МЭДЭЭ НЭМЭХ  

Майкл Жексон: Амьдралын үнэн

  • 6,136 уншсан
  • 1
  • 2014/06/09

Хатагтай Тюссогийн лааны тосон баримлын музейнуудад  Майкл Жексоны 5 дүрс бий. Тэр тус бүрдээ 6 баримал босгуулсан  Мадонна болон Элвис Пресли нарын дараа ордог юм байна.


Жексон «сарны алхааг» анх 1983 онд хийжээ.


Жексон —Баруун Африкийн жинхэнэ эзэн хаан аж. 1992 онд Зааны ясан эргийн Габона улсын оршин суугчид түүнийг Эзэн хаанаар өргөмжилжээ.


Тоглолтын өмнө Жексон чихэртэй халуун ус заавал уудаг зуршилтай байв. Ийм ундаа хоолойнд сайнаар нөлөөлдөг гэж тэр үздэг байжээ.


Макколей Калкин бол Жексоны 2 хүүхэд Пэрис и Принс-Майкл  нарын загалмайлсан эцэг юм.


Неверленд дахь Тоглоомын паркийг байгуулахад нь Калкин Майклд туслаж байжээ.


1997 онд явуулсан өргөтгөсөн судалгаагаар Майкл Жексон Ертөнцийн хамгийн алдартай хүнээр тодорчээ.


Майкл багадаа Ла Той эгчийнхээ оронд аалз хийж айлгах дуртай байв.


Майкл АНУ-ын Патентын товчооноос (патент №5255452) хананд бэхлэгдэж тэнцвэрээ алдахгүйгээр урагш бөхийхөд нь тусалдаг гутал зохион бүтээсэн патент авчээ.


The Beatles хамтлагийн «Come Together» бол Майклын хамгийн дуртай дуу байсан гэнэ.


Түүний дуртай хөгжмийн зохиолчид нь Клод Дебюсси (‘Afternoon of the Fawn’), Пётр Ильич Чайковский, Сергей Сергеевич Прокофьев нар аж.


1978 онд Жексон “ Озын орны агуу шидтэн “ кинонд Мануухайн дүрийг бүтээжээ. Энэ киноны зураг авалтын үеэр Майкл хожим нь түүний олон алдартай цомгийн продюсер болсон Квинси Жонстой танилцсан байна.


1984 онд Жексоны гэрээтэй ажиллаж байсан Пепси Кола ундааны рекламны зураг авах үеэр пиротехникийн дэлбэрэлт болж Майкл нүүрэндээ 2-р зэргийн түлэгдэл авчээ. Тэр нөхөн төлбөр болгож тус компаниас 1,5 сая доллар авсан ч энэ явдлаас хойш гадна төрхөндөө их санаа тавих болсон байна.


2008 онд Майкл Жексоны 50 насны ойтой хамт “Триллер” хос цомог нь гарчээ. Майклын эртний найз, жүжигчин Элизабет Тейлор түүнд “Попын хаан” цол өгсөн нь өнөд мөнхрөн үлджээ.


Майкл Жексонтой салах ёс хийх ёслол 6-р сарын 7-нд Лос-Анжелес хотын Staples Center спортын талбайд болжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Майкл Жексон: Амьдралын үнэн
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/06/09
    Aguuu aguu

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох