МЭДЭЭ НЭМЭХ  

Эртний Грекийн үлгэр домог: Зевс хаан ширээнд суусан нь

  • 3,100 уншсан
  • 3
  • 2015/05/17

Өмнөх хэсгүүд:

  1. Эртний Грекийн үлгэр домог: Ертөнц ба тэнгэрүүдийн үүсэл
  2. Эртний Грекийн үлгэр домог: Зевс мэндэлсэн нь

Хатуу ширүүн, зогсолт буцалтгүй тэмцлийн үр дүнд тэд өндөр Олимпийн оройд өөрсдийн гэсэн байр сууриа олж авав. Зарим нэг титан тэдний талд оров. Хамгийн түрүүнд үлэмж биет Океан ба түүний охин Стикс өөрийн хүүхдүүд Зориг, Хүч, Ялалт нарын хамт нэгджээ.

Олимпийн шинэхэн тэнгэрүүдийн хувьд энэ тэмцэл аюул заналаар дүүрэн байлаа. Учир нь тэд маш хүчирхэг дайснуудын эсрэг тэмцэж байв. Ганц нүдтэнүүд - циклопууд бас Зевстэй нэгдлээ. Тэд Зевст зориулан аянга цахилгаан дархалж цаадах нь тэдгээрийг титанууд руу харваж байв. Арван жил тэмцэлдсэн боловч ялагч тодорсонгүй ээ. Тэгээд Зевс тэнгэр зуун гарт аварга биетнүүд - гекатонхейрүүдийг газрын гүнээс чөлөөлж өөртөө туслуулахаар шийджээ. Уул мэт сүрдэм үлэмж биет зуун гартнууд газар дээр гарч ирмэгцээ л тулалдаж эхлэв. Бүхэл бүтэн хад асгыг уулнаас тасдан авч хэдэн зуугаар нь титанууд руу шидэлж байлаа. Уулыг тал, талыг тамтаг болтол нь тэмцэлдэж байв. Тулааны нүргээн Тартарыг хүртэл цочоох. Зевс галт цахилгаан, нүргэлсэн аянгыг зогсоо зайгүй шидэлсээр байлаа. Газар дэлхий галаар хучигдан, далай тэнгис буцалж, хорвоо тэр аяараа утаа хиншүүнд автжээ.

Эцэст нь, титанууд ухарч эхлэв. Тэдний хүч чадал суларчээ. Тэнгэрүүд тэднийг ялан дийлэв. Олимпчууд тэднийг дөнгөлөн Тартар луу, мөнхийн түнэр харанхуй луу унагаав. Харин зуун гарт гекатонхейрууд Тартарын зэс хаалгыг манан зогсох болов. Газар дэлхийг эзэгнэн байсан титануудын эрин үе ингэж төгсгөл болсон ажгуу.

Пауль Рубенс. "Титануудын ялагдал"

Эртний Грекийн үлгэр домог: Зевс хаан ширээнд суусан нь
Эх сурвалж: Н.А.Кун, Легенды и Мифы Древней Греции, Минск, 1989 г.
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эртний Грекийн үлгэр домог: Зевс хаан ширээнд суусан нь
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • эрхэмсэг 2015/08/02
    эртний грекийн үгэр домог ер нь бол хэтрүүлэгтэй юм боловч жинхэнэ гэж боддог жишээ одоо үед ч гэсэн ямар нэгэн сайхан эсвэл гайхамшигтай болсон тэмдэглүүштэй зүйлийг үлгэр домог болгон ярьвал дараа дараагийн хүмүүс итгэх итгэхгүйн хооронд байх болно. мэдээж сургамж өгөх зорилготой зохиомол зүйл байж болох ч энэ бурхадын түүхүүдийг үнэн байх гэж бодож явдаг

    0 0 Хариу бичих
  • ) 2015/05/20
    CTIKSiin huwguud n Uwurmongol bsimu? Zorig , Huch , Yalalt hahah

    0 2 Хариу бичих
  • Ares Az 2015/05/17
    Тун их сонирхолтой байна. Үргэлжлэлүүдээ хурдан оруулаарай.

    4 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох