МЭДЭЭ НЭМЭХ  

Өрөөний агаарыг маш сайн цэвэрлэдэг таримал цэцгүүд

  • 9,103 уншсан
  • 4
  • 2015/05/01

Өрөөний агаар бохир байх нь хүн өвчлөх нөхцөлийг бүрдүүлдэг. Ялангуяа манайхны тоосгон болон угсармал бетон барилгууд формальдегид мэтийн химийн хорт бодисуудыг байнга ялгаруулж байдаг аж. Түүнчлэн олон тооны бактер, хөгц, тоос, цахилгаан зуух ажиллах үед ялгарсан нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг нь агаарыг ихээр бохирдуулж байдаг ажээ. Азаар бидэнд тасалгааны ургамал бий. Тэдний тусламжтайгаар олон асуудлыг шийдэж болох юм. Харин зөв сонголт л хийх хэрэгтэй.

Тасалгааны хризантема (Шиваантэг)

Өрөөний агаарыг маш сайн цэвэрлэдэг таримал цэцгүүд

Өрөөний агаараас аммиак, бензол, формальдегидийг маш сайн шингээж авдаг. Тэгээд ч үнэ хямд тул цонхон дээрээ, хашаандаа тарьсан ч болно. НАСА-гийнхны хамгийн дуртай ургамал гэгддэг.

Хлорофитум (Ногоодой)

Өрөөний агаарыг маш сайн цэвэрлэдэг таримал цэцгүүд

Ногоодой бол арчилгаа нэг их шаардаад байдаггүй амар ургамал. Манайд нилээд элбэг байдаг тул та нэг тайрдсыг хаанаас ч гэсэн олчихно. Гэр ахуйн цахилгаан хэрэгслэлээс ялгарсан химийн хорт бодисуудыг ногоодой дор нь “залгиж” орхидог аж.

Драцена (Төмөршиг мод)

Өрөөний агаарыг маш сайн цэвэрлэдэг таримал цэцгүүд

Дэлхий дээр энэ ургамлын 40 төрөл байдаг гэнэ. Иймээс гадаад байдлаараа таны сэтгэлд нийцэх нэгийг сонгож авах л үлдлээ. Агаараас бензол, трихлорэтилен, ксилолыг сайн шингээж авдаг ажээ. Харин энэ ургамал муур, нохойд жаахан таарамжгүй гэдгийг анхааралдаа аваарай.

Фикус (Удамбор)

Өрөөний агаарыг маш сайн цэвэрлэдэг таримал цэцгүүд

Удамбор бол хамгийн өргөн тархсан мини-мод. Гэхдээ томхон саванд суулгавал маш өндөр ургаж, томорч чадах аж. Аммиакийн нэгдлүүдийг маш сайн саармагжуулна. Хавар, зундаа гадаа хашаанд, эсвэл тагтан дээрээ гаргаад тавьсан ч болно.

Спатифиллум (Нөмөргөнө)

Өрөөний агаарыг маш сайн цэвэрлэдэг таримал цэцгүүд

Үзэсгэлэнтэй сайхан төдийгүй, үлэмж амь бөхтэй цэцэг. Голдуу зун цэцэглэх бөгөөд сүүдэр газар, чийглэг хөрсөнд дуртай. Агаараас аммиак, бензол, формальдегид, трихлорэтиленийг “сорон авдаг”.

Ойм

Өрөөний агаарыг маш сайн цэвэрлэдэг таримал цэцгүүд

Энэ ургамал зурагт радиогоос ялгарах сөрөг, цахилгаан соронзон туяаг шингээн авч, хүний мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлдэг гэнэ. Мөн агаарыг ксилолоос цэвэрлэдэг. Ер нь хүнд энергитэй газар тавихад тохиромжтой ургамал гэдэг ажээ.

Мөнхрөө

Өрөөний агаарыг маш сайн цэвэрлэдэг таримал цэцгүүд

Агаар цэвэршүүлэгч №1 ургамал гэгддэг. Агаар дахь химийн хорт бодисыг шүүж цэвэрлэхээс гадна өдөр ч, шөнө ч хүчилтөрөгч ялгаруулж байдгаараа онцлог. Иймээс унтлагын өрөөнд тарьж болдог цөөхөн ургамлын нэг юм. Энэ ургамал ямар ч арчилгаа шаардахгүй, сард нэг удаа услахад л болно. Бас нарны гэрэлд дургүй ажээ.

Хулсан ойм

Өрөөний агаарыг маш сайн цэвэрлэдэг таримал цэцгүүд

Агаарыг формальдегидээс хамгийн сайн цэвэрлэдэг. Нарны хурц гэрэлд цонхон дээрээ тавиад үзээрэй. Удахгүй 3 метр өндөр пальма, маш цэвэрхэн агаартай болно.

Зуун наст

Өрөөний агаарыг маш сайн цэвэрлэдэг таримал цэцгүүд

Энэ бол их олон талын ач холбогдолтой ургамал л даа. Зуун наст нь түлэнхийн шарх, ханиадыг эмчилж өрөөний агаарыг маш сайн шүүнэ. Ганц зуун наст байхад л амьдрал цэцэглээд явчихна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Өрөөний агаарыг маш сайн цэвэрлэдэг таримал цэцгүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • irgen 2015/10/25
    ih bayarlalaa dahin uur turliin tsetseg yrgamaliin medeelel uguurei

    0 0 Хариу бичих
  • ganaa 2015/10/03
    Маш их таалагдлаа өөр их цэцгийн мэдээлэл авмаар байна

    1 0 Хариу бичих
  • цэцэг сонирхогч 2015/05/06
    5 нь байдаг юм байна. Хангалттай биз дээ. (Шиваантиг, мөнхрөө, ногоодой, нөмөргөнө, зуун наст)

    0 1 Хариу бичих
  • зочин 2015/05/01
    Маш их баярлалаа

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох