МЭДЭЭ НЭМЭХ  

Камбожийн аалзны ангуучид

  • 7,043 уншсан
  • 6
  • 2015/05/04

Камбожийн ширэнгэн ойн гүнд нутгийн Рит гэх нутгийн залуу тарантул буюу тэмээн аалзнуудыг ангуучиж өдрийг өнгөрөөдөг байна...

Барьсан ангаа Сиемреап хотоос (алдарт Ангкор-Ват хийд байдаг) холгүй орших ресторанд ширхэгийг нь 500 риелээр (12 цент орчим) бөөндөнө.

Камбожийн оршин суугчид олон үеийн турш энэ аварга аалзыг эмчилгээ болон хоол хүнсэнд хэрэглэж хэвшжээ. Ялангуяа улаан кхмерүүдийн засаглалын үед (1970-аад оны дунд үе) өлсгөлөнд нэрвэгдсэн хүн ам гартаа тааралдсан бүхнийг идэж сурснаас тэмээн аалз хамгийн түгээмэл хоолны нэг болсон гэнэ. Энэ аалз уургаар баялаг, мөн фолийн хүчил болон цайр их хэмжээгээр агуулдаг тул одоо ч ховор нандин хоолонд тооцогддог ажээ. 

Камбожийн аалзны ангуучид

Рит савааны үзүүрийг бензинд дүрээд аалзны нүх рүү хийдэг. Үнэрээс дайжсан үе хөлтнүүд гадагш тэмүүлцгээх үед бариад авна. Ингэснээр үүр рүү гараа шургуулах аюулгүй ажээ. Зураг дээр: шарж бэлэн болгосон аалзыг ширхэглэн зарж буй нь...

Камбожийн аалзны ангуучид

Тэмээн аалзны хазалт үхэлд хүргэдэггүй ч, энэ ан нилээд аюултайд тооцогддог. Учир нь, анчид заримдаа андуурч хилэнцэт хорхой болон могойн үүрийг утаж орхих удаа байдаг аж. Харин эдгээр амьтдад хазуулбал хэцүү зүйл болохыг бүгд мэднэ.

Камбожийн аалзны ангуучид

Камбожид удаан хугацаагаар үргэлжилсэн дайны уршигт ул мөр-хэдэн мянган тэсрэх бөмбөг газарт булаастай үлджээ. Ойролцоогоор 4-6 сая бөмбөг газарт байгаа гэж мэргэжилтнүүд тооцоолж гаргасан байна. Иймээс аалзны ангуучид маш эрсдэлтэй нөхцөлд ажилладаг гэсэн үг. Зураг дээр: аалзны ангууч гэр бүл.

Камбожийн аалзны ангуучид

Гэвч хүн амын 20% нь өдөрт 1 доллараар амь зууж буй энэ орны хувьд эрсдэл юу ч биш ажээ. Сайн анчин өдөрт 100 орчим аалз байрьдаг. Энэ нь бараг 12 долларын орлого гэсэн үг юм.

Камбожийн аалзны ангуучид

Нийслэл Пномпень хотоос 75 км зайд, Сиемреап хот орох замд Скуон гэх зах бий. Энд хэдэн зуун аалзыг дамжуулан зарах буюу газар дээр нь төрөл бүрийн хоол болгодог тул жуулчдын очих дуртай газрын нэг болоод байгаа юм. Зураг дээр: Рит барьсан аалзтайгаа тоглож байна.

Камбожийн аалзны ангуучид

«Олон хүн мөнгө олох гэж аалз барьдаг. Миний хувьд энэ бол хобби. Би аалз идэх дуртай. Яг л загасчин хүн загасанд дуртай байдагтай адил. Ойд ангуучилж байгаад орой нь найзуудтайгаа сууж олзоо хүйтэн шар айргаар даруулан идэх шиг сайхан зүйл байхгүй» гэж Рит ярьжээ.

Камбожийн аалзны ангуучид

Тэмээн аалз өвдөг нуруу, амьсгалын замын өвчнийг эмчилж, бэлгийн чадавхийг сайжруулдаг хэмээн нутгийнхан итгэдэг байна. Бас эмэгтэйчүүдийн гоо сайханд тустай гэнэ. Цагаан будааны дарсанд нэг сар дараад ууж хэрэглэх нь түгээмэл.

Камбожийн аалзны ангуучид

Тэмээн аалзыг шүүрэн дээр чанаж цагаан будаа, ногоогоор хачирлан өгөхөөс гадна цуу, сармис, давс, чихрээр амталж байгаад “шажигнуур аалз” болтол нь шарахад хүмүүс хамгийн дуртай байдаг гэнэ. Мах ихтэй гэдэсний хэсэг нь хамгийн сайн “хэрчим” боловч хөл сүүлийг нь ч хаяхгүй иднэ. Ялангуяа өндөг нь өвөрмөгц амт үнэртэй байдаг тул хүмүүс эмэгчинд нь их дурладаг аж.

Камбожийн аалзны ангуучид

Хамгийн сонирхолтой нь, Камбожийн хүүхдүүд тэмээн аалзыг гэрийн тэжээвэр амьтан болгожээ. Гэхдээ аюулгүйн үүднээс эхлээд хорт хатгуурыг нь аваад хаячихдаг гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Камбожийн аалзны ангуучид
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • зочин А хэхэ 2015/09/02
    Гаргах малгүй байлаа гээд яадаг юм?? Чаддаг хүнд малнаас л их мөнгө олох ажил бна

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/02
    gargaad ideh malgui guilgachinguud horhoi shavjaa idehees uur yhavde

    0 2 Хариу бичих
  • n 2015/07/08
    aimshigtai

    0 0 Хариу бичих
  • bbb 2015/05/05
    Baliariin

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/05
    муу төрөлтөнгүүд

    1 5 Хариу бичих
  • Болдоо Трожан 2015/05/04
    BLAHH

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох