МЭДЭЭ НЭМЭХ  

Хятадад “үхэж тоглох” шинэ зугаа дэлгэрчээ

  • 10,385 уншсан
  • 2
  • 2015/05/11

Ихэнх хүмүүсийн хувьд үхэл алсын ирээдүйд болох зүйл мэтээр төсөөлөгддөг. Чухам хэзээ, хаана, яаж гэдгийг хэн ч мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй байх.

Гэхдээ л хааяа “Үхэл ирэхэд би бэлэн байж чадах болов уу?”, “Өвдөх болов уу?”, “Дараа нь юу болох бол?” гэх мэтээр боддог гэнэ. Эдгээр асуултанд хэн ч хариу өгч чадахгүй нь ойлгомжтой.

Харин Хятадад хүмүүст амьдралын сайхныг мэдрүүлэх зорилготой “Хуурамч үхэл” хэмээх зугаа дэлгэрээд байна.

Хорт хавдраар өвчлөгсдийг асардаг төвийг үүсгэн байгуулагчид болох Хуанж Вейпин болон Дин Руи нар нь үхлийн 4D загвар-тоглоомыг бий болгожээ. Сонирхсон хүмүүс үхэх, чандарлагдах, дахин төрөх гэж юу байдгийг энд биеэр үзэж мэдрэх гэнэ. 

Эмчилгээ, тоглоом хоёрыг хослуулсан “Самахи” нэрт энэхүү үзүүлбэр нь 2014 оны 9-р сард Шэньчжен паркад нээлтээ хийсэн байна. Цуврал тоглоомын үнэ 40 $ ажээ.

Тоглогчид эхлээд “үхэж” авсанд, дараа нь шатаах зууханд орох гэнэ. Авс Цельсийн 40 градус хүртэл халах бөгөөд гэрэл, халуун агаар хоёр нийлээд үнэхээр шатаж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.

“Чандарлуулсны” дараа оролцогчид эхийн умайг дүрсэлсэн орчинд орж, зүрхний цохилт сонсдог аж. Үүний дараа хурц гэрэл үзэгдэх бөгөөд түүн рүү мөлхөн хүрч, эхээс төрж байгааг дүрсэлсэн цав цагаан орчинд орох гэнэ.

Өмнөд Солонгост хэдэн жилийн өмнө үүнтэй төстэй “Авсны академи” гэх 4 цагийн үзүүлэх сургалт явагдаж байсан нь амьдралын үнэ цэнийг хүмүүст ойлгуулж, үхлээс айж балмагдах хэрэггүйг мэдүүлэх зорилготой байжээ. Сургалтын үеэр оролцогчид өөрсдийн булшны чулууны бичээсийг зохиох, ойр дотныхондоо сүүлийн захиагаа бичих, тагласан авсанд орж хэвтэх зэрэг “дадлага ажил” хийж байжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хятадад “үхэж тоглох” шинэ зугаа дэлгэрчээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • tt 2015/07/16
    amidaar ni orhuul

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/08
      Hezee negen tsagt uheh l yum chin erthen dasaj baisan ni deer dee


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох