МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн муу боксчин

  • 8,690 уншсан
  • 6
  • 2015/05/15

Хамгийн олон тулаанд (363) оролцож, хамгийн олон ялагдал хүлээсэн Америк боксчин Режи Стрикландийг энэ талын Үнэмлэхүй аварга гэж нэрлэж болно. Мань эр нийт 276 удаа ялагдал хүлээснээрээ зард гарчээ.

Стрикланд 1987 онд 19 настай байхаасаа эхлэн мэргэжлийн боксод хүчээ үзэж эхэлжээ. Алдрын оргилд хүрэхийн тулд өөрийгөө огт хайрласангүй, нэг сарын дотор 15, заримдаа үүнээс ч олон удаа тулалддаг байлаа. Гэвч Режи удаа дараалан ялагдаж, ганц нэгэн хамгийн сул, чадвар муутай өрсөлдөгчөө л дийлж байжээ. Хэдий тийм боловч өмнө нь огт ялагдаж үзээгүй 14 тамирчныг буулган авч ялагдашгүй гэсэн нэрийг нь эвдэж байсан гайхалтай түүхтэй. 

Тэрээр одоо ч рингэн дээр гарсаар байгаа бөгөөд үзэгчид түүний тоглолтыг үзэх их дуртай гэнэ. Америкийн НВО, ЕSРN гэх мэт сувгуудаар Режигийн тулаануудыг байнга үзүүлдэг.

“Алдарт” боксчин маань янз бүрийн нууц нэрээр тэмцээнд оролцох нь олонтаа тул ялагдлын тоо нь илүү олон ч байж магадгүй аж.

Ер нь Стрикландын гэр бүлд бүтэлгүй боксчид олон гэнэ: Режийн ах Жери 112 тоглолтонд оролцож 100-д нь ялагдсан бол эхнэр нь 30 тулалдаж 28-д нь ялагдал хүлээжээ. Үеэл Жон нь 74 тулалдсанаас 68-д нь, ач дүү Жей (Жеригийн хүү) одоогоор 28 тулаанд оролцоод байгаа хэдий ч  нэг ч ялалт аваагүй байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн муу боксчин
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • seife 2015/06/05
    100 udaa yalsan l yum bnashdee :"))))))

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/12
      87 ;)

  • Зочин 2015/06/03
    shal hudlaa yu m bna oo

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/05/15
    Mundag baina. Tsutsashgui gar baina daa

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/15
    hehe huurhun gar we

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/15
    xexe

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох