МЭДЭЭ НЭМЭХ  

Сэжиг хүрч бөөлжис цутгам хоол

  • 33,608 уншсан
  • 18
  • 2014/06/10

Ази тив хэзээнээс л тансаг нарийн хоол унд, амттан, үнэртнээрээ алдартай. Гэтэл зарим газар үнэхээр таны амсаж чадамгүй хачин хоол санал болгож магадгүй гэнэ. Хамгийн бүдүүн зүрхтэй хүн л хоолой давуулж чадах заримаас нь сонирхуулъя.

Цахлайн дарс

Канадын эскимосчууд үхсэн цахлай шувууг торхтой усанд хийгээд наранд хэдэн өдөр байлгадаг. Үүнийг амсаж үзсэн Европчууд “ Хэрвээ «Тойота»-ийн карбюраторыг нээгээд ёроолд нь тунасан шингэнийг уувал иймэрхүү амттай байх даа “ гэснийг үзвэл хэцүүхэн эд бололтой. Онцлог нь маш амархан согтоодог, мөн ихээр шартуулдаг гэнэ. 


Хөвгүүдийн өндөг

Хятадын Чжэцзян тосгоныхон эрийн цээнд хараахан хүрээгүй хөвгүүдийн шээсэнд тахианы өндөг чанаж иддэг бөгөөд үүнийгээ “ Хаврын амттан “ гэж нэрлэдэг байна. Шээсийг өндгөнд сайн шингээхийн тулд буцалмагц нь өндөгний хальсыг хагалж өгнө. Шээс ширгэж дуусахаар нэмж хийсээр өдөржин чанаж өндөгний хальс мултарч дуусмагц идэхэд бэлэн болно.


Хаукарль

Гренландын туйлын аварга загасны махыг өвчиж жижиглээд хайрга чулуу бүхий саванд хийж таглаад 5-8 долоо хоног, заримдаа түүнээс ч удаан хугацаанд хадгална. Дараа нь үнэр орж илжирсэн махыг хадаасанд өлгөж салхинд бас 2-4 сар байлгана. Энэ хугацаанд махны гадуур тогтсон бүрхүүлийг авч хаяад шаравтар өнгийн дотор хэсгийг иддэг. Аварга загасны мах аммиак ихтэй тул шинээр нь идэж болдоггүй аж.


Лютефиск

Норвег, Швец, Финляндын зарим нутгаар зул сарын баярын уламжлалт загасан хоолыг ингэж нэрлэдэг. Загасыг 3 хоногийн турш идэмхий давсны шүлтлэг уусмалд дэвтээж дараа нь бас хэд хоног усанд байлгана. Загасны уураг шүлттэй урвалд орсноос загас хурц үнэртэй зөөлөн царцмаг байдалтай болно. Үүнийг шарж, чанаж, жигнэж иднэ.


Балют буюу балут

Энэ бол дотор нь ангаахайн үр хөврөл бүрдэж, яс мөгөөрс, далавч, хошуу нь харагдаж буй нугасны өндөг юм. Үүнийг Вьетнам, Камбож, Лаос, Малайз, Таиланд, Хятадын өмнөд нутгаар заримдаа чанаж, заримдаа түүхийгээр нь цуутай холин иддэг. Тэгэхдээ эхлээд хөврөлийн ураг орчны шингэнийг уух ёстой гэнэ.


100 наст өндөг

Энэ бол Хятадад түгээмэл тархсан хоол. Тахиа эсвэл нугасны өндгийг цай, давс, үнс, шохойн холимог нунтгаар будаж, дараа нь цагаан будааны хальс, шавар дотор өнхрүүлнэ. Эцэст нь сагсанд хийж нарны гэрэл тусахгүй газар булж 3-4 сар байлгана. Гол нь өндөг шүлтлэг орчинд, агаар үзэлгүй хэдэн сар болох ёстой гэнэ. Бэлэн болсон өндөгний уураг хагас тунгалаг царцмал байдалтай, харин шар нь зэвхий ногоон өнгөтэй, аммиак үнэртсэн шүдний оо мэт сунжралдсан бодис болдог гэнэ.


Джекфрут

Джекфрут нь Бангладеш улсад модонд ургадаг том жимс юм. Энэ жимсний хальс болон үр нь ялзарсан сонгино шиг маш муухай үнэртэй боловч доторх нь гадил, хан боргоцой шиг таатай үнэртсэн сайхан амттай гэнэ.


Сюрстрёмминг

Шведүүд цэвэрлэсэн сельдь загасыг давслаад таггүй саванд хийж эсэлдүүлэхээр орхидог гэнэ. Энэ хугацаанд загасны ферментүүд нь бактертай урвалд орж пропион, тос, цууны хүчил, мөн хүхэрт устөрөгчийн нэгдэл үүсгэнэ. Дараа нь тусгай даршлах саванд хийж уг процессийг үргэлжлүүлснээр загасны мах маш зөөлөн боловч тэсэхийн аргагүй эхүүн үнэртэй болдог.


Копи Лувак

Энэ бол маш өвөрмөгц аргаар чанасан кофе юм. Мусанг гэх нэг төрлийн мэрэгч амьтад кофены модны үр жимсээр хооллохдоо зөөлөн хэсгийг нь шингээгээд үрийг нь гадагшлуулдаг байна. Хүмүүс энэ ялгадсыг түүж угаагаад, наранд хатаана. Энэ кофены өвөрмөгц амт мусангийн ходоодноос ялгардаг циветин гэдэг бодистой холбоотой.


Кивиак

Гренландын эскимосчууд, инуитчүүдийн үндэсний хоол. Далайн хавны арьсанд 400 орчим өвчиж янзлаагүй гахууна, цахлай зэрэг жижиг шувуудыг хийж өөхөөр хучаад агаарыг нь гаргаж, туламлан боогоод газарт булж 3-18 сар байлгана. Энэ хооронд шувууд даршлагдаж дууссан байдаг. Ухаж гаргаад өд сөдийг нь цэвэрлэсний дараа шууд түүхийгээр нь иднэ. Тэгэхдээ сүүлний сүв буюу хоолойгоор нь бүх зүйлийг сорон залгиж иддэг гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сэжиг хүрч бөөлжис цутгам хоол
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

18 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/15
    zailtsiin be

    0 1 Хариу бичих
  • zochin 2015/01/15
    http://TheWeeklyJob.com/?id=321138 ene ruu orood uzeed uguuch

    0 1 Хариу бичих
  • zochin 2015/01/15
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=320825 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 7 Хариу бичих
  • Hudla 2015/01/15
    ene bugd shal hudla medeelel 100 nast ondog tsagaan ondog noos iluu amttaig bol bi medne tegleech bugd hudla

    4 0 Хариу бичих
  • zochin 2015/01/14
    blaah....

    0 0 Хариу бичих
  • WWWCAAKMN--XOPOMCOM 2015/01/14
    YAGAAD OORSDOO MEDEELEL TAVIHGUI SITE-IIN MEDEE HUSAAD BAIGAA YUM BE

    3 1 Хариу бичих
    • Зочин 2015/09/28
      viva yag l tanai medeeg husaj haragdaach! viva uuruu orchuuldag sait shuu!

  • Зочин 2015/01/12
    Suuliinh n yamar aimaar yum be

    0 0 Хариу бичих
  • zochin- 2014/09/07
    mongol maliin mah borts ooriin horsond urgasan guril shig saihan zuil alga daa oor zuileer gh yahav

    4 0 Хариу бичих
  • zochin 2014/09/07
    zuun nast undug bas ter jimsiig idej uzsen undug zugeer onts muuhai amtgui joohon nyaltsgar ene jims bol uner amt ter chigeeree iljirsen songino

    0 0 Хариу бичих
  • ZOCHIN- 2014/08/22
    BID CH ENERENGUI HOOLTOI ARD TUMEN SHUU AMITANIIG ZULZAGA IDDEGGUI

    2 0 Хариу бичих
  • urgen 2014/08/22
    nul erdes bodis vitamin bna daaa

    0 0 Хариу бичих
  • - 2014/08/22
    Балют-гэдгийг нь идэж үзсэн. бусдыг нь ч бас чадах л юм байна.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/22
    Гадныхан тарвагыг том харх гэдэг юм билээ. Тэгээд биднийг хархны махыг арьсанд битүү боогоод гаднаас нь галаар шарж иддэг гэж ярьцгаадаг юм билээ. хахаха тэд нар т ч гэсэн эвгүй сонсогдож байгаа байх. бид нарт бол ховрын бараа шүү дээ.

    6 1 Хариу бичих
  • mongoonoo 2014/08/21
    hha

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/21
    ККККК, манай монголчуудын хийдэг ямааны боодог, тарваганы боодгийг ч гэсэн гадныхан ингэж л боддог байх даа, бас айргийг

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/13
    Хужаа нар алнаа

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/06/10
    ymar zawaan yum bee

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох