МЭДЭЭ НЭМЭХ  

ААШТ 2015: Ц.Мөнхзаяа Ази тивийн аварга боллоо

  • 316 уншсан
  • 0
  • 2015/05/15

Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 63кг-д Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа түрүүлж Ази тивийн аварга боллоо.

             

Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 63кг-д Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа түрүүлж Ази тивийн аварга боллоо.

Тэрбээр Японы жүдоч Токиогийн Их дуулгын хүрэл медальт Нишикава Махотой барилдаж вазари үнэлгээгээр яллаа.

Ийнхүү ОУХМ Ц.Мөнхзаяа Азийн аваргаас анхны алтан медалиа хүртэж тивийн хошой медальтай боллоо.

Барилдааны үндсэн цаг дуусахаас 17 секундын өмнө Ц.Мөнхзаяагийн зүүн мөрөндөө гэмтэл авсан ч тамирчин хүний тэсвэр тэвчээр хатуужлыг үзүүлж барилдаанаа дуусгасан юм.  Шагналын тавцанд гарч ирэхдээ гараа сойсон байлаа.

Монголын шигшээ баг тэмцээний эхний өдөр нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байр бичигдлээ. 


                                


Эх сурвалж: News.gogo.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
ААШТ 2015: Ц.Мөнхзаяа Ази тивийн аварга боллоо
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох