МЭДЭЭ НЭМЭХ  

Энэтхэг түмний мэргэн сургаалиас

  • 2,291 уншсан
  • 2
  • 2015/05/06

Энэтхэг бол эртний баялаг өв уламжлал, олон талын соёлтой орон. Энэтхэгчүүд найрамдал нөхөрлөл, мэргэн ухааныг нэн эрхэмлэдэг ард түмэн. Тэдний эв эе, энх тунх амьдралыг бэлгэдсэн мэргэн сургаалиас толилуулж байна.

Энэтхэг түмний мэргэн сургаалиас

- Суут ухаантнууд цэцэн санааг, дундчууд үйл явдлыг, тэнэгүүд хүмүүсийг шүүн хэлэлцдэг.

Энэтхэг түмний мэргэн сургаалиас

- Зочин тань дайсан ч бай хүндлээд явуул. Сүх үүрсэн түлээчнээс сүүдрээ харамладаг мод ч байхгүй!

Энэтхэг түмний мэргэн сургаалиас

- Дандаа магтуулж, эсвэл дандаа шүүмжлүүлж байдаг хүн гэж хэзээ ч байгаагүй юм, одоо ч алга, хойшид ч бий болохгүй.

Энэтхэг түмний мэргэн сургаалиас

- Тэнэг хүнд зөвлөх гэвэл уурлуулахын л нэмэр.

Энэтхэг түмний мэргэн сургаалиас

- Явахдаа биш, ирэхдээ сайрх!

Энэтхэг түмний мэргэн сургаалиас

- Эмэгтэй хүн төрөлхөөс цэцэн, эрэгтэй хүн номноос цэцэн.

Энэтхэг түмний мэргэн сургаалиас

- Ялагдахгүй байх хамгийн сайн арга бол өөрийгөө ялж сурах.

Энэтхэг түмний мэргэн сургаалиас

- Аюулаас зайлж чадахгүй л юм бол аймхай байхын хэрэг юун?

Энэтхэг түмний мэргэн сургаалиас

- Өөрийгөө жолоодохын тулд толгойгоо, бусадтай харилцахын тулд зүрхээ ашигла!

Энэтхэг түмний мэргэн сургаалиас

- Бусдад зөвлөх болохоороо бүгд л цэцэн болчихно, харин өөрөө зөвлөлгөөгөө дагах гэвэл цэцэн ч тэнэгээс ялгаагүй болдог.

Энэтхэг түмний мэргэн сургаалиас

- Хүний чимэг ухаан, ухааны чимэг уужрал, уужралын чимэг эр зориг, эр зоригийн чимэг зөөлөн сэтгэл.

Энэтхэг түмний мэргэн сургаалиас

- Ухаантай хүн өөрийн бодлоор, тэнэг хүн олны үгээр явдаг.

Энэтхэг түмний мэргэн сургаалиас

- Гомдлоо элсэн дээр, сайн үйлээ гантиг чулуун дээр бич!

Энэтхэг түмний мэргэн сургаалиас

- Шатны дээд гишгүүрт хүрэхээр авирахад дор байгаа олны дундаас сугарч гарах л хамгийн хэцүү нь.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Энэтхэг түмний мэргэн сургаалиас
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • мааааа 2015/05/27
    Ликэ

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/13
    Аавынхаа сургаалийг л дагавал юун яасан тэр жагаруудын сургааль.

    0 3 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох