МЭДЭЭ НЭМЭХ  

Гитлерийн нууц ноёд ... хэн байсан бэ?

  • 3,917 уншсан
  • 9
  • 2015/05/07

Яг одоогоос 70 жилийн өмнө 1945 оны 5-р сарын эхээр ЗХУлсын Улаан арми ба зөвлөлтийн ард түмэн энэ дайнд "холбоотон" нь болсон байсан Барууны гүрнүүдийн тусламжтайгаар Гитлерийн нацист Германы болон бүх европын фашист армиудыг эх нутгаасаа хөөн гаргаж ичээнд нь даран устгаж тэр үед тэдний улан доор орсон байсан европын ард түмнүүдийг нацизм-фашизмаас чөлөөлсөн төдийгүй, ингэж тэр удаа 27 сая хүнийхээ амь насыг золиослож байж бүх хүн төрөлхтнийг фашизм нацизмын төмөр савар доорхи үхэл сүйрэл, боолчлол мөхлөөс хэлтрүүлж өгсөн билээ.

Энэ дайны дараа 1946 онд хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн аймшигт энэ дайны буруутнуудыг – Гитлерийн нацист Германы цэргийн зарим гэмт хэрэгтнүүдийг үйлдсэн гэмт хэргүүдийнх нь төлөө Нюрнбергийн Олон улсын Дээд Шүүхээр шүүж тэдэнд зохих ялыг нь оноосон юм. Гэвч тэдгээр цэргийн гэмт хэрэгтнүүд бол энэ аймшигт дайныг гардан хийсэн, энэ аймшигт гэмт хэргийг үйлдсэн зөвхөн гүйцэтгэгчид байсан бөгөөд харин энэ дайныг бүүр эхнээс нь захиалсан, мөн зохион байгуулж турхирсан, эндээс асар их ашиг хонжоо олж гарсан жинхэнэ эзэд - Гитлерийн нууц ноёд - энэ дайны буруутнууд нь хөшигний ард сугаран үлдэж чадсан юм...

Өнөөдөр тэр үйл явдлуудаас хойш 70 жилийн дараа Барууны улстөрчид болон тэдний цаад эзэд нь болох санхүүгийн олигархууд одоо Европ тив болон Ойрхи Дорнодод нацизм-фашизмыг дахин амилуулж хүн төрөлхтнийг дэлхийн дайнд түлхэж байгааг бид бүхэн харж сонсож ажиглаж байгаа билээ. Тэд өнгөрсөн энэ дайны бүх хүнд хүчрийг үүрч гарч асар их гарз хохирол амсан байж энэхүү Агуу Ялалтыг байгуулсан ЗХУлс-ОХУлсын эсрэг одоо мэдээллийн элдэв гүтгэлэг дайралтуудыг зохион байгуулж мөн санхүү-эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авах, хил залгаа улс орнуудыг нь эзлэн авч түшиц газраа болгох, "ардчилсан" гэх Украйны засгийн эрхэнд илэрхий фашист-нацистуудыг гарган тавьж ОХУлс уруу турхирч  дайн өдөөхөөр оролдож байгаа нь үнэн хэрэг дээрээ Барууны гүрнүүд ОХУлсын эсрэг - Евразийн ард түмнүүдийн эсрэг ээлжит түрэмгийлэл - дайн зарлаад байгааг нь баталж байгаа хэрэг юм.  Англисаксууд ер нь бүх түүхэн туршдаа бусдын гараар/цусаар дайтахыг илүүд үзэж ирсэн "уламжлал"-тай бөгөөд тэд ийм "уламжлалт хороо найруулж” одоогийн энэ хүйтэн дайныг удалгүй халуун дайн болгон өргөжүүлэн өдөөхөөр зорьж байна. Үүгээрээ тэд өнөөгийн манай дэлхийг доларын бүрэн боолчлол дороо хийсэн Барууны үнэмлэхүй жанжлал, дангаар ноёрхлыг цаашид ч хадгалж байхыг, бусад улс үндэстнүүдийг хуурч мэхэлж цөлмөн хоосолж байгаа долларыг цаашид ч энэ хэвээр хадгалж үлдэхийг мөн дэлхийн бусад улс үндэстнүүдээс олон жилийн турш “цаасан” доллар, "цаасан" паунт стерлинг, "цаасан" еврогоороо сольж үнэгүй шахуу зээлээр аваад тансаглаад хэрэглэчихсэн асар их өрөө ингэж цайруулахыг зорьж байна... Өнөөдөр АНУлс 18,3 их наяд долларын өртэй, Европын холбоо 17 их наяд еврогийн өртэй байгаа бөгөөд тэд энэ асар их зээлээ төлөх ямар ч шансгүй болчихоод байгаа билээ...

Ер нь аливаа дайн, тэр тусмаа дэлхийн хэмжээний, олон улс үндэстнүүдийг хамарсан дайн юуны өмнө хөрөнгө баялагийг нь, байгалийн болон хүн ардынх нь боломжуудыг нь элдэв аргаар булаан авахын төлөө, өрсөлдөгчдийгөө эдийн засгийн бүслэлтэнд шахан оруулж хөгжил дэвшлийг нь улдан чангааж эрхшээлдээ оруулах зорилготой байдгийг, харин коммунизм-ардчилал-либерализм гэх мэт үзэл сурталын нэр хаяг шошго бол энэхүү цаад сэдэл, зорилгуудыг нь жирийн олониос нуун халхалж тэдний түр зуурын бухимдал, хүндрэлүүдийг энэхүү тэмцэлдээ ашиглах гэсэн зорилготой, харийн хоосон “инээсэн” баг нь гэдгийг бид ойлгож ухаарах ёстой цаг ирээд байна.

 

Гитлерийн нууц ноёд ... хэн байсан бэ?
Эх сурвалж: http://bolor.info/policy-and-economica-in-our-life
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гитлерийн нууц ноёд ... хэн байсан бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • гүрико 2015/05/13
    Гарчиг нь зохиогүй л болхоор үнэн мэдээлэл байна

    0 0 Хариу бичих
  • xaxaxa 2015/05/12
    garchgandaa tohirson medeelel hiigeechee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/10
    yu geech uls toriin niitleel ve

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/08
    unen shuu

    1 0 Хариу бичих
  • Koko 2015/05/08
    Like

    0 0 Хариу бичих
  • Poor 2015/05/07
    Gangan garchigtai mortloo garchigaa demjsen negch medeelel alga

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/07
    Яанаа. Би энэ зун Европ орох гэсэн юм. Фашистууд намайг болон манай гэр бүлийг алаад хядах нь ээ?

    0 0 Хариу бичих
  • Ariunaad 2015/05/07
    Demiirel. Haanaas yu huulsiin?

    1 2 Хариу бичих
  • Batchudur Baagii 2015/05/07
    like

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох