МЭДЭЭ НЭМЭХ  

«Титаник»-ийг хөнөөсөн мөсөн уул өндөр хурд авч эхэлжээ

  • 9,138 уншсан
  • 2
  • 2015/05/14

100 гаруй жилийн өмнө тасарч унасан үхэл таригч хэлтэрхий нь «Титаник» хөлгийг сүйрэлд хүргэсэн Гренландын Якобсхавн нэрт мөсөн гол маш хурдтайгаар давшиж эхэлжээ. Мөсөн гол гэдэг нь нь өндөр уулын бүсэд хүндийн хүч, тал газарт мөсний зузаан буюу өндрөөс хамаарах даралтаас шалтгаалан урсдаг, аварга том мөсний бөөгнөрөл юм байна.

Угаасаа хамгийн хурдан мөсөн голуудын тоонд багтдаг Якобсхавны хурд 1990-ээд онтой харьцуулахад 4 дахин нэмэгдээд байна.   
Өнгөрсөн жил энэ аюулт мөс өдөрт 46 метрээр ахиж байсан нь нийт 17 км гэсэн үг юм. Ийм хурдтай хөдөлдөг өөр мөсөн гол энд ч, Арктик, Антарктикийн бусад хэсэгт ч байхгүй гэнэ.

Хамгийн гол аюул нь түүнээс аварга том хэсгүүд тасран унаж байгаад оршино. Бүр томхон нь 1912 онд «Титаник» хөлөгтэй мөргөлдсөнтэй адил мөсөн уул болон хувирч, арай жижгэвтэр хэсэг нь хурднаар хайлж далайн усны түвшинг нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж.

Одоо энэ аварга том мөсөн гол Гренландийн эргийг зүглэж байгаа ч мөсөн арлаас тасарч унасан хэлтэрхийнүүд багагүй саатуулж байгаа гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
«Титаник»-ийг хөнөөсөн мөсөн уул өндөр хурд авч эхэлжээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • zochin 2015/07/02
    Bayarllaa. Olon sonirholtoi medeelel oruulaarai.

    0 0 Хариу бичих
  • солонго 2015/06/08
    баярлалаа

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох