МЭДЭЭ НЭМЭХ  

Зөгийн лав өнө мөнхийн настай

  • 521 уншсан
  • 0
  • 2015/04/30

Лав – Зөгий үүр сархинагаа барихдаа 10-20 хоногтой залуу ажилчин зөгийн ялгаруулдаг цагаан шаргал өнгийн ялтаслаг бодисыг ашигладаг. Эрт цагаас хүн төрөлхтөн муудаж хувирдаггүй, өөрийн өвөрмөц шинжээ огтхон ч өөрчлөхгүй хадгалдаг гайхамшигт шинж чанараар нь лавыг мэддэг болсон юм. Залуу зөгийн хос лавны булчирхайнаас шингэн лав ялгаран гарч лавны хүүдийнд цугларан ялтаслаг хэлбэрт ордог ба зөгий өсөж бие гүйцэхэд энэ булчирхай нь лав ялгаруулахаа зогсдог байна. Лав нь янз бүрийн давирхай, анхилуун үнэрт эфирийн тос, эрдэс давс бичил биетээс бүрдсэн нарийн нийлмэл бүтэцтэй. Зөгий лаваар хэдэн зуун өрөө тасалгаа бүхий өөрийн өвөрмөц орон сууц болох сархинагаа эх зөгий, эр зөгий, өндөг авгалдай тус бүрт зориулан хэд хэдэн төрлөөр 6 талт пирамид маягаар барьдаг. Зөгий лаваар барьсан үүрээ нэмж жилийгээр доторлодог учир сархинаг дах бал гашилдаггүй, цэцгийн тоос хөгцөрдөггүй удаан хадгалагддаг байна. Зөгийн лавыг эмчилгээнд болон гоо сайхны бүтээгдхүүний үндсэн түүхий эд болгож ашиглахаас гадна ус нэвтрүүлдэггүй мөн өөрийн бүтцээ тогтвортой хадгалдаг чанараар нь компьютер техник, хими технилогийн олон үйлдвэрт ашигладаг байна. Арьс салстын үрэвсэлийн эмчилгээнд хэрэглэхэд, амны хөндийн үрэвсэл, залгиур хоолой, гүйлсэн булчирхайн үрэвсэлд зөгийн лавыг шууд зажилж хэрэглэхэд эмчилгээний үр дүн сайн байдаг. Эртний Египедийн пирамидаас олдсон зөгийн лав өнгө үнэрээ огт алдаагүй шинэхэн мэт байсан гэдэг.
Амьд зөгийн хатгуур эмчилгэа
Харилцах утас 98467220


Зөгийн лав өнө мөнхийн настай
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Зөгийн лав өнө мөнхийн настай
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох