МЭДЭЭ НЭМЭХ  

Жолооны ард мессеж бичиж байгаад амь насаа алджээ

  • 3,223 уншсан
  • 0
  • 2015/04/30

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож болохгүй, үүнийг бүгд мэднэ. Харин гар утас? Жолоо барьж явахдаа гар утсаар ярьсан, мессеж бичсэн, хөгжмийнхөө сувгийг сольсон зэрэг “гаджетийн” шалтгаанаар гарсан авто ослын тоог сонсвол дотор жихүүцэм их тоо гарна. Бүр согтуугаар машин жолоодохоос ч илүү аюултай үзэгдэл болоод байгаа аж. Осол ердөө хагас секундын дотор л гардаг байна. 

Та нарын харж буй бүсгүй 32 настайдаа амь алджээ. Үхлийн шалтгаан нь: ганц мөч анхаарлыг нь татсан гар утас. Энэ залуу бүсгүй та нар шиг л хөгжим сонсож, Facebookт орж, селфи хийх дуртай байсан. Түүний өмнө бүхий л амьдрал нь байсан. Гэтэл дэндүү золгүй, дэндүү хариуцлагагүй мөч түүнээс бүх зүйлийг нь авчихлаа.

Хүмүүс ээ, жолооны ард суухдаа гар утсаа хааж хэвшицгээе! Өөрийгөө болоод өрөөлийг хайрлаарай! 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Жолооны ард мессеж бичиж байгаад амь насаа алджээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох