МЭДЭЭ НЭМЭХ  

Итгэхэд бэрх гайхалтай тохирлууд

  • 27,763 уншсан
  • 12
  • 2015/04/30

Доор өгүүлсэн учралууд жирийн нэг тохиолдол болов уу, эсвэл гүн гүнзгий анхаарал хандуулбал зохих ер бусын үзэгдэл үү?

Золгүй машинууд

Итгэхэд бэрх гайхалтай тохирлууд

1895 онд Огайо мужид ердөө хоёрхон авто машин байв. Гэтэл тэр хоёр нь хоорондоо мөргөлдчихжээ.

Байндаа хожуу туссан сум

Итгэхэд бэрх гайхалтай тохирлууд

Генри Зигланд гэх америк эрийн хуучин найз бүсгүй хаягдсандаа гутарч амиа хорлон үхжээ. Бүсгүйн ах өшөө авахаар шийдэж Генриг буудсан байна. Хүн алсан гэж итгэсэн тэрээр өөрөө мөн амиа хороосон гэнэ. Гэвч Генри үхсэнгүй. Сум түүнийг дөнгөж шүргээд модонд зоогдон тогтжээ. Хэдэн жилийн дараа Генри энэ модыг огтлон хаях гэсэн боловч дийлсэнгүй, аргаа бараад тэсрэх бодис хэрэглэсэн байна. Дэлбэрэлтээр үсэрсэн сум түүний амийг авчээ.

Ижил заяат ихрүүд

Итгэхэд бэрх гайхалтай тохирлууд

2002 онд Финляндад унадаг дугуйгаар зам хөндлөн гарах гэсэн эр машинд дайруулан үхжээ. 2 цагийн дараа энэ эрийн ихрийн өрөөсөн яг ийм замыг мөн л дугуйтай гарах гэж байгаад бас осолд орж өнгөрчээ. Тэд бие биеэсээ 1,5 км зайд, 2 цагийн зөрүүтэй нас барсан гэнэ.

Эдгар Алан Погийн зөгнөл

Итгэхэд бэрх гайхалтай тохирлууд

Эдгар По 1838 онд "Артур Гордон Пимийн адал явдал" номоо бичжээ. Энэ зохиолд хөлөг онгоц нь сүйрсэн 4 далайчин задгай далайд үлдэж хэсэг хугацааны дараа хүнс хоолгүйн улмаас Ричард Паркер нэрт залуу хүүг алж идсэн тухай гардаг. Хэдэн жилийн дараа 1884 онд "Mignonette" хөлөг сүйрэх үед 4 далайчин л амьд үлджээ. Тэд Ричард Паркер нэртэй нэгнийгээ алж идсэн байна.

Овгийн будлиан

Итгэхэд бэрх гайхалтай тохирлууд

1920-иод онд Перу орох галт тэргэн дотор 3 англи эр танилцжээ. Эхний хүн Бингам овогтой, 2 дахь нь Пауэл, харин 3 дахь нь Бингам-Пауэл овогтой байсан гэдэг.

Компьютер тоглоомонд орхигдсон Ихэр цамхаг

Итгэхэд бэрх гайхалтай тохирлууд

“Deus Ex” компьютер тоглоомыг хийж байх үед зураачдын нэг нь Нью-Йоркийн Ихэр цамхагийг зурахаа мартсан байжээ. Энэ явдал 2000 онд болсон юм. Дараа нь юу болсныг дэлхий даяар мэднэ.

Ром нэрс

Итгэхэд бэрх гайхалтай тохирлууд

Ром улсыг үндэслэгчийг Ромул, анхны эзэн хааныг Август гэдэг байжээ. Харин сүүлийн хааны нэр Ромул Август.

Харгисуудын хот

Итгэхэд бэрх гайхалтай тохирлууд

Сталин, Гитлер, I Франц Иосиф нар нийлээд бараг 80 сая хүмүүсийг “цааш харуулсан” гэнэ. Энэ хүмүүс бүгдээрээ Вена хотод тодорхой хугацаанд амьдарч байсан аж.

Болгоомжлолоос болгоомжил!

Итгэхэд бэрх гайхалтай тохирлууд

49 настай Өмнөд Африкийн эрдэмтэн Дэни дю Туа үхэл хэзээ ч ирж болзошгүй талаар лекц уншиж байв. Лекцээ дуусгаад халааснаасаа гаатай чихэр гаргаж амандаа хийснээ... хахаж үхсэн байна.

Яг адил амьдралтай ихрүүд

Итгэхэд бэрх гайхалтай тохирлууд

Огайо мужид төрсөн ихрүүдийг төрсний нь дараа салган үрчлүүлжээ. Тэд бие биенийхээ талаар юу ч мэдэхгүй явсан байна. Гэхдээ хоёулаа Жеймс нэртэй, хоёулаа цагдаа, мөн хоёулаа Линда нэрт эхнэр авчээ. Нэг нь хүүгээ Жеймс Алан, нөгөө нь Жеймс Аллан гэж нэрлэжээ. Хоёул гэрлэлтээ цуцлуулж, хоёул Бетти нэртэй эхнэртэй болжээ. Хоёулаа нохойгоо Той гэж нэрлэсэн байна.

Азтай эмэгтэй

Итгэхэд бэрх гайхалтай тохирлууд

Вайолет Джессоп гэгч эмэгтэй "Хоук" онгоцтой мөргөлдөх үед нь "Олимпик" хөлгийн тавцан дээр байжээ. Энэ эмэгтэй бас мөсөн уултай мөргөлдсөн "Титаник", минад өртөж дэлбэрсэн "Британник" хөлгийн тавцан дээр байсан ч амьд үлдэж чадсан гэнэ.

Давхар хууралт

Итгэхэд бэрх гайхалтай тохирлууд

Дэлхийн 1-р дайны үед британчууд зорчигч тээврийн "Кармания" хөлгийг Германы "Кап Трафальгар" хөлгийг дуурайлган өөрчлөн тоноглосон байна. 1914-09-14-нд энэ онгоц хуучин “Кармания" хөлөг шиг өнгөлөн далдалсан Германы нэг онгоцыг сөнөөсөн нь жинхэнэ “Кап Трафальгар" байжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Итгэхэд бэрх гайхалтай тохирлууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

12 Сэтгэгдэл


  • kk 2015/10/06
    манай Мэнэнгийн талд 2 мотоцикл мөргөлдөөд байхад

    0 0 Хариу бичих
  • Guest 2015/08/03
    Хэн нотлохын :D

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/13
      notariataar batluul

  • Эрүүл мэндийн онлайн зөвл 2015/05/06
    Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн. Үйлчилгээ: 1. Даралтыг зохицуулна. а. Толгойн хэсгийн цэгүүдээр б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах 3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4. хэсэг газрын өвдөлтийг намдаана 5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

    0 6 Хариу бичих
  • Зочин 2015/05/02
    монголд цор ганц богд хааны машин яасан бэ

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/06/04
      Нэг баяны байсан ганц машинтай хоёулаа мөргөлдчихсөн

  • zochin 2015/05/01
    http://cashwego.com/index.php?ref=1930

    0 0 Хариу бичих
  • mn 2015/05/01
    Bas Manaid Zamyn Uuded hezee ch yum,bas 2hon mashintai bhad n nuguu 2 n murguldsun gesen shuu,Vokzalyn ar tald zam deer gesen,kkk

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/30
    ter hvn shorond oroogvi tahir dutuu hvniig shorond hiideggvi yum bas gutrah ni gutarsan ch arhi uugaad ehnerteigee muudaad vsersen

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/04/30
    Монголд бас сонин хүн байгаа шүү. Ми 8 ийн ослоос өрөөсөн гараа тайруулсан ч амьд үлдсэн. Гутраад 8 давхараас унаж амиа хорлохоор оролдсон ч доор нь явсан хүн дээр унаад өөрөө амьд нөгөө хүн чад. Одоо шоронд сууж байгаа байх.

    8 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/01
      давж заалдах шатны шүүхээр ороод цагаадсаан хөөрхий. үхдэггүй сонин нөхөр байна лээ

    • Зочин 2015/04/30
      нээрээ нэг тийм юм сонсогдож байсан шүү


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох