МЭДЭЭ НЭМЭХ  

Аймшигт нээлтүүд

  • 1,579 уншсан
  • 0
  • 2015/05/09

Археологийн түүхэнд олон мянган гайхалтай олдвор тэмдэглэгдсэний дотор айдас төрүүлэм нээлт нэлээд хэд бий. Дэлхийн өнцөг булан бүрээс олдсон тааламжтай бус олон олдвороос LiveScience вэб сайт хамгийн аягүй сэтгэгдэл төрүүлэм заримыг нь нэрлэв.

Ижлээ иддэг неандерталь

Археологи эртний зүйлсийг судлахын сацуу нийгмийн бүтцийг судлах боломж олгодог. Неандертальчууд орчин үеийн хүн буюу өнөөгийн бидэнтэй хамгийн ойрын төрлийн хүн дүрстэнүүд. Энэ нь судлаачдын сонирхлыг ихэд татдагийн дээр судлах боломжийг илүү бүрдүүлдэг. Олон орны генетикийн судлаачдын дүгнэснээр неандертальчууд өнөөг хүртэл бидний дунд бий. Тэд хүний хувьслын түүхэн хугацаанд мөхөөгүй бөгөөд шинэ үеийн төлөөлөгчтэй холилдон ген нь хадгалагдаж байгаа.

Өнгөрөгч онд судлаачид Испанийн агуйгаас неандерталь гэр бүлийн араг яс олсноо мэдээлсэн юм. Араг яс болон агуй доторх байдлаас тэднийг хүний мах иддэг байсныг баталжээ.

Агуйд насанд хүрсэн гурван эрэгтэй, гурван эмэгтэй, өсвөр насны хоёр хүүхэд, хоёр балчир хүүхэд, нэг нярай байсан бөгөөд бусад неандерталийн махаар хооллодог байж. Тэд төрөл нэгтнийгээ дэгээнд өлгөсөн байсан аж. Эрдэмтдийн тооцоолсноор тухайн цаг үед Европ даяар хүн тархаагүй байсан. Археологичид хүний махан идэштэн неандерталь гэр бүлийн олдвор ийм төрлийн цор ганц баримт биш гэжээ. Судалгаагаар неандертальчууд зөвхөн хатуу ширүүн үе тулгарахад л нэгнийгээ иддэг байж.


Аляскийн чандарлагдсан хүүхэд

11500 орчим жилийн өмнө төв Аляскт пийшин дотор гурван настай хүүхдийг шатаасан ул мөрийг Аляскийн их сургуулийн археологич Бен Поттер, антропологич Жоел Ириш нар олжээ. Тэдний үзэж байгаагаар хүүхдийг пийшинд хийсний дараа бусад нь оромжоо орхин явсан байна. Шатсан байшингаас ганц хүний араг яс олдсон ба байшинд наанадаж нэг эрэгтэй, нэг эмэгтэй амьдарч байжээ.


Гурван үхлийн нууц

Аугаа Александрын дараагийн хаан буюу Македоны Александрын эцэг нэгт дүү Филипп III Арридейг хөөнөхдөө шатааж, булж, ухан гаргаад, дахин шатаасан тухай түүхийн олон эх сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.

III Филипп болон түүний эхнэр Эвридисийн шарилыг өргөө нь байрлаж буй Грект чандарлажээ. Тэднийг III Филиппийн хойт эх Александрын ээж Олимпия хөнөөсөн байна. Эх сурвалжид бичсэнээр Олимпия III Филиппийг хорлож, Эвридисийг хүчээр амийг нь хорлуулжээ. Удалгүй тэднийг Грекээс төрөлх Македон уруу нь шилжүүлэн нутаглуулсан юм.


Эртний биологийн дайн

Эрт үед биологийн зэвсэг эмх замбараагүй хэрэглэдэг байж. Гэхдээ бараг 2000 орчим жилийн өмнө үхсэн 20 хүний шарилыг (судлаачид ром цэргүүд гэж таамаглаж байгаа) саяхан олжээ. Тэд бүгд химийн бодисонд хордсон байв. Ромын эзэнт гүрний мэдлийн Сири нутгийн Дура хотын бүслэлтийн үеэр перс цэргүүд хотын ханан доогуур хонгил ухан тэдний эсрэг газрын тосны гаралтай гар хийцийн бөмбөг хэрэглэжээ. Уг олдворыг 1920-1930-иад оны үед илрүүлсэн бөгөөд буцаан булсан байна. Эрдэмтэд 20 эрэгтэйн араг яснаас хүхэр, битум болор илрүүлсэн юм.


Анхны уяман өвчтөн


Яр шарханд баригддаг нойтон хамуу буюу Хансены өвчин амархан халдварладаггүй. Гэвч эрт цагт уяман өвчтэй хүмүүсийг доромжлон цөллөгт явуулдаг байв. Хэдхэн жилийн өмнө нэгэн археологич Энэтхэгээс 4000 орчим жилийн настай хүний чулуужсан араг яс олсон бөгөөд уг хүн уяман өвчтэй байжээ. Хиндү шашны уламжлалт ёсонд ийм өвчтэй хүнийг чулуугаар хүрээлсэн тойрог дотор дүүргэсэн аргал дээр шатаадаг байв. Түүнийг энэ ёсоор шийтгэсэн аж.


Уяман өвчтэй дайчин


Уяман өвчтэй хүмүүс үргэлж доромжлуулдаггүй байжээ. Дундад зууны үеийн Италид уяман өвчтөн хүмүүсийн арми хүртэл байжээ. Судлаачид тэр үеийн булшнаас Хансены өвчтэй хүн олсон юм. Талийгаач тулаанд амь үрэгдсэнийг илтгэх сэлэмний шархтай байсан бөгөөд амьд ахуй цагтаа дайчин явсныг нь харж болох аж. Түүнчлэн түүний хажууд зэвсэг нэгт нөхдийг нь оршуулсан байж. Гэхдээ тэд уяман өвчтэй дайчнаас цол хэргэм доогуур байсныг илтгэх эд өлгийн зүйлтэй байв.


Агаарын тахилга


Хүнээр тахил өргөдөг байсан баримт дэлхийн өнцөг булан бүрээс олддог. 2008 онд археологичид хачирхалтай тахил өргөдөг ёс эрт цагт байсныг батлах ул мөр олсноо “Эртний ертөнц” сэтгүүлд мэдээлжээ. Судлаачид өнөөгийн Сирийн нутагт эртний нэгэн барилга дотор хүн, амьтны этгээд байрлал бүхий араг яс олсон байна. Тэдний судалгаагаар эртний Сирийн ноёд агаарт хүмүүсийг тэлэн тахил өргөдөг байжээ.
Аймшигт нээлтүүд
Эх сурвалж: tech.news.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Аймшигт нээлтүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох