МЭДЭЭ НЭМЭХ  

Онлайн худалдаа монголд хөгжихгүй байгаа 7 шалтгаан

  • 1,419 уншсан
  • 1
  • 2015/05/04

Монголын зах зээлд e-commerce одоо болтол хөгжихгүй байгаа нь ямар учир шалтгаантайг ийнхүү дүгнэж байна.

Худалдаа наймаа бол хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн явагдаж ирсэн харилцаа. Өнөөдөр энэ нь хөгжлийн шинэ түвшинд хүрч технологийн дэвшилтэй хослох болжээ. АНУ болон Барууны өндөр хөгжилтэй орнуудад Amazon, eBay, Rakuten зэрэг онлайн дэлгүүрүүд голлож байгаа бол БНХАУ-ын зах зээлд Алибаба хэрхэн томорч байгааг бид харж байна. Мөн Монголын зах зээлд www.rio.mn хүчтэй гарч ирж байна.

Харин Монголын зах зээлд e-commerce одоо болтол хөгжихгүй байгаа нь ямар учир шалтгаантайг ийнхүү дүгнэж байна.

  • Шүүлтийн систем: Хэрэглэгч бараа хайхад хялбар байдаггүй. (Шүүлтүүр,эрэмблэх гэх мэт) мөн хайлтын систем тийм ч оновчтой биш Удаан ажиллагаатай хэрэглэгч хүссэн бараагаа хайхад төвөгтэй

  • Хотжих явц дуусаагүй. Бид нүүдэлчин ард түмэн. Арай гэж цугларч суусан ганц хот маань Улаанбаатар. Тэр нь жижигхэнд тооцогдоно. Онлайн худалдаа нь нэг бол маш том хот дотор, эсвэл олон ижил түвшний хотуудын хооронд ихэнхдээ явагддаг. Өөрөөр хэлбэл ирж очиход цаг, мөнгө их зарцуулагдах орон зайн саад бэрхшээлээс үүдэж хэрэгцээ бий болдог. Гэтэл гэрийнхээ хувцастай гүйж гараад авчих зүйлийг онлайнаар авах нь бөөн чирэгдэл. Тэгээд ч боломж нь байвал гартаа барьж үзээд худалдаж авах нь илүү таашаалтай. Хэрвээ Улаанбаатар шиг олон хотууд байвал зөвхөн нэг хотод байдаг барааг нөгөө хотоос худалдаж авах хэрэгцээ байж болох.

  • Шуудан сул хөгжсөн. Хотжилтыг үл хайхран өргөн уудам Монгол орны нэг аймгаас бараа худалдаж авъя гэхэд хүргэлт, хаягжилтын асуудал гарна. Бас л хотжилт муу хөгжсөнтэй холбоотой бид бараг хаягжаагүй. Гудамжны нэрээ мэдэхгүй, нэг байран дээрээ тогтвортой оршин суудаггүй, илгээмж төөрөх будилах, алга болох боломж ихтэй. Үүний нэг нотолгоо нь “Улаанбаатарт байгаа миний аавд” кино. Мөн шуудангийн зардал нь өөрөө гүйгээд ирэхээс өндөр байгаа тохиолдолд яагаад ч нэмэргүй.

  • Үйлдвэрлэгч орон биш. Онлайн худалдаа хөгжих бас нэг түлхүүр нь B2B буюу бизнесээс бизнест хийгдэх худалдаа. Тухайлбал Алибаба нь маш олон жижиг дунд үйлдвэрлэгчдийг бизнесүүдтэй холбож өгч, онлайн захиалга авдаг. Гэтэл бидэнд ингэх хэрэгцээ бараг алга. Ядаж л хот суурин болгон өөр хаана ч давтагддаггүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байх хэрэгтэй.

  • Төлбөр тооцоо бэрхшээлтэй. Цалингийн карттай болоод удаагүй байгаа Монголчууд одооноос дэлгүүрийн кассан дээр тооцоогоо картаар хийж сурч байна. Харин онлайн тооцоо хийхэд бас л хол байна. Ядаж л арилжааны банкнууд нь нэмэлт Пин код зэрэг шаардлага тавьснаар хүмүүсийг улам үргээж байна. Онлайн худалдаа эрхлэх гэсэн байгууллагуудад тавьдаг шалгуур нь ч өндөр, хүнд суртал ихтэй.

     

  • Дэмжих бодлого байхгүй. Онлайн худалдаа хөгжих нь тухайн улс орны эдийн засагт эерэг нөлөөтэй байдаг тул улс орнууд дэмжсэн бодлогоо зарласан байдаг. Харин манай эрх баригчид одоохондоо энэ тухай ярих  завгүй байгаа бололтой. Өөр олон асуудал байгаа тохиолдолд яриад ч хэрэг байна уу гэж бодогдохоор.

    • Итгэлцэл байхгүй. Дээрх бүх хүндрэлүүдийг яаж ийгээд даван тууллаа гэхэд нэг том асуудал нь барааны чанарт итгэх итгэл. Нүдээр үзэж, гараар барьж үзээгүй зүйлдээ мөнгө төлнө гэдэг том эрсдэл. Луйвардуулах, онлайн харагдаж байснаасаа өөр хийц, өнгөтэй, бүр гэмтэл согогтой бараа явуулчихаад “зарагдсан барааг буцаахгүй” гэж гүрийх магадлал тун өндөр.

      Боломж бий юу?

      Монголын зах зээлд нутагших боломж байгааг үгүйсгэхгүй. Ядаж л биет бус бараа, үйлчилгээний төлбөрийг онлайнаар хийдэг болж байна.

      Тухайлбал байр, цахилгааны мөнгөө онлайн төлдөг, төрийн болон бизнес үйлчилгээний хураамж, захиалга зэргийг мөн онлайнаар хийж том дэвшил болно.

      • Ингэж чадвал Улаанбаатрын замын ачааллыг бууруулахад ч нэмэр болох билээ
      • Хэрэглэгч гар дээрээ дэлгүүрээс хямд үнээр гэртээ үнэгүй хүргүүлэх боломжтой
      • Хэрэглэгчийн цаг завыг хэмнэнэ.

       

       

Онлайн худалдаа монголд хөгжихгүй байгаа 7 шалтгаан

Онлайн худалдаа монголд хөгжихгүй байгаа 7 шалтгаан

Онлайн худалдаа монголд хөгжихгүй байгаа 7 шалтгаан

Зургийн эх сурвалж: Suhee Suhee
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Онлайн худалдаа монголд хөгжихгүй байгаа 7 шалтгаан
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/06/26
    yag zov bichsen bna

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох