МЭДЭЭ НЭМЭХ  

Хориглосон кино плакатууд

  • 12,879 уншсан
  • 0
  • 2015/05/13

Киноны плакатыг үзэгчдийн сонирхлыг татах, хөгжөөх, даллан дуудах зорилгоор бүтээдэг. Гэхдээ заримдаа “давсыг нь хэтрүүлэх” тохиолдол гардаг байна. Ийм плакатуудыг байрлуулах, сурталчлахыг хориглодог ажээ. Та бүхэнд зарим хориглогдсон киноплакатуудыг харуулъя.

Хориглосон кино плакатууд

Стэнли Кубрикийн «Баадуут жүрж» (Clockwork Orange). Эх загвар дээрээ нүцгэн хүүхнийг дүрсэлсэн учир АНУ-д хориглогдсон байна. Хожим нь эмэгтэйд дотуур хувцас өмсгөж, сүүлдээ бүр авч хаяжээ.

Хориглосон кино плакатууд

Марк Майлодын «Али Жи парламентад суусан нь» (Ali G Indahouse). Энэ нь ямар ч гэм зэмгүй плакат боловч Британы шүүмжлэгчид эсэргүүцэж хориглосон байна.

Хориглосон кино плакатууд

«”Араар тавих” эрх» (Les Infidèlesк). Францад энэ киноны рекламны плакатыг “эмэгтэйчүүдийг доромжилсон” шалтгаанаар хоригложээ.

Хориглосон кино плакатууд

Стив Маккуины «Ичгүүр» (Shame). Плакат Унгарын үзэгчдэд зориулагдсан ч түүнийг хориглосон байна. Эмэгтэйн бие дээрх спермийг “арай хэтэрсэн” зүйл гэж үзжээ.

Хориглосон кино плакатууд

Фрэнк Миллер, Роберт Родригес нарын «Нүгэлт хот 2» (Sin City 2). Үзэсгэлэнт Ева Гриний хөхний товчноос болж АНУ-д хориглогдсон плакат.

Хориглосон кино плакатууд

Митчелл Лихтенштейны «Шүднүүд» (Teeth). Америкийн кино ассоциацаас хориглосон плакат.

Хориглосон кино плакатууд

Пак Чхан Укийн «Цангаа» (Bakjwi). Сексийг ил тод үзүүлснээс гадна садомазохизмыг сурталчилсан шалтгаанаар хориглогдсон.

Хориглосон кино плакатууд

Рожер Эверийн «Сексийн дүрэм» (The Rules of Attraction). Ганц ч нүцгэн биений зураггүйгээр цочирдуулна гэж бас байдаг аж. Янз бүрийн байрлалтай хилэн тоглоомнууд олны уур хилэнг бадраажээ.

Хориглосон кино плакатууд

Милош Форманы «Ард түмэн Ларри Флинтийн эсрэг» (The People vs Larry Flynt). Энэ киноны албан ёсны постерийг “хэтэрсэн зүйл” хэмээн үзэж АНУ-ын нутаг дэвсгэр дээр хоригложээ.

Хориглосон кино плакатууд

Кевин Смитийн «Зак Мири хоёр порно кино хийсэн нь» » (Zack and Miri Make a Porno). Ердөө л “насанд хүрэгчдийн” учир шалтгаанаар энэ киноны плакатыг хориглосон байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хориглосон кино плакатууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох