МЭДЭЭ НЭМЭХ  

100 наслахад туслах аргууд

  • 3,376 уншсан
  • 2
  • 2014/06/06

Дараах дүрмүүдийг амьдралдаа хэрэгжүүлж чадвал дээд зэргээр эрүүл чийрэг байж, урт наслах  бололцоотойг эмч нар зөвлөж байна.

 

Идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдрах

Бие бялдарт хөдөлгөөн дутагдсанаас бараг 4 жилийн нас алддаг байна. Хөдөлгөөн муутай хүмүүс зүрх судасны өвчинд нэрвэгдэх магадлал 2 дахин их.


Организм дахь холестерины хэмжээг мэдэж, зохицуулж байх

Цусанд холестерин хэвийн хэмжээнээс их байвал артерийн судаснуудад өөхөн давхарга хуримтлагдаж, зүрх судасны өвчний эх үүсвэр болно.


Эрүүл хооллох

Зөв хооллох нь эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй. Энэ талаар хүмүүс нилээд сайн мэдээлэлтэй байдаг. Гол нь хүнсний эслэг, үр тарианы ургамал, шинэ ногоо, жимс их хэмжээгээр  хэрэглэж байх  хэрэгтэй.


Цусны даралтаа байнга ажиглаж, зохицуулж байх

Өндөр даралтыг “ сэмхэн үхэл “ гэж нэрлэдэг нь ор үндэсгүй зүйл биш. Та өөртөө санаа тавибал цус харвах магадлалыг 40%, зүрхний шигдээсийг 25% -иар багасгаж чадна.


Хэвийн жинтэй байх

Илүүдэл жин бол бүх өвчний эхлэл юм. Түүнээс гадна таны амьдралын 4 жилийг зүгээр л хулгайлан одно.


Чихрийн шижин / сахарын өвчин / үүсэх нөхцөлийг мэдэж, зайлсхийж байх

Чихрийн шижин бол даралт ихэсгэж, атеросклероз болон титэм судасны өвчин үүсгэдэг бөгөөд цусан дахь сахарын хэмжээ хэт өндөр байвал харвах магадлал их.


Тамхи татахгүй байх

Жил бүр хэдэн арван мянган тамхичин хүмүүс цагаасаа өмнө хорвоог орхидог бөгөөд, дээр нь мөн төдий тооны хүмүүс тамхи татдаггүй ч дам тамхидалтын золиос болон, үхэх цагаа хүлээн шаналж байдаг. Хүн тамхинаас гармагц л зүрх судасны өвчин даамжрах магадлал багасаж эхэлнэ. 15 жилийн дараа тамхины хор биеэс гадагшилж дууссан байдаг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
100 наслахад туслах аргууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • hi 2014/07/07
    mash ih heregtei medeelel bn

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/07
    ══╦╗──────╔╗─╔═╦╗★★ ╚╗╔╣╚╦═╗╔═╦╣╠╗╚╗║╠═╦╦╗ ─║║║║║╬╚╣║║║═╣╔╩╗║╬║║║ ─╚╝╚╩╩══╩╩═╩╩╝╚══╩═╩═╝

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох