МЭДЭЭ НЭМЭХ  

Тааруухан сахилга сурлагатай байсан ч амжилтанд хүрсэн хүмүүс

  • 7,350 уншсан
  • 2
  • 2014/06/05

Алдартнууд бүгд онц сайн сурч байсан уу гэвэл үгүй. Зарим нь бүр сургуулиасаа хөөгдөж байсан түүхтэй. Тэгсэн хэдий ч муудсан юм алга. Харин ч эсрэгээрээ.

Харьцангуйн онолыг үндэслэгч Альберт Эйнштейн гимназ төгсөж ч чадаагүй байж Нобелийн шагнал авчихсан хүн шүү дээ.


Алдарт зураач Сальвадор Далийг 15 настайд нь зохисгүй зан авир гаргасан хэмээн шашны сургуулиас хөөжээ. Испанийн сод авьяастан хүүхэд байхаасаа л уран зургийн мэдрэмжээрээ гайхагдаж байв.


Грекийн тэрбумтан Аристотель Онассисийг сургуулиас нь нэг бус удаа хөөж байсан гэдэг. Нэг удаа бүр англи хэлний залуухан багш эмэгтэйн өгзгийг чимхэж орхиод хөөгдөж байжээ. Ирээдүйн саятан хичээл таслах туйлын дуртай нөхөр байв. Гэхдээ энэ бүхэн түүнийг дэлхийн хамгийн баян хүн болоход саад болоогүй л юм даа.


Голливудын жүжигчин Сильвестр Сталлоне бага залуудаа маш танхай, хүмүүжилгүй нэгэн байжээ. Ирээдүйн од маань маш олон сургууль дамжсаны эцэст хэцүү хүүхдийг хүмүүжүүлэх сургуульд /манайхаар бол колони / хуваарилагдан очиж байжээ.


Урлагийнхан ер нь олигтой сурдаггүй гэдэг. Жишээ нь дуучин Аврил Лавин хичээл хийхээсээ илүү спорт сонирхож, зодоон хийж, хичээл тасалсны улмаас 3 удаа сургуулиа сольж байсан гэнэ.


Оросын хөл бөмбөгийн од Андрей Аршавин тухайн үедээ бас л сургуулиас хөөгдөж байжээ. Учир нь багшийгаа онц биш, сайн дүн тавилаа хэмээн ангийн журналыг урж хаясан гэнэ.


“ Цэргийн сургуулийнхан “ киноны дүрээр нь бидний сайн мэдэх оросын жүжигчин Кирилл Емельянов захирлын өрөөнд байсан бүх журналыг шатаагаад хөөгдсөн байна. Тэрээр хожим эчнээгээр сургууль төгсжээ.


Америкийн Кантон хотын шашны сургуулийн сурагч Брайан Уорнер номхон томоотой хүү байв. Гэхдээ тэр эротик зураг зурж ангийнхандаа зардаг байсны улмаас сургуулиас хөөгдсөн байна. Тэрээр хожим нь Мэрилин Мэнсон нэрээр бүх дэлхий даяар алдаршсан билээ.


Харрисон Форд тун ч тааруухан суралцаж байгаад театрын урлаг сонирхож эхэлжээ. Тэрээр сургуулийнхаа урлаг, уран сайхны ажилд идэвхтэй оролцдог байсан ч муу сурсны улмаас сургуулиас хасагдсан байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Тааруухан сахилга сурлагатай байсан ч амжилтанд хүрсэн хүмүүс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • nomin 2015/01/20
    mongo oloh arga zaluusaa http://TheWeeklyJob.com/?id=324204 zaluusaa ene site ruu orood burguuleere hergete ym bn register heseg dr oorooiinhoo tuhagia bichiied l burguuled hangalta amjilt

    0 0 Хариу бичих
  • hulan- 2015/01/19
    Sain baitsgaana tanii mongon orlogiig osoghod enehuu link tuslah bolno.http://TheWeeklyJob.com/?id=323969 ene linkeer orj burtguulhed tand 25$ ogoh ba tand bas tusgai ooriin link ogno tuuniigeee heden hund taraasnaas chini bolood 300-s deesh bolhod tand sariin 24-30 nii hoorond westron union/money gramaar tsalin chini orj irne aldah yumgui burtguuleed uzeerei.amjilt

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох