МЭДЭЭ НЭМЭХ  

Сөнөсөн тэнгисийг яагаад ингэж нэрлэдэг вэ?

  • 21,046 уншсан
  • 13
  • 2014/06/09

Израиль, Иордан улсуудын  хилийн дагуу манай гарагийн хамгийн сонирхолтой газруудын нэг болох Сөнөсөн тэнгис оршино. Түүний эрэг торгомсог элсээр хучигдаагүй ч дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид наашаа л тэмүүлдэг. Тэд байгалийн энэхүү гайхалтай бүтээлийг харж, амьд амьтан живж чадахгүй  усанд нь сэлэхээр ирцгээдэг.

Түүний нэр нь хүртэл хачирхалтай. Яагаад ийм муу ёрын нэртэй болсныг мэдэх хүн цөөн. Сөнөсөн тэнгис бол манай гарагийн хамгийн шорвог тэнгис. Усан дахь давсны хэмжээ бүр гайхам: 1 литр усанд 270 грамм давс агуулагдаж байдаг. Бусад далай тэнгист энэ үзүүлэлт 35 граммаас хэтэрдэггүй байна. Чухам үүний ачаар л та живэхээс айхгүйгээр намуун зөөлөн усны толион дээр дуртай номоо барин тайван хэвтэж болно. Натри хлорын ийм их хэмжээ усны нягтралыг ихэсгэж, физикийн хуулийн дагуу та уснаас дарсны бөглөө шиг л түлхэгдэн гарах болно.

Муу ёрын нэр нь бас л давстай холбоотой. Ийм давстай усанд амьд организм маш ховор байх нь ойлгомжтой. Ямар ч загас, нялцгай биетэн, замаг хүртэл ийм их давсыг тэсвэрлэж чадахгүй. Энэ тэнгист орсон загас өвдөж ч амжилгүй агшин зуур үхдэг байна. Дараа нь тэдний давсаар бүрхэгдсэн биеийг эрэг рүү гарган хаядаг. Одоо нэрний учрыг ойлгоо биз?

Яагаад энэ тэнгис ийм аймшигтай алуурчин болчихов? Хаанаасаа ийм их давс гараад ирэв ээ? Хариулт нь маш энгийн. Сөнөсөн тэнгис өөр рүүгээ цутгадаг бүх гол горхийг занганд оруулдаг. Эндээс нэг ч гол эх авч урсаж чадахгүй. Ганц арга нь уурших. Гэвч давс нь ууршиж чадахгүй тул эндээ үлдэнэ. Ийм маягаар олон зууны туршид асар их давс хуримтлагдан үлдсэн байна.

Ингэж Сөнөсөн тэнгисийн нууц тайлагдлаа. Бас нэг хачирхалтай зүйл бий.  Үнэндээ энэ бол тэнгис биш нуур юм байна.  Асар том хэмжээтэйн улмаас эрт цагаас тэнгис гэж эндүүрэгдэн нэрлэгдсээр иржээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сөнөсөн тэнгисийг яагаад ингэж нэрлэдэг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

13 Сэтгэгдэл


  • mars 2015/11/10
    bi l ochij selmeer yum bndaa. Oor usand bol jiveed bdgiin

    2 0 Хариу бичих
  • SS 2015/09/15
    Shaagaad bai shaampariin site min, hunii huviin jin dead sea'iin nyagtraliin uuzulelt 2 tentsdeg geech

    0 5 Хариу бичих
  • Зочин 2015/05/06
    tegvvl ter sunusun tengisiin usnaas chine 2literiig uunaa

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/06
      neg zahaas n nuguu zah hvrtel n seleh um san

  • guest 2015/02/17
    Davstaigaas gadna delhiin gazriin hamgiin nam heseg buyu dalain tuvshnees 400 metriin door bdag ni bas 1 sonirhol tatsan uzuulelt yum. Mun emchilgeenii uvidastai uchraas delhiin untsug bulan burees arisnii uvchtei humuus irj usand ni ordog. Gesen hedii ch ene ni uvchinii nyan bakteriig taraadaggui, uhuuldeg uchraas busad sunusun tengis orj bui humuust ch ayulgui gesen ug. Anhaaruushtai zuil ni medeej nudendee, amandaa us oruulj bolohgui. Sharhtai hesegt hurvel ih horsoj uvdult uguh ni oilgomjtoi. Gevch alivaa sharh udalgui hataj edgedeg.

    7 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/08
      Zochin. Ochij vzsen shuu. Vnheer deeshee huwuud bdag ym bna lee bi usand selj chadd.gvi harin end bol hewteed huwuud l. Erg.n shawr.g ni buendee turheed bdag ym bna lee arisni uwchind unheer sain

  • Зочин 2015/01/12
    hha end tgul hun jiwj uhsen gewel boon sensats boloh yum bnshd =)))

    1 1 Хариу бичих
    • Зочин 2015/09/14
      хүн эндсэн тохиолдол нэг хоёр байдаг гэж сонссоон. Маш их давстай болохоор нүд рүү ус оруулвал аюултай гэсэн. Би уруул руу үс хүргэчихсэн чин их хорсдог юм байна лээ

  • geust 2014/10/15
    goy niitlel bn. sonirholtoi unshlaa bayrlalaa

    0 0 Хариу бичих
  • neg-mongol-hvn 2014/07/26
    yanztai nuur bn ojihiimsan

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/27
    Гайхалтай нуур юм бна

    1 0 Хариу бичих
  • aa 2014/06/12
    Xristed itgegchid yniig sain meddeg shyy...

    5 4 Хариу бичих
  • Зочин 2014/06/09

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох