МЭДЭЭ НЭМЭХ  

114 жил унтралгүй асч байгаа чийдэн

  • 5,064 уншсан
  • 6
  • 2015/05/16

Америкийн Ливермор хотод дэлхийн хамгийн эртний чийдэн 114 жил асаалттай байна. Калифорн мужийн Ливермор хотын гал сөнөөх ангид байрлуулсан 4 ваттын хүчин чадалтай энэ чийдэнг Гиннесийн номонд: “манай гараг дээр асч буй чийдэнгүүдээс хамгийн эртнийх нь” гэж тэмдэглэжээ.

Энэ чийдэнг 1901 онд нэгэн бизнесмен нутгийн гал сөнөөгчдөд бэлэглэсэн юм байж. Тэр цагаас хойш чийдэн галын дайчдад үнэнч зүтгэсээр иржээ. Чийдэн асаагүй ганц нэгэн тохиолдлыг Ливерморын оршин суугчид сар өдөртэй нь чээжээр хэлж чадна: 20-р зууны 30-70-аад онд цахилгаан эрчим хүч хааяа тасалддаг байсан үед, 1903 онд 1 өдөр, 1937 онд 7 хоног тус тус унтарсан гэнэ. Энэхүү гайхалтай чийдэн олон эрдэмтдийг мухардалд оруулж байгаа талаар Ливерморын цахилгаан эрчим хүчний мэргэжилтэн Линн Оуэнс ярьж байна.

Ердийн нэг 4 ваттын чийдэн 114 жил асахдаа яагаад шатахгүй байгаагийн учрыг хэн ч мэдэхгүй байна. Энд тэндэхийн эрдэмтэд ирж, үзэж хараад нэг нь ч олигтой тайлбар өгч чадалгүй буцдаг аж. Харин чийдэнг гараараа барьж үзэхийг зөвшөөрдөггүй байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
114 жил унтралгүй асч байгаа чийдэн
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2015/05/28
    sain oroomog l b.a gaihad bh yu bdin

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/20
    tseejeer gedeg bizde

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/17
    Чээжэнд үү болио боль

    1 4 Хариу бичих
    • Зочин 2015/05/17
      иш чааваас даа юм чээжлэх гэдгийг мэдэхгүй, чээжээр хэлэх гэдгийг мэддэггүй гар уу даа

    • Зочин 2015/05/17
      юу мангартаад байгаан. чээжээр гэж байхад...

    • Зочин 2015/05/17
      Cheejeer uu geech


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох