МЭДЭЭ НЭМЭХ  

Түүхийн явцыг өөрчилж чадсан санамсаргүй тохиолдлууд

  • 13,393 уншсан
  • 7
  • 2015/05/11

Зарим үед огтоос санамсаргүй гарсан тохиолдол хэдэн арав, бүр түүнээс ч олон жил үргэлжилсэн түүхэн үйл явцыг эхлүүлсэн удаа олон байдаг ажээ. Тэдгээрийн заримаас сонирхуулж байна. 

Гэрийн эзэгтэйн алт

1848 оны 12-р сард Калифорнийн мод бэлтгэлийн газрын даамал Жеймс Маршаллын эхнэр Мэри саван гаргахаар чанаж байжээ. Ингэж байхдаа нөхрийнхөө голоос олсон хэдэн шар чулууг тогоо руугаа хийж орхисон гэнэ. Ер нь Мэри саван хийхээр буцалгаж буй шүлтэндээ төрөл бүрийн цэцэг навч, эрдэс бодис хийж турших дуртай эзэгтэй байжээ. Удалгүй чулуунууд гялалзаад ирж. Энэ нь  Калифорни мужаас олдсон анхны цэвэр алт байлаа. Энэ сургаар тун ч удалгүй түүхэнд “Алтны солиорол” хэмээн нэршсэн үзэгдэл эхэлж бараг 300 000 гаруй хүн аз туршин Калифорнийг зүглэсэн гэдэг. Харин үүний үр дүнд Америкийн баруун мужийг бүтнээр нь эзэмшсэн байна. Америкийн баруун эргийн бүх хүнсний бүтээгдэхүүнийг Калифорн руу тээвэрлэж байв. Ингэснээр Аляскад өлсгөлөн нүүрлэж, Оросууд 1867 онд энэ газрыг Америкт зарах гол шалтгаан нь болжээ.


Английн цайны татвар

18-р зууны сүүлээр Энэтхэг улсаас цай авчирч зардаг Британы Ост-Энэтхэгийн компани дампуурлын ирмэгт тулж ирээд байв. Учир нь энэ компани цай оруулж ирэхдээ 25%-ийн татвар төлөх ёстой байсан тул өрсөлдөх чадваргүй болсон байна. Дамаар оруулж ирдэг Голланд цай хамаагүй хямд үнэтэй байв.

Английн парламент энэ компанид туслах зорилгоор 1773 онд 25%-ийн татвараас чөлөөлж, харин Америкийн колончлогчдод зориулсан нэг фунт цайнаас 3 пенсийн хураамж авах журам гаргажээ. Энэ нь хэн эзэн болохыг колончлогчдод харуулах, цэвэр улс төрийн зорилготой хийгдсэн алхам байлаа. Харин колончлогчид үүнийг эсэргүүцэж 1773-12-16-нд Бостоны усан буудалд зогсож байсан Британы хөлөг онгоцууд руу дайран бүх ачааг нь усанд хаяжээ. Энэ явдлыг түүхэнд «Бостоны цайллага» гэж нэрлэдэг юм. Англичууд нэн даруй цэргээ оруулав. Ингэж Тусгаар тогтнолын төлөөх дайн эхэлжээ.


Хошууч Франц фон Вейротерийн газрын зураг

1798 онд Оросын I Павел хаан найрсаг харилцаатай байдаг Мальтийг булаан эзэлсэн францчуудыг гэсгээхээр цэргээ Итали, Швейцарь руу оруулсан байна. Итали руу Александр Суворовын (зураг дээр) командалсан цэрэг, Швейцарьт Александр Римский-Корсаковын цэргүүд довтолжээ. 2 жанжин Цюрихийн дэргэд уулзаж маршал Массены армийг хамтдаа дайрах ёстой байлаа.

Суворовын арми Швейцариар аялах байлдааны төлөвлөгөөг зохиож байсан Австрийн штабын хошууч Вейротер (Орос, Австри хоёр холбоотон байсан) огт байхгүй зам зурагдсан маршрутыг ажиллагаанд оруулжээ. Үүний уршгаар Суворов амжиж ирсэнгүй, харин Римский-Корсаков бут цохигдсон байна. Хэрвээ Суворов амжиж ирсэн бол тэд Массены армийг хялбархан ялж, Францын түрэмгийллийг зогсоох байлаа. Харин Франц дахиад 15 жилийн туршид Европыг чичрүүлсэн аян дайнаа үргэлжлүүлсэн юм.


Игнатий Лойолын шарх

1521 оны 5-р сард Испанийн тайж язгууртан Игнатий де Лойола Памплоны хамгаалалтанд оролцон тулалдаж байв. Энэ хотыг францчууд болон Андре де Фуагийн удирдсан наварчууд бүслээд байлаа. Нэгэн удаагийн тулалдаанд тэрээр нэг хөлөө хугалж, нөгөөг нь хүндээр гэмтээжээ. Олон тооны мэс засал хийлгэсний дараа тэрээр 2 хөлтэйгээ үлдсэн гэдэг. Эртний цайзад сувилуулан хэвтэж байхдаа цаг нөхцөөж тэндээс олдсон хоёрхон ном болох «Иисус Христийн амьдрал», «Гэгээнтнүүдийн амьдрал»-ыг уншдаг байв. Ингэсээр нэг л өдөр сэтгэл нь хувирч, шашны мөр хөөхөөр шийдэж, “Иезутын орден”-ыг үндэслэн байгуулсан байна. Энэ нь Шинэчлэлийн эрин үеийн дараа католик шашин сэргэн мандахад гол үүрэг гүйцэтгэсэн билээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Түүхийн явцыг өөрчилж чадсан санамсаргүй тохиолдлууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Hoorhon zolig 2015/07/17
    Hehehehe uneheer hogjoltei blaa kkk dhahaha

    1 1 Хариу бичих
  • за тэр 2015/05/14
    Ийм утгагүй юм бичсэнээс зүгээр л зургийг нь тайлбартай нь тавь

    1 6 Хариу бичих
  • Dalai Uyer 2015/05/11
    үргэлж орос эх сурвалжаас нийтлэлүүд орчуулах юм. бид орчлонг 80 жил орос өнцгөөс харсан заримдаа харах өнцгөө харьцуулж байхын тулд гадаад хэлийг сур гэдэг

    7 13 Хариу бичих
    • Зочин 2016/04/13
      balai uyer bolqgeegui l yum bol iim zuil bichihee boli

    • Зочин 2015/05/12
      Нэр нь зохиогүй БАЛАЙ вэ?

    • Зочин 2015/05/12
      ЁСТОЙ ТОМ ТЭНЭГТЛЭЭ ДАЛАЙ

    • Зочин 2015/05/11
      ТОМ ТЭНЭГТЛЭЭ ДЭЭ


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох