МЭДЭЭ НЭМЭХ  

Ариун салфетканы ач тус

  • 2,692 уншсан
  • 0
  • 2015/05/13

Хоол ундаа бэлдэхийн өмнө ширээ болон бусад хэрэглэлээ ариун алчуураар (салфетка) арчвал мах, ногоотой цуг “орж ирэх” бактер бараг 90% цэвэрлэгддэг байна.

Аризоны Их сургуулийн профессор Херардо Лопес ба түүний хамтран зүтгэгчид өндөр чанартай материал болох ариун салфеткийг боржин, ламинатан гадаргуу болон керамик плиткэн дээр туршиж үзжээ. Тэд ариун салфетка үнэхээр хорт бактерийг устгаж, хоолны хордлогоор өвчлөх эрсдлийг багасгах чадвартай эсэхийг тогтоох зорилготой байлаа.

Хүнсний зүйлд байгаа нян, бактер хүний арьс, гар, улмаар аманд хүрэх явцыг судалсан туршилт шинжилгээний хариуг компьютерт оруулж, эрсдлийг бууруулах боломжийг тооцон гаргахад өвчлөх эрсдэл 10% буурах хариу гарчээ.


Кампилобактерийн аюул

Кампилобактери нь маш аюултай. Биед ормогц хоолны хордлого үүсгэж, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрнэ. Энэ нь дархлааны систем сул хүүхэд болон өндөр настныг нэн аюултай үр дагаварт хүргэж болзошгүй.

Махыг чанах үед бактер устах магадлалтай ч, мах хэрчсэн мод, хутга, сав зэрэг бусад зүйл дээр бактер үлддэг байна. Эрүүл ахуйч эмч нар махыг угааж хэрэглэхийн эсрэг байгаа юм. Учир нь устай цуг бактер цацагдан тархах аюултай гэнэ.

Харин сүүлийн үеийн судалгаанаас үзвэл ариун салфеткийг гал тогоондоо байнга хэрэглэж байх нь хүмүүсийг халдвараас хамгаалах нэмэлт арга хэмжээ болдог байна.

Энэ бол бактерийг зүгээр л цэвэрлэн зайлуулах төдий ажил биш, харин ойрын хэдэн минутанд хүнийг халдвараас сэргийлэх, ариутгах арга хэмжээ гэдгийг эрдэмтэд анхааруулж байна.


Анхаар! Чанаж буй махнаас тос, шүүс үсрэх нь бусад гадаргуу, хоол хүнсэн дээр бактер тарах бас нэг нөхцөл болдог гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ариун салфетканы ач тус
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох