МЭДЭЭ НЭМЭХ  

Эртний Грекийн үлгэр домог: Зевс мэндэлсэн нь

  • 2,503 уншсан
  • 2
  • 2015/05/08

Эрх мэдэл үргэлж өөрийнх нь гарт байна гэдэгт Крон эргэлздэг байв. Хэзээ нэгэн цагт хүүхдүүд нь түүний эсрэг боссоноор тэрээр өөрийн эцэг Уран шигээ л зүйл дуусах вий гэдгээс ихэд эмээдэг байлаа. Тэгээд Крон дөнгөж мэндэлсэн хүүхдүүдээ нэн даруй өөр дээр нь авч ирж байхыг хатан Реядаа тушааж, авч ирснийг нь залгиж орхидог байв.

Үр хүүхдийнх хувь тавилан хэрхэн дуусч буйг харсан Рея шаналахын дээдээр шанална. Крон хүүхдүүдийнхээ тавы нь - Гестия1, Деметра2, Гера3, Аид4 (Хадес), Посейдон5 нарыг хэдийн залгиж орхисон байлаа. Үлдсэн ганц хүүхдээ ч гэсэн ингэж алдахыг хүсээгүй Рея өөрийн эцэг Уран тэнгэр, эх Гея тэнгэрийн зөвлөснөөр Крит арал руу зугатаж, хамгийн гүн агуйд нь отгон хүү Зевсийг6 төрүүлжээ. Энэ агуйд Рея хүүгээ нууж, харин харгис эцэгт нь өлгийдсөн том чулууг залгиулжээ. Эхнэр нь түүнийг мэхэлж дөнгөсөн гэж Крон огт гадарласангүй.

Ийнхүү Зевс Крит арал дээр өсөн торниж болов. Адрастея ба Идея дагина нар бяцхан Зевсийг бүүвэйлэн, шидэт ямаа Амалфеягийн сүүгээр угждаг байв. Зөгийнүүд сүрлэг Дикта уулын бэлээс бяцхан Зевст бал авчирна. Харин агуйн амсрыг залуу куретууд7 сахина. Тэд бяцхан Зевсийг уйлах бүрт Кронд сонсуулахгүй гэж илдээрээ бамбайгаа нүддэг байв.

Бяцхан Зевс ба Амальфея


1Гестия - эртний ромынхоор бол Веста. Тахилын гал, орон гэрийн эм тэнгэр. Мөн улс гүрэн, хот балгадыг ивээгч.

2Деметра - эртний ромынхоор бол Церера. Газрын үр шим, ургац тариалангийн эм тэнгэр.

3Гера - эртний ромынхоор бол Юнона.

4Аид - эртний ромынхоор бол Плутон.

5Посейдон - эртний ромынхоор бол Нептун. Далай тэнгисийн эзэн тэнгэр.

6Зевс - эртний ромынхоор бол Юпитер. Аянга цахилгаан, тэнгэр огторгуйн эзэн тэнгэр. Хаан тэнгэр.

7Куретууд - Зевсийг сахин хамгаалагч хүн-тэнгэрүүд. Хожим нь Крит арал дээрх Зевс ба Реягийн тайлгачдыг ингэж нэрийдэх болсон.

Эртний Грекийн үлгэр домог: Зевс мэндэлсэн нь
Эх сурвалж: Н.А.Кун, Легенды и Мифы Древней Греции, Минск, 1989 г.
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эртний Грекийн үлгэр домог: Зевс мэндэлсэн нь
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Энэрэл Энэрэл 2015/05/13
    ингээд л болоо юу,,,,??

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/11
    zQ zQ yun ch joojhon yum be dee iim medeelel bdag yum uu?!

    0 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох