МЭДЭЭ НЭМЭХ  

Эх дэлхийдээ туслах бидний боломж

  • 2,500 уншсан
  • 1
  • 2015/05/08

Мяралзан урсах тунгалаг уст голын хөвөөнд хэвтэх, эсвэл анхилам үнэрт ойн цоорхойд тухлан амрах, заримдаа өглөөний нар мандахыг бахдан харах төдийгөөр л бидний эх дэлхийгээ хайрлах хайр илрэх юм даа. Гэтэл дэлхий гарагт маань бидний тусламж яаралтай хэрэг болоод байна. Заавал том зүйл хийх гэж ядаж цөхөөд байх юмгүй. Хүн бүр жижигхэн алхам хийхэд л болоод явчихна.

Гэрлийн шилээ соль!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Дэлхий даяараа биш гэхэд тоотой хэдэн орны айл бүр ердийн нэг ширхэг чийдэнг эрчим хүчний хэмнэлттэй гэрлээр солиход л агаарын бохирдол нэг сая машиныг хэрэглээнээс гаргасантай адил түвшинд буурна гэсэн тооцоо гарчээ. Диодон LED гэрэл нь эрчим хүч хэмнэхээс гадна удаан эдэлгээтэй, овор хэмжээ бага, мөнгөн ус болон бусад хорт бодисын оролцоогүй хийгдсэн тул экологийн сөрөг нөлөөгүй ажээ.

Шөнөдөө компьютер болон цахилгаан хэрэгслэлээ унтрааж, сүлжээнээс салгаж бай!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Ингэж чадвал та хоногт 40 Вт цахилгаан эрчим хүч хэмнэж чадна. Өглөө босоод компьютераа ачааллаж байх хооронд нүүр гараа угааж, аяга цай ууж байж болно шүү дээ. Бусад төхөөрөмжийн хувьд ч адил, аль болохоор хааж, унтрааж байх нь чухал байна.

Шилэн савыг хүлээн авах цэгт тушаа!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Шилийг дахин боловсруулахад агаарын бохирдол 20%, усных 50% багасна. Боловсруулаагүй шил задартлаа хэдэн сая жил болдог.

Угаасан зүйлээ гадаа хатааж хэвш!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Угаалгын машинд хатаахын оронд нар, салхи ашиглан ердийн аргаар хувцас, хэрэглэлээ хатаа. Угаасан зүйл чинь сайхан өнгө үнэртэй болж, та цахилгаан хэмнэнэ.

Долоо хоногт 1 удаа цагаан хоол ид!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Ганц өдөр мах идэхгүй байхад та эх дэлхий болон эрүүл мэнддээ маш их тус хүргэх болно. Нэмж хэлэхэд гадаадад 500 гр үхрийн мах үйлдвэрийн аргаар бэлтгэхэд 2500 литр ус хэрэглэдэг байна.

Ямар ч цаасны 2 талыг бүтэн ашиглаж сур!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Америкийн компаниуд жилд 21 сая тонн цаасыг хог болгон хаядаг, офисын нэг ажилтан бараг 80 кг цаас хаядаг гэсэн судалгаа гарчээ. Дэлхийн бусад орнуудад ч гэсэн аймшигтай тоо гарах нь эргэлзээгүй.

Хуванцар савтай ус худалдаж авахгүйг хичээ!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Хуванцар савны 90 орчим хувийг дахин боловсруулж, хэрэглэж болдоггүй. Ийм сав хэдэн мянган жил болж байж задарч дуусна. Нэг авсан саваа ядаж хэдэн удаа хэрэглэж байвал та хүрээлэн байгаа орчиндоо том тус хүргэж байна гэсэн үг. Гэртээ ус цэвэршүүлэгч авсан нь дээр.

Аль болохоор шүршүүрт орж бай!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Онгоц дотор биеэ угаахад шүршүүрт орсноос 2 дахин их ус зарцуулдаг гэнэ. Аль болох шүршүүрт ороод байвал усанд хэмнэлттэйгээс гадна таны төлөх мөнгө ч багасна.

Шүдээ угааж байхдаа усаа хаа!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Зарим хүн ингэж хэвшсэн байдаг. Зарим нь энэ зөвлөлгөөг мэдэх ч усаа хааж сураагүй байдаг. Энэ аргаар та өдөрт 19 литр ус хэмнэнэ гэдгийг санаарай. Аяга таваг угаах зарим үе шатанд ус байнга гоожуулаад байх шаардлагагүйг бүгд мэднэ. Үүнийг ч нэгэн адил анхааралдаа аваарай.

Мод тарь!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Энэ бол агаар мандал, газар шороо, бүх амьд биетэд ач тусаа үзүүлдэг буянт үйлс. Жил бүр гэр бүл, ах дүүгээрээ цугларч, хүн бүр нэг ширхэг мод тарьдаг уламжлал тогтвол маш сайхан байна.

Хуучин л бол муу гэсэн үг биш!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Яагаад зарим хуучин зүйлийг хямд үнээр худалдан авч болохгүй гэж? Жишээ нь, хүүхдийн тэрэг, унадаг дугуй, дугуйтай тэшүүр гэх мэтийн зүйлс маш хурдан багадаж солих хэрэгтэй болдог. Интернетээр чанартай, сайн зүйлсийг хямд үнээр олж болно. Та ч бас илүүдэл зүйлсээ хэрэг болсон хэн нэгэнд хямдхан өгч болно шүү дээ.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Бусад орноос (бүр хөдөө, орон нутгаас хүртэл) төрөл бүрийн хүнсний зүйл, бараа материалыг тээвэрлэн авчрах гэж байгаль орчныг хичнээн бохирдуулдаг талаар та бодож үзсэн үү? Хэрвээ хүн бүр орон нутагтаа, эх орондоо бий болгосон бараа бүтээгдэхүүнийг авч заншвал авто машинаас гарах хорт утааны хэмжээ ихээхэн багасах сан.

Гэр орныхоо дулааныг тогтмол байлгах арга хэмжээ ав!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Хаалга, цонхоо сайн чигжиж дулаал. Халаалтаа тохируулдаг системтэй байшинд амьдардаг бол өвөлдөө нэг градус доошлуулж, зундаа нэг градус дээшлүүлчихээд байхад эрчим хүчийг 10 хүртэл хувиар хэмнэдэг гэнэ.

Гэрлээ унтрааж хэвш!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Хэрэв танайх улайсах чийдэнтэй бол өрөөнөөс гарах бүрдээ унтраа. Харин эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтэй бол 15-аас илүү минутаар гарах болбол унтраах нь зүйтэй. Учир нь ийм гэрэл асаах, унтраах тоог харгалзаж үздэг.

Хөнгөн цагаан эдлэлийг заавал хүлээн авах цэгт тушааж бай!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Хуучин хөнгөн цагаан савыг дахин боловсруулж 20 ширхэг шинэ сав үйлдвэрлэх үед зарцуулах эрчим хүч нэг шинэ сав үйлдвэрлэхэд хэрэглэгдэх эрчим хүчтэй адил байдаг гэнэ.

Асаагуурын оронд чүдэнз хэрэглэж сур!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Нэг удаагийн асаагуурыг ихэнхдээ хуванцар материалаар хийдэг тул жил бүр 1,5 тэрбум ширхэгээрээ хог болон хаягддаг. Харин модоор хийсэн чүдэнз огт аюулгүй, тэр тусмаа хаягдал цаасыг дахин боловсруулж хийсэн картон чүдэнз экологийн хувьд хамгийн зөв сонголт юм байна.

Төлбөр тооцоогоо онлайнаар хий!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Хүмүүс интернет систем ашиглан төлбөр тооцоо хийж хэвшвэл цаасан баримт багасаж, ингэснээр жилд хэдэн арван сая модыг авч үлдэх ач холбогдолтой ажээ.

Цэнэглэдэг зай хэрэглэ!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Жил бүр хэдэн арван тэрбум ширхэг жижиг зай үйлдвэрлэгдэн борлуулагддагийн ихэнх нь нэг удаагийн шүлтлэг зай байдаг. Тэдгээрийн хагас зарим нь дахин боловсруулалтанд орж болдог. Та цэнэглэгч төхөөрөмж авч тавибал тухайн үедээ үнэтэй санагдах ч, хэдэн сарын дараа ач тус нь мэдрэгдэнэ. Дэлхий ч цэвэр байх болно.

Энэ зөвлөлгөөг найз нөхөддөө дамжуулаарай!

Эх дэлхийдээ туслах бидний боломж

Өгөгдсөн мэдээллийг та өөрийн амьдралд хэрэгжүүлээд зогсохгүй, ойр дотныхон, танил нөхөддөө дамжуулснаар үр дүнг нь хэд дахин өсгөх болно. Ганц хүн ч гэсэн зөв үйл хийснээр байгаль дэлхийгээ цэвэр ариун байлгахад маш их хувь нэмэр оруулж байдаг юм. Бие биедээ хэлж ойлгуулснаар бид алхам алхмаар эх дэлхийдээ тусалж байгаа хэрэг билээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эх дэлхийдээ туслах бидний боломж
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • vegan eruul mend 2015/05/09
    Torol buriin hunsnii nogoo, Jims jimsheneer hool hiideg tsagaan hoolnii VEGAN SWEET KITCHEN geed mongol Facebook groupt negdeerei humuusee

    2 3 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох