МЭДЭЭ НЭМЭХ  

Mortal Kombat тоглоомын дүрүүдийн намтар: Scorpion

  • 5,458 уншсан
  • 9
  • 2015/05/15

Скорпионы жинхэнэ нэр Ханзо Хасаши. Тэрээр “Ширай Рю” нинжагийн бүлгэмийн шилдэг тулаанч байв. Тулалдах ур чадвар, шиддэг зэвсгийг гарамгай эзэмшиж «Скорпион» хочтой болсон байна. Ханзо тулааны арга барилыг мөн л “Ширай Рю”-гийн гишүүн, гарамгай дайчин байсан эцгээсээ сурчээ. Эцэг нь хүүгээ нинжагийн бүлгэмд орохыг хориглосон ч, хялбар аргаар мөнгө олж эхнэр хүүхдээ хангалуун амьдруулахыг хүссэн Ханзо “Ширай Рю” бүлэгт элсэн оржээ.

Ханзог Куан Чи гэгч шидтэн хөлсөлж Шаолинь сүмийн ариун элементүүдийн зургийг хулгайлах даалгавар өгчээ. Зураг дээр “Шиннокийн сахиус” хэмээх эртний үнэт зүйлийг хадгалдаг сүмийн байршил тэмдэглэгдсэн байв. Куан Чи бас “Ширай Рю” бүлгэмийн заналт дайсан “Лин Куэй” бүлгийн гишүүн Саб-Зиро нэрт дайчныг давхар хөлсөлсөн байсныг Ханзо мэдсэнгүй. Ханзо Саб-Зирогоос арай түрүүлэн сүмд ирж зураг байгаа өрөөг эрсээр олжээ. Ингэтэл Саб-Зиро ч орж ирэв. Хоёр дайчин тулалдаж Саб-Зиро яллаа. Ханзо өршөөл гуйсан боловч Саб-Зиро “Ширай Рю”-гийн ялагдсан дайчныг огт өрөвдсөнгүй толгойг нь нуруутай нь цуг суга татан хаяжээ. Куан Чи энэ явдлын дараа “Лин Куэй” бүлгэмтэй өмнө нь тохиролцсон ёсоороо “Ширай Рю” бүлгэмээс нэг ч хүн үлдээлгүй хядаж, түүний дотор Ханзо Хасашигийн гэр бүлийг ч устгажээ. Ханзо үхсэнийхээ дараа Тамын оронд очсон боловч хэсэг хугацааны дараа сүг сүүдрийн дүрээр эргэн амилж Саб-Зиротой дахин тулалдах боломжийг олж авна.

Харин “Лин Куэй” бүлгийн дайчин Саб-Зиро “Шиннокийн сахиус”-ыг Дэлхийд буцаан авчрахыг зорьсон Рэйдены хүсэлтээр Там руу очно. Куан Чиг мөшгисөн Саб-Зиро Шиннокийн дайчдад баригдан Сүнсний шорон руу илгээгдэж тэнд Скорпионтой тулгарна. Хоёр дайчин дахин үзэлцсэн боловч Саб-Зиро энэ удаа ч илүү хүчтэй байж ялж чадна.

Өшөө авахын хүслэн, бас магадгүй Куан Чигийн тусламж Скорпионыг амьдын ертөнцөд эргүүлэн авчирна. Тэрээр Үхлийн тулааны 10 дахь тэмцээн болох газрыг чиглэсэн Шанг Цунгийн онгоцонд суужээ. Онгоцон дээр тэр Саб-Зирод довтолсон ч алсангүй, нэр төрөө бодож зүгээр нэг алуурчин байхыг хүсээгүй учраас тэмцээн дээр шударга өрсөлдөөнд алах болно гэдгээ хэлнэ.

Гэвч тэмцээний явцад Скорпион, Саб-Зиро хоёр тулалдах боломж гарсангүй. Тэмцээний төгсгөл хавьд Лю Кенг Горог ялсны дараа Шанг Цунг цэргүүддээ Дэлхийн дайчдыг алах тушаал өгнө. Ингээд Скорпион, Саб-Зиро, Рэйден нар шидтэний армитай тулалдахаас өөр аргагүйд хүрнэ. Харин үүний дараа л Скорпион өстөнтэйгээ тулалдаж ялна. Скорпион Саб-Зирог шатааж алаад галт дэлбэрэлтээр Тамын ордон руу буцан одно.

Хэсэг хугацааны дараа Скорпион Гадаад Ертөнцөд Шао Каны зохион байгуулсан тэмцээн дээр өөрийгөө «Саб-Зиро» гэж нэрлэсэн нэгэн дайчин ирснийг мэднэ. Алуурчин ямар нэгэн аргаар эргэн амь орж гэж бодсон Скорпион Гадаад Ертөнц рүү хүрч ирнэ. Тэмцээний үеэр Скорпион Саб-Зирог анхааралтай ажиглаж байлаа. “Лин Куэй” бүлгэмийн дайчин өрсөлдөгчөө өршөөж байгааг харсан Скорпион хэдэн жилийн өмнө өөрийнх нь алсан Саб-Зиро биш гэдгийг мэдэж авна. Энэ бол түүний дүү Куай Лиэнг гэдгийг ч олж мэднэ. Ахыг нь алсан гэм буруугаа цайруулахын тулд дүүд нь ямар ч хор хүргэхгүй гэж тэрээр тангараглана. Үүний дараа дахин Там руу буцжээ.

Шао Кан Дэлхийд довтлох үеэрээ Тамын оронд байгаа үхэгсдийн сүнсийг эзэмдэхийг оролдоно. Энэ төлөвлөгөө амжилтгүй болж, үр дүнд нь Скорпион дахиад Дэлхий рүү хүрч ирнэ. Эхэн үедээ тэр Шао Каны арми ба Дэлхийнхний хооронд болж буй дайнд оролцохгүй байсан боловч хожим нь эзэн хаан түүнийг өөртөө татаж чадна. Скорпионы хувьд энэ бол Тамын орноос бүрмөсөн мултарч Дэлхий дээр үлдэх ганц боломж нь байлаа. Гэвч Шао Каны эсрэг дайтаж буй босогчдын дунд Саб-Зиро байгааг олж мэдээд түүнд хэзээ ч хор хүргэхгүй гэсэн тангарагаа санаж Дэлхийн дайчдын эгнээнд нэгдэх болно. Дэлхийн дайчид Шао Каныг ялсны дараа тэрээр эргэн Тамд очно.

Энэ явдлаас хойш хэсэг хугацааны дараа хар шидтэн Куан Чи Шиннокийн Харанхуйн армийг Тэнгэрийн орон руу довтлоход бэлтгэж эхэлнэ. Тэр Скорпионыг эргэн амьдруулахаар амлаж, Харанхуйн армид элсүүлнэ. Үүний өмнөхөн Скорпион гэр бүлээ, бас бүлгэмээ бүгдийг хядуулсныг сонсож мэдсэн байлаа. Бага Саб-Зиро аллаганд оролцсон хэмээн Куан Чи итгүүлж дөнгөнө.  Скорпион Саб-Зирог олж өшөөгөө авахын тулд шидтэний саналыг хүлээн авчээ. Сүг-нинжа Саб-Зирог олж түүнтэй тулалдан дийлнэ. Скорпион Саб-Зирог алах гэтэл тэрээр түүний гэр бүл, бүлгийн үхэлд ямар ч буруугүй болохоо батлан өгүүлдэг. Хэн буруутайг асуухад “Куан Чи” гэж хариулаад, чухамхүү тэр л “Ширай Рю” бүлгэмийн дайчид болон Скорпионы гэр бүлийг хөнөөсөн, Шиннокийн хамгийн аюултай дайснуудыг зайлуулахын тулд л Скорпионыг ашигласан болохыг ярьж өгнө.

Харин Куан Чи Скорпионыг Тамын орны 5-р тойрог руу шидэх гэсэн ч тэрээр самбаачлан эцсийн мөчид  Куан Чиг шүүрэн авч хамт унана.

Дараагийн хэдэн жилийн турш Скорпион боломж л олдвол Куан Чид довтолж тамлан зовоож байв. Тамын оронд Куан Чигийн шидэт хүч алга болж, харин Скорпионы хүч хэд дахин нэмэгдсэн тул тэрээр сүг-нинжагийн өөдөөс яаж ч чадахгүй байлаа. Куан Чи нэгэн удаа Молоч, Драмин гэдэг 2 чөтгөртэй танилцаж сүг-нинжагаас хамгаалж чадвал тэднийг амьдын ертөнц рүү илгээнэ хэмээн амлажээ. Куан Чи оргон зугтахын тулд Тамын орны 5-р тойргийн талаар сайн судлах хэрэгтэй байлаа. Чөтгөрүүд түүнийг үл ойлгогдох бичээс бүхий эртний байгууламж дээр авч ирнэ. Куан Чи бичээсийг хараад “Шиннокийн сахиус” дээрх бичээстэй нэн төстэй болохыг нь анзаарна. Ертөнц хоорондын хаалгыг нээхийн тулд “Шиннокийн сахиус”-ыг хэрхэн ашиглахыг Куан Чи энэ бичээснээс ойлгож авчээ. Яг энэ үед Скорпион дахин дайрч гарпунаар (сэрээ мэт шүдтэй шиддэг зэвсэг) бичээс бүхий таблицыг хэмхчин хаяна. Куан Чи чөтгөрүүдийг туслуулахаар дуудаж, Драмин Молоч хоёр сүг-нинжа руу дайран орно. Энэ хооронд Куан Чи зугтаж Ертөнц хоорондын хаалганд хүргэх хонгилоор гүйнэ. Тэр хаалгыг идэвхжүүлж орж амжжээ. Үүнийг харсан Молоч самгардан барьцаа сулруулснаар Скорпион суллагдаж чадна. Тэр Куан Чигийн араас хөөж хаалгаар үсрэн орно. Түүний араас чөтгөрүүд ч орж амжжээ.

Скорпион Гадаад Ертөнцийн үл таних бүсэд очсон ч Куан Чи энэ хавьд байгааг мэдэрч байлаа. Хорсол хилэндээ шатаж буй сүг-нинжа шидтэнийг хайж эхэлнэ. Ингээд түүнийг Шанг Цунгийн гэрийн ойролцоо хүчлийн урсгалаар хүрээлэгдсэн байхыг нь олжээ. Скорпион галзуурсан мэт довтолсон боловч шидтэн энэ үед хүч чадлаа сэргээж амжсан байсан тул хүчтэй эсэргүүцэл үзүүлж гавал хэлбэртэй эрчим хүчээр бөмбөгдөж эхэлдэг. Скорпионыг үхлээ гэж бодтол тэрээр өмнөхөөс 2 дахин илүү хүчээр довтолж эхэлсэн тул шидтэн дахин хэдэн удаа бөмбөгдсөний эцэст сүг-нинжаг хүчлээр шүршинэ. Ингээд Скорпион хэсэг хугацаагаар тамын оронд очиж хүч чадлаа сэргээх хэрэгтэй болно. Үүний дараа сүг-нинжа зорьсноо биелүүлж, Куан Чиг алахаар дахин гадаад Ертөнцөд ирнэ.

 

Тэр нууц замаар явж Шанг Цунгийн ордонд нэвтэрч чадсан ч ордны хонгилд хуучин танил 2 чөтгөртэй дахин тааралдана. Тэднийг Шанг Цунг олж Куан Чигийн болзошгүй урвалтын барьцаа болгон хорьж байгаа аж.

Скорпион хичнээн хичээгээд ч 2 чөтгөрийг ялж чадсангүй. Нөгөө хоёр ч түүнийг идэж чадахгүй тул сүг-нинжаг Тэнгэрийн орныг зорьсон сүнсэн урсгал- Солнадо руу шидэж орхино. Тэнд Скорпион тасчуулан хуваагдах тавилантай байсан ч зугтааж, Ахмад Бурхдын амьдардаг Хоосон Ертөнц рүү хүрч ирнэ. Тэнд Бурхадтай хамт Рейден үхэж, Луугийн хаан амилан босохыг ажиглана. Ахмад Бурхад Скорпионыг анхааралдаа авч өөрсдийн дайчин болгоод Онагаг устгах даалгавар өгнө. Энэ даалгаврыг амжилттай биелүүлбэл гэр бүл, бүлгэмийг нь эргүүлэн амьдруулна хэмээн амлажээ.

Онагагийн эсрэг шийдвэрлэх тулалдаанд Скорпион бусад олон дайчдын хамт оролцсон бөгөөд харамсалтай нь, эцсийн цохилтыг тэр биш, Шужинко хийжээ. Үүнээс болж Бурхад амлалтынхаа зөвхөн талыг нь биелүүлж: Скорпионы гэр бүл, бүлгэмийг өөр шиг нь сүг сүүдэр болгон амилуулжээ. Хилэгнэн уурссан Скорпион Ахмад Бурхдаас өшөө авахыг хүсэж Тейвений аяллыг тасалдуулах болно. Ингэснээрээ Ертөнцийн Сүйрлийг эхлүүлэхэд хүрдэг. Гэвч Аргусын хүүтэй хийсэн тулаанд сүг-нинжа ялагддаг. Хожим нь тэрээр Аргусын пирамидийн дэргэдэх тулаанд оролцдог байна.


Шинэ түүх (Mortal Kombat 2011)

Ханзо Хасаши нь Японы нинжа дайчдын “Ширай Рю” бүлгэмийн гишүүн юм. Тулааны урлагийг нэн гарамгай эзэмшиж, нүд ирмэхийн зуур цохилт өгдөг тул «Скорпион» хочтой болсон байна. Түүний бүхий л амьдрал Их Мастерын нэрийн өмнөөс тулалдахад чиглэгдсэн байлаа. Гэвч өөрөө Саб-Зиро нэрт дайчны гарт үхэж, гэр бүл, бүлгэм нь Саб-Зирогийн багтдаг “Лин Куэй” бүлгэмийн дайчдад хөнөөгдсөн тэр өдрөөс хойш амьдрал нь мөнхийн зовлон болж хувирсан юм.

Куан Чи нэрт хорон санаат хар шидтэний амилуулсан Скорпион Саб-Зирогоос өшөөгөө авахын тулд Үхлийн тулааны 10 дахь тэмцээний оролцогч болно. Энэ удаагийн Үхлийн тулааны тэмцээн Шанг Цунгийн холбоотон Куан Чигийн удирдлаган дор явагдаж байв. Тэмцээний эхний тулаан дээр Скорпион Саб-Зиротой тулалдахыг шаардана. Гэвч Шанг Цунгийн хамгаалагчийн дүрээр нэвтэрч орж ирсэн Кунг Лао түүний өрсөлдөгч болдог. Шаолиний дайчин гэнэт талбай дээр үсрэн гарч ирээд Скорпионтой тулалдах хүслээ илэрхийлснийг Шанг Цунг зөвшөөрч тулаан эхэлнэ. Скорпион ялалт байгуулж дахиад л Саб-Зиротой тулалдуулахыг шаарддаг. Гэвч Шанг Цунг Скорпион ямар нэг шаардлага тавих эрхгүй гэж үзээд шинэ өрсөлдөгч Шөнийн чоныг гаргана. Бөө Скорпионыг ухааруулахаар оролдож, түүний хорсол хилэн байндаа тусахгүй байгаа тухай, түүнд өөр зам сонгох боломж байгаа тухай ярина.

Скорпион түүний үгийг үл тоомсорлох бөгөөд индиан эр элэнц хуланцынхаа өшөөг аваагүй гэдгийг мэдээд тэднийхээ дурсгалыг үл хүндэтгэсэн хэмээн Шөнийн Чоныг доромжилно.

Скорпион энэ удаа дахин ялалт байгуулжээ. Тулаан Шанг Цунгад таалагдсан учир удалгүй Скорпионыг Саб-Зиротой тулалдуулахаар амлана.

Энэ үед Рейден том Саб-Зиро үхэж, Нуб Сайбот нэртэй сүүдрийн дайчны дүрээр дахин амилах тухай тольдож мэдээд оролцохоор шийднэ. 

Тэрээр Скорпионд нэг болзол тавина. Хэрвээ тэр Саб-Зирог ялсан ч амийг нь хороолгүй орхивол, Рэйден Ахмад Бурхдаас түүний гэр бүл, бүлгэмийг дахин амьдруулахыг гуйх аж.

Скорпион Аянгын бурхны саналыг бодож үзээд зөвшөөрчээ.

Шанг Цунгийн ордонд Скорпионыг “Лин Куэй” бүлгэмийн Сайракс, Сектор гэх 2 дайчин өдөж эхэлнэ. Удахгүй “Ширай Рю” бүлгэмийн дайчид сэргэн босох болно гэсэн Скорпионы хариуд Сайракс шууд дайрна. Шанг Цунг ч Скорпионыг Сектор, Сайракс хоёртой тулалдуулахаар зарлана.

Сүг-нинжа тэр хоёрыг дийлсний дараа том Саб-Зиро гарч ирээд мөн л Скорпионы бүлгэмийг доромжилж эхэлнэ. Скорпион энэ удаа Саб-Зирог там руу аваачин тулалдаж эхэлнэ. Сүг-нинжа Саб-Зирог дийлэх боловч, амийг нь хэлтрүүлэх гэж байтал Куан Чи гарч ирээд Би-Ханыг зүйл дуусгахыг шаардана. Саб-Зиро нэгэнт ялагдсан тул би өшөөгөө авсан гэж Скорпион тайлбарлав. Сүг-нинжа Саб-Зирог алахгүй нь гэдгийг ойлгосон Куан Чи өөр арга хэрэглэж “Лин Куэй” бүлгэмийн дайчид “Ширай Рю”-гийн тосгонд довтолж замдаа тааралдсан бүхнийг алж устгаж байгааг илбийн аргаар дүрслэн харуулна.

Тосгон нь галд автаж, дайчид нь суман мөндөр дор унаж, үлдсэн нь толгойгоо авахуулж буйг, Саб-Зиро тэргүүтэй сэлэм барьсан олон морьтон тосгоныхныг хэрхэн хүйс тэмтэрч буйг Скорпион өөрийн нүдээр харна. Дараа нь бяцхан хүүгийнхээ хамт буланд нуугдсан Скорпионы эхнэр харагдана. Байшингийн хаалга нээгдэж босгон дээр сэлэм барьсан Саб-Зиро зогсож байна. Эмэгтэй уйлж орилон өршөөл эрсэн ч, Саб-Зиро түүнийг хүүтэй нь цуг алж орхино.

Энэ үзэгдлийг хараад Скорпион байж ядан хилэгнэж Рэйдентэй хийсэн тохиролцоогоо ор тас мартаж орхидог. Энэ бүхэн худал зүйл, гэр бүлийг нь алаагүй гэж андгайлан өгүүлэх Саб-Зирог үл тоон Скорпион нүүрнээсээ багаа хуулан гал дүрэлзсэн хохимойгоо ил гаргаж Саб-Зирог амьдаар нь шатааж хаяна. Дараа нь ичих сэтгэлдээ автсан Скорпион Шанг Цунгийн Сэнтийт өрөөнд буцан ирж Саб-Зирогийн гавал, нурууг үзүүлдэг. Эцэст нь тэр гал дунд орж алга болно. Хожим нь Скорпион тэмцээн дээр Куан Чигийн хамт Лю Кенгийн эсрэг тулалдах боловч тэр хоёр нийлээд ч Шаолиний сонгогдсон дайчныг дийлж чадсангүй.

Гадаад Ертөнцөд болсон тэмцээний үеэр Саб-Зирогийн бага дүү, талийгаач ахынхаа цол хэргэмийг авсан Куай Лианг гэгч дайчин Скорпионтой тулалдахыг шаардаж эхэлнэ. Куан Чи залуу эрийн хүсэлтийг биелүүлэхээр шийдэж Скорпионыг Тамын орноос дуудаж авчирна. Сүг-нинжа түүний хэдэн жилийн өмнө алсан Саб-Зиро биш гэдгийг ойлгосон ч, олон юм бодсонгүй тулалдаж ялагдах дөхнө. “Лин Куэй”-н киборгууд үймэлдэх завшааныг ашиглан тэр зугтаж чадна.

Шао Кан Дэлхийд довтлох үеэр Рэйден Куан Читэй холбоо тогтоохоор Тамын оронд ирэх бөгөөд энэ үедээ Скорпионтой тааралддаг. Рейден өгсөн боломжийг ашиглаж чадаагүй сүг-нинжад харамсал илэрхийлсэн ч, Скорпион Аянгын бурхан өрөвч сэтгэлээ өөр нэгэнд зориулан хадгалж байхыг зөвлөнө. Рейден Куан Читэй уулзуулахыг шаардахад Скорпион: шидтэнд хэлэх бүх үгээ надад хэлж болно хэмээн хариу барина. Ингээд Рейден Скорпионтой тулалдахаас өөр аргагүй болов. Аянгын Бурхан ялсны дараа Куан Чи гарч ирэх бөгөөд Скорпион дахин алга болно...


Энэхүү контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Mortal Kombat тоглоомын дүрүүдийн намтар: Scorpion
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Зочин 2015/07/16
    Mortal Kombat X дээр нь Ширай Рю, Лин Куэй 2 чинь баатар болцон байдаг ш д. Лин Куэй нь Mortal Kombat X дээрх хамгийн миа баатар.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/12
      Chi chin yugaa ch medehgui tuurchihsun yawaa huuhed bn

  • Зочин 2015/07/15
    busdiin talaar oruulahgui yumu

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/16
    ih zovson ninja shu

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/16
    daraa n noob saibot-iig

    2 0 Хариу бичих
  • Echko bnoo 2015/05/16
    Mongolian Gamers Group d oruulj bolohuu ?

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/15
    busdiinh n tuhai oruulaach

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/15
    scorpion - get over here :)

    1 0 Хариу бичих
  • mk 2015/05/15
    unen tasarhai medee bailaa

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох