МЭДЭЭ НЭМЭХ  

ГУЛАГ-аас оргож Төвдөд хүрсэн бодит түүх: Төгсгөлийн хэсэг

  • 12,407 уншсан
  • 24
  • 2015/04/30

I хэсгийг унших бол энд дарж орно уу.

II хэсгийг унших бол энд дарж орно уу.


Элсэн цөлд

Хэд хоногийн турш аялагчдын замд гол ус, бүр бяцхан горхи ч тааралдсангүй. Газрын байдал ч эрс өөрчлөгдөж өвс ургамал үзэгдэхээ больж, элсэн манхан л харагдах болов. Колеменос, Равич хоёр өглөө бүр ойролцоох хамгийн өндөр довон дээр гарч алсын барааг ширтэвч хараа хүрэх газар амьдралгүй саарал гадаргуу л байлаа. Үд дунд болохын алдад 45 градус хүртэл халж, амьсгал авах нөхцөлгүй болно. Аялагчид өдөр нуугдан хэвтэж байгаад шөнөөр явж байсан ч удалгүй тойрог замаар нэг л газраа эргэлдэн байгаа нь тодорхой болов. Хэн ч одоор баримжаалж чадахгүй байлаа. Аажмаар бүгдийн зүрхэнд айдас, түгшүүр хурж эхлэв. Гэдрэг буцсан ч усанд хүрч амжихгүй гэдгээ бүгд ойлгож байлаа. Шинэ өдөр өөрчлөлт авчирна гэж л найдахаас өөр арга байсангүй. Хэдэн зуун км үргэлжлэх Говийн элсэн цөл өмнө нь байгаа. 8 сарын ид дундуур усны нөөцгүйгээр энэ цөлийг туулах гэж оролдох нь галзуу хүний л хийх ажил гэдгийг тэд даанч мэдэхгүй байлаа.

Гэвч галзуучуудыг харж үздэг бурхан байдаг бололтой. 7 дахь өдрөө элсэн манханы оройд авирч гарсан Колеменос солиорсон мэт гараараа даллав. Өмнө нь зэрэглээ биш, жинхэнэ баян бүрд: ус, мод харагдлаа. Жирийн ус дарс шиг согтоодгийг тэд анх удаа үзжээ. Холгүйхэн үүгээр өнгөрсөн жинчдийн үлдээсэн дутуу мөлжсөн яс олж цөхрөл нь тайвшралаар солигдов. Ингэснээр аймшигт алдаа хийжээ: эндээ үлдэж жинчдийг хүлээхийн оронд замд гарцгаасан байна. Хоёр хоногийн дараа хөл нь аймшигтайгаар хөөж хавдсан Кристина, Маковски хоёр элсэнд шургаж унаад дахиж боссонгүй.


Төвд

Хонхны дуу, дарцаг хийсэх чимээ, үхэр малын мөөрөөн, хогжруутаж осгортсон ч эелдэг зөөлөн царай, өндөр уулын дундах бяцхан тосгоны өглөө. Амьд үлдсэн 4 оргодлыг «Лхас» гэдэг шидэт үг л энд авчирчээ. Эцсийн хүчээ шавхан байж элсэнд булсан хоёр шарил ард хоцорчээ. Могой барьж, чулуун дээр шарж идэж сурсан элсэн цөл ч, уулын нуурын эрэг дээр унтаад нойрноосоо сэрээгүй Марчинковасын золгүй үхэл ч ард үлдэв. Уулын замаар өгсөж яваад хөл алдан ангал руу унасан сайхан сэтгэлт, шүдгүй түрүүч Палушовичийн бачимдан орилох дуу ч ард хоцорчээ.

Хэдэн мянган км зам туулж, нар салхинд онгож гандсан царайтай Равич, Колеменос, Заро, Смит нарын шоронгийн навсгар хувцас нь нутгийнхны уламжлалт хувцаснаас ялгаагүй шахам харагдаж байлаа. Тэд гал тойрон суугаад дасал болж, сүүлдээ бүр дурлах болсон давстай сүүтэй цайг амтархан ууж суув. 

Тэд Сибирээс оргосноосоо хойш яг нэг жилийн дараа Энэтхэгийн хойд хэсэгт орших Британы цэргийн лагерьт хүрчээ. Соёл иргэншилд шинээр дасан зохицтол бараг сарын хугацаа шаардагдсан байна. Энэ хооронд тэд Мадрасын цэргийн эмнэлэгт сувилуулж байсан бөгөөд зүүд нойрондоо дэмийрч, гудсан дороо хоол нууж, зугтах оролдлого хийж, эмч сувилагчдаас орон дороо нуугддаг байж. Зөвхөн сарын дараа л хар дарсан нойрноосоо сэрэх мэт болж, энэ хугацааг хэрхэн өнгөрөөснөө огт санахгүй байжээ.

Энэ үед дэлхий дээр дайн эхэлсэн байлаа. Дөнгөж саяхан хөл дээрээ боссон найзуудыг дайн салгаж, тэд эргэн уулзаж чадаагүй нь харамсалтай. Тэд хамтдаа Смитийн амласан Мексикийг үзэж, Равичийн цэцэрлэгийн алимыг амталж, Зарогийн Балтийн тэнгис дэх зусланд амарч, Колеменостой загасчилж чадаагүй юм.

Харин Равич Их Британийн иргэн болж, олон жилийн дараа энэ ер бусын аялалынхаа тухай «Урт зам» хэмээх дурдатгал ном бичсэн байна. Энэ ном хэдэн арван хэл дээр хэвлэгдэж, түүгээр кино ч хийжээ. Славомир Равич 2004 онд нас бартлаа өдөр бүр шагшин магтсан уншигчдын захидалд хариу бичдэг байв. Заримдаа түүнд эхнэр, 5 хүүхэд нь тусалдаг байжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
ГУЛАГ-аас оргож Төвдөд хүрсэн бодит түүх: Төгсгөлийн хэсэг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

24 Сэтгэгдэл


  • түвшээ 2015/09/30
    Кинон дээрээ Монголын тухай тааруухан зүйл гардаг. Сталин, Чойбалсангийн зураг, устгаж нураасан хийд, савтай ус авчирч газар хаяж өгөөд морьтойгоо давхиад явчихдаг хэдэн сагсуу нөхөд, элсэн цөл. Тэгээд л болоо

    2 0 Хариу бичих
  • zochin 2015/09/30
    Yamar uruvdmuur murtuluu baharhaltai ium be.bugdeeree amid garch chadsan bol mun goe baih baisan.baharhaltai zorigtoi saihan humuusiig bishirch tednii gegeen dursgalig hundetgie.

    0 0 Хариу бичих
  • Нэг дутуу орхисон байна 2015/09/30
    Гоминдааны Хятадын Засгийн газар Монголыг өөрийн нэг хэсэг гэж сурталдаж байсан нь тэднийг ноцтой төөрөлдөх шалтгаан болсон гэдэг. Монголын хилийг давлаа л бол аврагдлаа гэж итгэж байсан нь том эндүүрэл болж хатуу ширүүн сорилт ,асуудал дөнгөж эхэлж байсан юмсанжээ.

    0 0 Хариу бичих
  • ss 2015/09/30
    kino ni neg udaa mnb deer garch bsan goy yum bnalee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/30
    Viva.mn ug ni sonirholtoi medeee oruulah ym ghdee ene URGELJLELiig endees gd zawaarsan ym hiihgu bj boldoggui ymu neg huudsan dree medeelllee oruulchij baiwal sain l bn

    0 0 Хариу бичих
  • ene link.er mongol heleer 2015/09/30
    http://www.landbridge.info/the-way-back/

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/16
    Kinog ni uzsen. Bodit yavdlaas sedevlesen gej medeegui. Zohiolig ni olj unshih husel asar ih bna.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/07/16
      Haanas yamar siteas vzsen be linkiig ni olj ogj tuslaach

  • монгол 2015/07/16
    кинон дээрээ монголчуудын сайхан сэтгэлийг дутуу л оруулсан байна лээ дээ

    6 0 Хариу бичих
  • Don Ulzii 2015/07/16
    Энэ киног үзсэн, гайхалтай

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/07/16
    Bayarlalaa enhee...estoi goe nom bn..oor goe tuuh orchuulj ogoorei .

    0 0 Хариу бичих
  • Baagii 2015/06/03
    http://www.imdb.com/title/tt1023114/

    0 2 Хариу бичих
  • Baagii 2015/06/03
    Kino ni bdag shude

    0 0 Хариу бичих
  • bold 2015/05/17
    neg yum oruulj baigaan bol oruulsan shig oruulaach enke guai

    0 0 Хариу бичих
  • enke 2015/05/14
    Залхуу бацаанууд минь өөрсдөө олоод унш!!! хүн зүгээр сэтгэл гаргаад товчлоод оруулж байхад давраад байгаарай

    12 1 Хариу бичих
  • Bat 2015/05/02
    Hyatadiin hil yaj davsan tuvdud yaj ochson enethegt ochihod yasan ntr bhgui saihan haltuurdjee :D hicheel zutgel gargaj oruulsand chin yostoi ih bayrlalaa buteneer olj unsh geel helchleedee

    5 1 Хариу бичих
  • Deegii 2015/05/02
    Arail denduu tovchilchijee tehdee saihan l bla bayrlalaa nomiig n avch inchihgui bol hudlaa yum bna nomnii trailer unshsan yum shig bolchloo haha nomiig haanaas olnoo mongol hel deer baidiin boluu ?

    4 1 Хариу бичих
  • Зочин 2015/05/01
    but it's no 100 percent proven

    0 0 Хариу бичих
  • muugii 2015/04/30
    Setgel hudulchihluu.Hunii tesver tevcheer gej aguu yumaa.Gaihaltai.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/30
    ok goy blaaa

    1 0 Хариу бичих
  • Naba 2015/04/30
    За баярлалаа. Ёстой гоё мэдээлэл байна.

    0 0 Хариу бичих
  • erxeme 2015/04/30
    iim xurdan duuschixaj bgamu

    0 2 Хариу бичих
    • Зочин 2015/04/30
      erotik heseg bhgui muuhai bnu haha

    • Зочин 2015/04/30
      Солонгос кино биш шд ээ хөгшөөн


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох