МЭДЭЭ НЭМЭХ  

«Хулигаан» гэдэг үг хаанаас гаралтай вэ?

  • 11,344 уншсан
  • 3
  • 2015/05/16

«Хулигаан» гэхээр л буруу хүмүүжилтэй, танхай залуусын дүр нүднээ буудаг. Харин энэ үг үргэлж ийм утгатай байгаагүй юм байна.

18-р зууны үед (яг хэдийд гэдэг нь тодорхой бус) Английн Лондон хотын ойролцоох Саусворк хотхонд Ирланд гаралтай Хулихэн овгийн гэр бүл амьдарч байжээ. Яг үнэндээ эднийхэн тийм ч зөв төлөвшилтэй сайхан улсууд байгаагүй юм байна. Патрик Хулихэн (Patrick Houlihan) тэргүүтэй ах дүү нар байнга зодоон цохион хийж, ойр орчмын айл амьтныг айлган сүрдүүлж тонон дээрэмдэх маягаар амьдардаг байсан тул нэр хүнд муутай байхаас ч биш яахав. Бүр лондончууд хүртэл эдний балгийг нэг бус удаа амсаж байсан гэнэ. Ингэсээр Хулихэнуудын муу нэр Англи даяар тархжээ. 

Удалгүй дээрэмчдийн овог лондончуудын дунд хэвшмэл хэллэг болтлоо түгж, дэг журам зөрчсөн сахилгагүйчүүдийг тэдний нэрээр нэрлэх болжээ. Ялангуяа Британы нийслэлийн зүүн ба өмнөд  дүүргүүдээр «хулихэн» гэдэг үг өргөн хэрэглэгдэж байв. 19-р зууны 90-ээд онд гарсан Патрик Хулихэний тухай алдартай хошин дууны ачаар энэ үг англи хэлэнд бүрмөсөн хадгалагджээ. Хэсэг хугацааны дараа золгүй Хулихэн цуврал шог зураг, онигоо, комиксийн баатар болсон байна. 19-р зуунд энэ үг Англид төдийгүй Америк, Европт тархан хэрэглэгдэх болж, бидний сайн мэдэх «хулиган» дуудлагатай болсон байна. Харин монголчууд энэ үгийг мэдээж “ах нараасаа” сурч авсан байлгүй яахав.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
«Хулигаан» гэдэг үг хаанаас гаралтай вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • b 2015/05/20
    e mail hayagaa haana ni bugluh yumbe

    0 0 Хариу бичих
  • atman 2015/05/17
    Bagadaa huligaan bailaa gej

    0 17 Хариу бичих
    • Зочин 2015/11/06
      bitgii hutsooo gej ....


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох