунд Славомир Равич байлаа.

Цасан хунгарт 2 сар хоноглосны дараа дээвэртэй оромжинд, модон нааран дээр унтах нь хичнээн их аз жаргал авчирдгийг тэрээр дахин мэдэрч гайхжээ. Хоолой горойлгох хуурай хар талхны оронд ногооны хольцтой усан шөл идэх хичнээн таатай байсан гээч. Гэхдээ өөрийгөө дахиад хүн болсныг мэдрэх таатай хир нь бас аймшигтай байлаа. Тэрээр үлдсэн бүх амьдралаа энэ нааран дээр, үүрийн харанхуйгаар бүрээн дуунаар босож өдөржин ойд мод цавчиж, лхагва гараг болгонд улс төрийн хичээлд сууж, боолын маягаар өнгөрөөх гэж үү? Сибирийн тайгаар хийсэн явган аяллын дараа хоригдлууд хувь заяатайгаа эвлэрэх мэт гөлгөр, дүнсгэр болцгоосон байлаа.

Харин Славомир өөр бодолтой байв. Бие бялдрын олон зовлон туулсны дараагаар тэр өөрийн хүч чадалдаа итгэх болжээ. Бас тайгад болсон нэг учралыг мартаж чадахгүй байв. Хоригдлуудыг дагаж явсан машин цасанд суусан тул нутгийн якутуудыг дуудаж туслуулах болжээ. Славомирийн эх орос хүн байсан тул тэрээр орос хэл сайн мэддэг байлаа. Нэгэн якут эр хоригдлуудыг өрөвдөж байгаагаа нуусангүй, оргож зугтвал хэрэг болох хоол хүнсийг тайгад байх анчны урцад нуусан байгаагаа хэлжээ. Равич оргох төлөвлөгөө боловсруулж эхлэв. 


7 зоригтон

Удалгүй тэрээр санаа нэгт найзуудаа олж авчээ. Энэ нь Польшийн армийн түрүүч, 30 настай Маковски, дунд зэргийн настай, Сибирийн лагерьт ч цэргийн хүмүүжлээ гээгээгүй түрүүч Палушович, Колеменос хэмээх аварга биет скандинав эр, биеэр бага ч бэлчээр нь том, алиа хошин Заро, бодлоготой ухаалаг Марчинковас, Шмидт буюу үнэн хэрэгтээ Оросын метроны барилга дээр ажиллаж байгаад тагнуул хийсэн хэргээр шийтгүүлсэн америк инженер Смит нар байв. Оргох төлөвлөгөө туйлын энгийн. Цастай шөнийг хүлээж байгаад өргөст төмөр торон доогуур нүх ухаж гарна. Дараа нь нохойтой харуулын чөлөөгөөр лагерийг тойруулан ухсан гүн шуудууг давж гарах ёстой. Аварга биет Колеменосын хэрэг энд гарах аж. Равич хонины арьсан хүрэм олж авсан байна. Хонины арьс чирж явбал нохой мөрөө алдаж төөрөлддөг гэж тэрээр багадаа танил анчнаас сонсож байжээ.

Тэд шууд Камчаткийг зорих нь хамгийн зөв болоод дөт зам байсан боловч, тэр үед эргийн хамгаалалт маш чанга байжээ. Ингээд Монголын тал нутгаар дамжин Гималайн нурууг давж, Британы Энэтхэгийг зорихоос өөр арга байсангүй...

Үргэлжлэл...

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
ГУЛАГ-аас оргож Төвдөд хүрсэн бодит түүх: 1-р хэсэг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

26 Сэтгэгдэл


  • Зочин 2015/09/30
    uneheer gaihamshigt tuuht hun bje hamt orgoson humuus ni ch bas amerik injener smith polish busgui setgel hudulchluu kinon dere mongoliin zochlomtgoi bdaliig haruulsangui gehde kino goe boljee

    0 0 Хариу бичих
  • 3333 2015/09/30
    Киноны эхлэл нь яг үнэн Шаламовын хорих лагерийн өгүүллэгүүд гэж номноос санаа авч хийсэн байх гоё түүх юмаа

    0 0 Хариу бичих
  • Sod 2015/07/17
    Ene zohioliin ehlel ni germanii opetser orosiin shorongoos orgodog Tuulj baramgui Urt zam gedeg Kino bna. Ih goe kino Germand Bhdaa uzeed ooriin erhgui mulmis Garch bna le. Uzeerei !!

    0 0 Хариу бичих
  • Uzegch 2015/07/16
    Ene hunii tuuheer hiisen Colin Farrel-n togloson The way back geed kino bgaa. Sibireer yavj yavj mgl-d irj erh chuluuteigee zolgoloo gesen chin mgl bas kommunist oron bolson bdag. Govid harangadaad yavj bhad malchin mgl ailiin huuhed ted nariig barij uguh bish us avchirch tusalj bgaa tuhai gardag goy kino bii. Suuld n enethegt ochood duusdag. Huurhii ingej zovj bsan bh gej

    0 0 Хариу бичих
  • gerel 2015/05/02
    3-r hesegee tabih bolj bna uu huleej bna

    0 1 Хариу бичих
    • Зочин 2015/05/02
      http://viva.mn/post/4793

  • Батчулуун Батсүх 2015/04/30
    3-р хэсэг нь хэзээ тавигдах вэ

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/04/30
      http://viva.mn/post/4793

  • Зочин 2015/04/29
    Yag goe deer ni tseg tavchih yumaa

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/28
    za kino ni bgaa shdee bas yzsen goy kino shyy tsoliig tuulj baihdaa amitan dagaj yawahgyi tegsen bol ustai zolgono shyydee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/28
    http://kinotsag3.com/movie.php?m=855 энэ кино нь шдээ.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/28
    Энэ чинь кино ш дээ. Эхлэл нь Шаламовын номноос авсан байдаг юм. Vicky гол дүрд нь явж байдаг

    1 4 Хариу бичих
  • Зоригтбаатар Билгүүн 2015/04/28
    huleej bna

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/28
    Ёооё яг гоё болж ирээд л дуусчих юм олон ангит кино биш дээ :(

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/28
    Найзуудаа, эхлээд түүх байж дараа нь үүгээр кино хийдгийг санаарай. Энэ бол болсон явдал энэ эрийн өөрийн дурдатгал дэлхийн олон орны хэл дээр хэвлэгдсэн гэсэн

    4 0 Хариу бичих
  • Мөнхбаяр Жадамба 2015/04/28
    The way back

    2 0 Хариу бичих
  • Psylo 2015/04/28
    ene bolson yawdlaas sedwelsen '' The Way Back'' gdg kinonii tuuh bna. bs ''So weit die Füße tragen'' gsn nertei bs negen adil bolson yawdliig uguulsen kino bna

    2 0 Хариу бичих
  • dd 2015/04/28
    kinoni link n bn uu

    0 0 Хариу бичих
  • Д 2015/04/28
    Энэ кино болсон байх аа... Ийм кино байдаг...

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/28
    Саяхан киног нь үзсэн.Аймаар түүх байналээ....

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/28
    сайхан зохиол байна .одоо цагт холливудын киноноос санаа авч түүхээ бичдэг болж дээ хөөрхий

    0 14 Хариу бичих
    • Зочин 2015/04/28
      Энэ ямар тэнэг гар вэ хаха энэ чинь үнэхээр үнэн явдал

  • HI 2015/04/28
    Үргэлжилэлээ хурдан тавиарай хөөе

    1 0 Хариу бичих
  • zochin 2015/04/28
    huleej baiy

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/28
    Дараагийнх нь хэзээ вэ хурдан тавиарай

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/04/28
      daraagiin n ...


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох