МЭДЭЭ НЭМЭХ  

Байгаль эхийн гайхамшигт бүтээлүүд

  • 4,965 уншсан
  • 3
  • 2015/05/13

Байгаль дэлхий маань гайхалтай гэхээсээ илүү хачирхалтай гэж заримдаа хэлмээр санагддаг юм. Та нар өөрсдөө хар л даа.

Хевиз нуур, Унгар

Байгаль эхийн гайхамшигт бүтээлүүд

Хевиз нуур нь Европын хамгийн том халуун рашаан юм. Нуураар дүүрэн байх гайхалтай хөх, ногоон өнгийн замаг, төрөл бүрийн бичил биет нь янз бүрийн өвчин эмгэгийг анагаадаг шидтэй хэмээн алдаршжээ.

Чулуун ой, Хятад

Байгаль эхийн гайхамшигт бүтээлүүд

Шилиний ой гэж нэрлэгддэг энэ газар яг л голшиг нарс мэт өндөр шовх хад асгаар баян. Зарим үед холоос харахад орчин үеийн хотын тэнгэр баганадсан барилгууд санаанд орно. Эдгээр нь салхинд идэгдсэн бул чулуунууд бөгөөд зарим дээр нь хүн, амьтны дүрс байгааг харж болно.

Битуман (Хар тосон) нуур, АНУ

Байгаль эхийн гайхамшигт бүтээлүүд

Лос-Анжелесийн бараг төвд, Ла-Бреягийн эдэлбэр газар дээр хэдэн сая жилийн түүхтэй битуман нуур байдаг. (Газрын тос элстэй холилдон хагас хатуу, эсвэл наалдамхай шингэн хэлбэрээр гарч ирснийг битум гэж нэрлэнэ) Энд хөрсөн дороос гарч ирсэн битум нь хожим усаар бүрхэгдэж ан амьтан ирэх дуртай усан сан болж хувирчээ. Гэхдээ амьтад нууранд унавал өөрсдөө гарч чадахгүй. Ла-Бреягийн музейд өрөвтас шувуу, эрт балрын үеийн чоно, бүр арслан зааны бүрэн хадгалагдсан араг яс байдаг.

Люрейн агуй, АНУ

Байгаль эхийн гайхамшигт бүтээлүүд

Виржини мужид байх энэ үзэсгэлэнт агуй нь өлгөөтэй хөшиг мэт хэлбэртэй сталактит, сталагмитаас бүрджээ. ( Агуйн хана, тааз, эсвэл шалан дээр хөгц, өнгөр маягтай талстлаг агрегатууд бий болдог. Дээд таазнаас унжиж байгааг нь сталактит, харин доод шалан дээр нь хуримтлагдсаныг сталагмит гэнэ) Бас хос өндөг хэлбэртэй царцсан дуслыг зөвхөн эндээс л харж болох аж.

Шоколадан толгодууд, Филиппин

Байгаль эхийн гайхамшигт бүтээлүүд

Энэхүү хачирхалтай хэлбэр дүрс бүхий дов толгод нь борооны улиралд хөвд мэт өвс ногоогоор хучигддаг гэнэ. Харин хуурайшсан газарт их хэмжээний тунадас буух үеэр өвсний өнгө хувирч шоколадан өнгөтэй болдог байна. Шохойн чулуу нар салхи, усанд идэгдсэнээс эдгээр толгод үүссэн бөгөөд эртний далай тэнгисийн амьтдын чулуужсан үлдэгдэл олддог ажээ.

Аркийн хүрээлэн, АНУ

Байгаль эхийн гайхамшигт бүтээлүүд

Ют мужийн зүүн хэсэгт улаан шар өнгийн элсэн чулуунаас тогтсон маш үзэсгэлэнтэй арк хэлбэрийн тогтоцууд тааралддаг. Энд олон янзын гоёмсог арк байдаг ч, янз бүрийн хэлбэртэй бусад чулуун дүрснүүд бий.

Ширгэсэн нуур, АНУ

Байгаль эхийн гайхамшигт бүтээлүүд

Солт-Лейк-Сити хэмээх давст нуурын ширгэсэн хэсгийг Bonneville Salt Flat гэж нэрлэдэг. Харагдаж байгаа цагаан газар бол Солт-Лейк-Сити нуур энд олон сая жил болохдоо үлдээсэн давс юм.

Андын нуруу, Аргентин

Байгаль эхийн гайхамшигт бүтээлүүд

Пенитентес гэдэг нь агуйд байдаг сталактиттэй адилхан шовх үзүүрт цас мөсөн тогтоц юм. Өмнөд Америкийн өндөр уулсын дагуу бий болдог. Зарим үед өвдөг сөхрөөд мөргөл үйлдэж байгаа хүмүүстэй адилхан дүрс бий болдгийг “Нүглээ наминчлагчид” гэж нэрлэдэг ажээ.

Хамгийн том лакколит, АНУ

Байгаль эхийн гайхамшигт бүтээлүүд

Pine Mountain бол дэлхийн хамгийн том лакколит (дотроо магм бүхий гүйцэд хэлбэршээгүй галт уул) юм. Ер бусын бүтцээсээ болж магм нь уулын хормойноос гарч ирсэн байна. Галт уулын царцсан лав, өтгөн шигүү ногоон ургамал хоёр зэрэгцэн байх нь сонихон үзэгдэл болдог ажээ.

Чөтгөрийн цамхаг, АНУ

Байгаль эхийн гайхамшигт бүтээлүүд

Вайоминг мужид далайн түвшнээс дээш 1556 метр өргөгдсөн (өндөр нь 386 м) ер бусын тогтоц бий. Энэ нь газрын гүнээс оргилж, гайхмаар өндөр багана болон царцсан магмаас тогтжээ.

Улаан түрлэг, АНУ

Байгаль эхийн гайхамшигт бүтээлүүд

Улаан түрлэг бол эгэл биет организмууд ихээр өсч үржсэнээс үүсдэг байгалийн гайхалтай үзэгдэл юм. Гэхдээ энэ үзэгдэл хэзээ, хаана болохыг урьдчилан мэдэх аргагүй гэнэ. Мексикийн булан хавийн эрэг орчмын ус улаан, ягаан, хүрэн, ногоон өнгийн бичил организмуудаар дүүрээд ирэхээр үлгэрийн мэт гайхамшиг харагддаг байна.

Мөсөн агуй, Австри

Байгаль эхийн гайхамшигт бүтээлүүд

40 км үргэлжилсэн, дэлхийн хамгийн томд тооцогдох Эйсрайзенвельт агуй нь ер бусын хачирхалтай мөсөн “баримлаар” дүүрэн байдаг. Энэ агуйн өчүүхэн бага хэсэг жуулчдад нээлттэй боловч чулуу ба мөснийг гайхалтай хослолыг хангалттай харж болох гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Байгаль эхийн гайхамшигт бүтээлүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • zochin 2015/05/16
    Австарлийн national bridge бас л тасархай шүү

    0 0 Хариу бичих
  • Gantulga Lkhagvadorj 2015/05/13
    goyo goyo

    0 0 Хариу бичих
  • Tsolmon Tsolmon 2015/05/13
    amerik chn tasartsiin bishuu

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох