МЭДЭЭ НЭМЭХ  

ГУЛАГ-аас оргож Төвдөд хүрсэн бодит түүх: 2-р хэсэг

  • 14,028 уншсан
  • 22
  • 2015/04/29

I хэсгийг унших бол энд дарж орно уу.

Лагерийн эргэн тойрон хэдэн зуун км газар Сибирийн тайга үргэлжлэх бөгөөд ямар нэг тосгон, сууринд хүрч очлоо гэхэд Зөвлөлтийн комиссаруудас үхтлээ айдаг нутгийнхан дор нь бариад өгчихнө. Иймээс зөвхөн өөрсдийн хүчинд л дулдуйдаж хил давахаас өөр аргагүй. Тэдний сонгосон маршрут газрын зураг ч, луужин ч шаардахгүй, зүгээр л нараар баримжаалан өмнө зүгийг чиглэн зүтгээд байх хэрэгтэй байв. 

Оргосон нь

1940 оны 4-р сарын эхээр бүх зүйлээ бэлэн болгоод зөвхөн цас орохыг л хүлээж байлаа. Ашгүй 4-р сарын 10-ны орой том том ширхэгтэй нойтон цас хаялж эхлэв. Хуйвалдагсад бие биеэ хараад шууд ойлголцов. Өнөөдөр! Оройн тооллогын дараа хөл үймээн татармагц бүгд болзсон газраа цуглаад нохойтой эргүүл явж эхлэхийг хүлээн нуугдацгаалаа. Удалгүй цэргүүд саравчнаас нохдоо гаргаж тэдний дэргэдүүр өнгөрөв. Одоо тэдэнд 1 цагийн хугацаа бий. Энэ хооронд амжих хэрэгтэй. Тэд маш түргэн ухаж 10 минутын дараа төмөр торон доогуур том нүх бий болов. Бүгд хурдан шургаж гараад шуудуу руу гүйн хүрцгээв. Бүгдийн найдаж байсанчлан аварга биет Колеменос шуудуу руу хөнгөн үсэрч ороод нөхдөө бүгдийг нөгөө талд зөөж гаргалаа. Шуудууны өндөр бараг 4 метр байсныг хэлэх хэрэгтэй. Гэтэл санаанд ороогүй нэг асуудал гарсан нь аварга биетийг татаж гаргах ажил байв. Колеменос хичнээн сарвайгаад ч, бүр үсрээд ч тэдний гарт хүрч чадахгүй байлаа. Эцэст нь Маковски, Марчинковас хоёр Смит, Равич нарын хөлнөөс барин доош унжуулж тэр хоёр нь  Колеменосыг арайхийн татаж гаргажээ. 
Бүдүүн том ширхэгтэй цас орсоор байсан нь тэдний мөрийг хялбархан дарж байлаа. Оргодлууд өмнө зүгийг чиглэн ухаан жолоогүй, зогсолтгүй олон цаг гүйв. Ингэсээр бахардаж унахын даваан дээр цасанд дарагдсан жалга тааралдахад өнхөрч унаад удтал эхэр татаж, бүгшүүлж ханиалган хэвтэцгээжээ. 

Олонх нь шууд эндээ амрах саналтай байв. Харин Равич нөгөө якут эрийн хэлснийг санаж байжээ. Цасан дээр шууд унтаж болохгүй, заавал нуувч барих хэрэгтэй. Эцсийн хүчээ шавхан жалганаас мөлөж гараад модон дор цасан нуувч ухах хэрэгтэй гэж тэр нөхдөө ятгаж чаджээ. Энэ нь дулаан ч, аюулгүй ч байв. Гал түлэх тухай санахын ч хэрэггүй. Тэд хатсан талх зажилж голоо зогоох төдий болов. Нэг  таагүй зүйл мэдэгдсэн нь эрэлхэг түрүүч Палушович огт шүдгүй байжээ. “Тэд намайг байцааж байхдаа хамаг шүдийг маань булгалсан юм” гэж тэр гар дэлгэн өгүүлэв. Палушович өөр гомдол гаргасангүй, хайлмагтсан цасанд талхаа жаахан дэвтээж байгаад хивж байв. Харин бусдыгаа бодвол арай л их цаг зарцуулсан нь мэдээж.

Үүр цайж эхэлмэгц замдаа гарлаа. Дараагийн хэдэн 7 хоногийн турш яг ийм дэглэмээр явсан юм: өдөртөө цасан ичээнд зүүрмэглэж байгаад шөнөдөө 20-30 км зам туулна. Хатсан талхнаас өөр идэх юм байсангүй, тэд ч цасан тайгад өөр хоол олдохгүйг мэдэж байсан юм. Оргосноос хойш 2 долоо хоногийн дараа тэдэнд аз таарч унасан модонд тээглэсэн амьд буга олжээ. Оргодлууд тэндээ хоноглож гал түлээд бугын махыг шарж, чадах чинээгээрээ идэж авахаар шийджээ. Өдөржин түүдэг галын дэргэд хэвтэж, сүүлийн нэг жилийн турш анх удаа цадтал идсэн нь энэ замын хамгийн сайхан дурсамж болон үлджээ. Үлдсэн махаа шөнөжин утаад хуваан үүрэхээр болов.


Кристина

Аажмаар хаврын урь орж эхлэв. 5-р сарын эхээр босуулууд Байгаль нуур хүрчээ. Энд тэднийг сонин учрал хүлээж байлаа. Нуурын эрэг дээр хоноглосон хэд дээр эцэж ядрахын туйлд хүрч, зэрлэгшсэн залуухан бүсгүй хүрч иржээ. Тэрээр бутанд нуугдаж байгаад польшоор ярихыг сонсоод ирсэн гэнэ. Кристина гэх энэ эмэгтэй нутаг нэгтэнтэйгээ уулзаад удтал эхэр татан уйлж байлаа. Кристина мөн л тэдэн шиг оргож зугтаасан ажээ. Мэдээж польшууд дороо уярч өмгөөлөлдөө авав. Төрөлхийн сайхан зантай Колеменос, Заро хоёр ч талх руу ховдоглон дайрах бүсгүйг хараад инээмсэглэлээ барьж чадсангүй. Харин Смит л илт дурамжхан, польшуудаас харцаа буруулж байв. Охин тэдэнтэй хамт явахыг хүсэж, ямар ч бэрхшээлийг даван туулж чадахаа амлаж, сувилагчийн үүргийг өөр дээрээ авчээ. Удалгүй эргэлзэж байсан Смит хүртэл охиныг дараас болохгүй гэдэгт итгэсэн байна.  

Багийнхан өмнө зүгийг барин алхсаар удалгүй Монголын хилийг давж чаджээ. Араас нь мөшгин ирэхгүй гэдэг нь тодорхой болмогц тэд уужирч, хүн амьтантай уулзах зүрх гаргасан байна. Нутгийн малчин ардууд тэднийг ихэд гайхан харж байсан ч, хамгийн нийтэч, арга чарга ихтэй Смит өөрсдийгөө Лхаст очиж мөргөхөөр явж байна хэмээн ойлгуулжээ. Энэ нь хожим тэдэнд олон удаа тус хүргэсэн байна. Монголчууд босуул хэдийг мөргөлчид гэж ойлгосон учраас маш их хүндлэн чадлаараа дайлж, цайлдаг байлаа. Тос самарсан сүүтэй цай байнга барихаас гадна, хонь ямаа алж хооллож ундлах нь элбэг байв. Жижгэвтэр налуу уулс, цэвэр тунгалаг гол горхитой энэ тал нутагт зун хэдийнээ иржээ. Чулуурхаг хөрсөн дээгүүр явах нь цасан хунгарт шигдэн алхахаас хамаагүй дээр байсан боловч бүгдийнх нь гутал элэгдэж дуусч байв. Бас хөлийн цэврүүтэж холгогдсон шарх нь эдгэрэхгүй зовлон болж байлаа. Гэхдээ л энэ нутгаар аялсан нь тэдний урт замын хамгийн таатай, хамгийн аюулгүй үе байсан юм. Түүдэг галын дэргэд унтаад, үүрээр босож зөвхөн урагшаа тэмүүлэх нүүдэлчин амьдралд бүр дасаж, амьд мэнд, эрх чөлөөтэй яваадаа баярлаж ханахгүй байлаа. Гэвч удалгүй ингэж хайхрамжгүй явсныхаа өр төлөөсийг амссан юм.

Үргэлжлэл...

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
ГУЛАГ-аас оргож Төвдөд хүрсэн бодит түүх: 2-р хэсэг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

22 Сэтгэгдэл


  • Зочин 2015/07/05
    Үүр цайж эхэлмэгц замдаа гарлаа. Дараагийн хэдэн 7 хоногийн турш яг ийм дэглэмээр явсан юм: өдөртөө цасан ичээнд зүүрмэглэж байгаад шөнөдөө 20-30 км зам туулн

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/05/28
    Sonirholtoi yum a urgeljlel ni hezee tavihdah ve Bayarlalaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/11
    киноны нэр гэртээ хүрэх зам гэдэг https://www.youtube.com/watch?v=87kezJTpyMI

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/07
    Urgeljlel ni hezee ve xexe buur amtand ni orj ehellee xexe

    0 0 Хариу бичих
  • зочин 2015/04/29
    Үргэлжлэлийн хурдан уншах юмсан

    3 0 Хариу бичих
  • зочин 2015/04/29
    Киног нь ч олон удаа үзсэн дээ гарах болгонд нь... унших бас сайхан байна үргэлжлэлийг нь хурдан оруулаасай

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/04/30
      Ямар нэртэй кино байдагийм бэ үзэх юмсан?

  • Зочин 2015/04/29
    urgeljleliig ni unshmaar bhin

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/29
    daraagiixii ni xurdan oruulna uu

    0 0 Хариу бичих
  • gerel 2015/04/29
    kinog ni uzej baisan gehdee l unshih saihan

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/29
    со сериалд оруулж байгаа юм шиг юм болж байнадаа өдөрт 1 гээл

    5 0 Хариу бичих
  • erxeme 2015/04/29
    daraagiin xesgiig n xurdan oruulaarai sonirxoltoi bn shv bi enenii kinog n vzej bsn yum bn

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/29
    кинон дээрээ Монголын ард иргэдийн талаар түй ч алгаа. нэг морьтой хэдэн хүн л гарч бна. гэтэл энд Монголчууд их туслаж байсан талаар байна. Монголчууд явуулын хүмүүст маш сайн хандаж байсан байхаа.

    3 0 Хариу бичих
  • Гоё гоё 2015/04/29
    Дараагийн бүлгийг нь яааралтай уншмаар байна хурдан тавиарай Админаа баяраллаа

    0 0 Хариу бичих
  • ббб 2015/04/29
    кино линк нь байвал өгөөч

    0 0 Хариу бичих
  • зочин 2015/04/29
    дараагийн бүлэг хэзээ вэ?

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/29
    goy bna

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/29
    зохиол байна. киноноосоо санаагаа авч түүх бичдэг болоо юу. одоо 3 р хэсэг дээрээ морьтой монголчуудтай таарна. аав нь хүүхдээрээ ус өгүүлнэ . ккккккккк

    0 4 Хариу бичих
    • Зочин 2015/04/29
      жаахан юм уншиж, үзэж харж байж дараа нь ярь. дэндүү бодлогогүй бурдаг нөхдүүд ичмээр юм. кино үзэхээс өөр юм мэдэхгүй юу? энэ чинь үнэн түүх

  • Зочин 2015/04/29
    Kino ni baidag baixaaa

    0 0 Хариу бичих
  • Cule 2015/04/29
    3-r hesgiig huleehees

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/29
    Daraaagin buleg hezee ve sonirholtoi bn

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох