МЭДЭЭ НЭМЭХ  

Ришатын тогтоц буюу Бүхнийг тольдогч «Дэлхийн нүд»

  • 5,801 уншсан
  • 5
  • 2015/05/06

Дэлхийн гадаргуу дээрх хачирхалтай «нүд»-ийг анх 1982 онд сансрын нисгэгчид олж харжээ. Сахарын элсэн цөлд (Мавританы бүсэд) оршдог энэ гайхамшгийг өмнө нь хэн ч мэддэггүй байсан гэнэ. Учир нь 50 км диаметртэй энэ «нүд»-ийг маш өндрөөс л олж харах боломжтой аж. Ришатын тогтоц буюу «Дэлхийн нүд» нь бөв бөөрөнхий хэлбэртэй бөгөөд түүний гарал үүслийн талаарх маргаан одоо хүртэл намдаагүй байгаа гэнэ. 

Нэгэн цагт Дэлхий дээр унасан солирын ул мөр гэж үзэх хүн олон байсан ч, энэ онолыг түргэн гэгч няцаажээ. Учир нь солир унасан бол ёроол нь хонхорхой тогоо хэлбэртэй байх ёстой, харин тогтоцын ёроол тэв тэгш гэнэ. Мөн газрын гүний царцдас ямар нэгэн байдлаар дээш өргөгдөн гарч ирээд аажмаар хөрс шороо нь хийсч үгүй болсон байх гэсэн таамаглал ч явдаг. 

Өнөөгийн байдлаар Ришатын тогтоцын учрыг тайлбарлах хамгийн үнэнд ойрхон онол нь: удаан хугацааны туршид өөрчлөгдөн хэлбэржсэн галт уулын тогоо байж магадгүй гэсэн таамаглал юм.

Сонирхолтой нь, «Сахарын нүд» 600 сая жилийн (илүү ч үгүй, дутуу ч үгүй) настай гэнэ. Иймээс л Гуэль-Эр-Ришат нь Атлантида тивийн үлдэгдэл, харь гарагийнхны өвөрмөгц урлаг гэх мэт маргаантай таамаглалууд яригддаг байх. 

Эрдэмтдийг ийнхүү маргалдаж байх хооронд Мавритан улс «Дэлхийн нүд»-ийг үндэснийхээ түүхийн дурсгалт зүйл хэмээн зарлаад амжжээ. «Нүд»-энд хамгийн ойр оршдог Вадан тосгонд жуулчлалын бизнес ид цэцэглэж байна. Тосгоны оршин суугчдын ихэнх нь хөтөч болчихсон, цөлийн ховор нандин зүйлсийг үзүүлж, Гуэль-Эр-Ришаттай холбоотой сонин хачин үлгэр домгийг ярьж өгдөг гэнэ.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ришатын тогтоц буюу Бүхнийг тольдогч «Дэлхийн нүд»
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2015/05/11
    Haha buurunhii

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/07
    http://moreinterest.org/richat-structure-the-all-seeing-eye-of-the-earth/

    0 2 Хариу бичих
  • ... 2015/05/07
    Delhii eejiin nudl bna shde bidniig haraadl ghh ;)))

    1 0 Хариу бичих
  • Analytik 2015/05/07
    He he unen. Buurunhii bish dugarig helbertei gej heleh yostoi. Materialliinhaa eh survaljiig durdahgui baih iim uchir dutagdaltai. Eh survlaj ruu ni orood yu gej bichsenii ni harmaar baidag.

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/05/07
    Энэ зураг дээрх бол яагаад ч бөөрөнхий хэлбэр биш харин дугуй хэлбэр. Бөмбөг бөөрөнхий хэлбэртэй байдаг. Геометр, шугам зургийн хичээл заалгасан биз дээ?

    4 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох