МЭДЭЭ НЭМЭХ  

Бууж өгөлт

  • 1,974 уншсан
  • 0
  • 2015/05/13

45 оны 5-р сарын 8-нд Герман үг дуугуй бууж өгөх актыг үзэглэсэн түүхтэй.

Дайнтай холбоотой нэг түүх ярьж өгье. Уг нь энэ постыг 8-нд бичье гэж бодож байсан, мартаж.

45 оны 5-р сарын 8-нд Герман үг дуугуй бууж өгөх актыг үзэглэсэн түүхтэй.

Зураг дээр энэ мөч үлдэж: Германы талыг ахалж ирсэн фельдмаршал Кейтель гарын үсгээ зурж буй байдал. Тус актын гарын үсэгтэй хуудас:

Анхааралтай харвал энд ЗХУ, АНУ тэргүүтэй холбоотнуудаас гадна Францийн армийн төлөөлөл байгаа. Франц улс ялагчдын нэг болсон түүх энэ. Цэвэр улс төр. Мэдээж Де Голлийн тэргүүлсэн франц цэргүүд тулалдаж байсан л да, гэхдээ тэдний ялалтад оруулсан хувь нэмэр бусдаасаа хамаагүй бага. Өмнө нь ялагдаад буугаад өгчихсөн байсан улс шүү дэ. 5-хан жилийн өмнө буюу 1940 онд Вильгельм Кейтель өөрийн биеэр француудад бууж өгөх баримт тулгаж гарын үсэг зуруулж байсан юм. Байр амархан солигдох юм да.

Мань эр француудыг актад оруулсныг хараад: "Айн?! Эд нар бас биднийг ялчихсан уу?" гэж дуу алдсан байдаг. Зөвлөлтийн тал "Тийм, Франц ч гэсэн ялагч" гэснээр баримт тэр чигээрээ зурагдсан.

Бууж өгөлт
Эх сурвалж: http://ganzo79.blogspot.com/2015/05/blog-post_9.ht
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бууж өгөлт
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох