МЭДЭЭ НЭМЭХ  

Вейнсбергийн үнэнч эхнэрүүд

  • 22,864 уншсан
  • 17
  • 2015/05/18

1140-12-21. Герман. Баден-Вюртембергийн нутаг. Вейбертрой цайз

Ариун Ромын эзэнт гүрний хаан, III Конрад Германы өмнөд хэсэгт байх Вейнсберг хотыг бүслэн авчээ.

Бүслэгдсэн хотынхны шаргуу хамгаалалтанд уурлаж хорссон эзэн хаан эмэгтэйчүүдийг зөвхөн өөрийн биеэр өргөж дааж чадах үнэ цэнэтэй бүхнээ аваад хотоос зайл хэмээн зарлигджээ.

Хотын хаалга нээгдэхэд шархтай нөхрүүдээ үүрээд гарч ирсэн эмэгтэйчүүдийн урт цувааг хараад эзэн хааны нүд орой дээрээ гарсан гэдэг.

Энэ бүхэн эмэгтэйчүүдийн үнэнч сэтгэлийн тухай өгүүлсэн сайхан домог уу, эсвэл хэдэн зууныг гаталж манай үед хүрсэн бодит түүх үү?


12-р зууны дунд үед Ариун Ромын эзэнт гүрэн дотоодын хагаралд идэгдэж гүйцээд байлаа. Үе залгамжлагч үлдээлгүй өнгөрсөн II Лотарь хааны дараа Германы вангууд шинэ хааныг сонгох ёстой болов. Бавар болон Саксоны герцог Генрих Вельф, Швабын герцог Конрад Гогенштауфен гэсэн 2 нэр дэвшигч өрсөлджээ. Улс төрийн хурц тэмцлийн үр дүнд Конрад ялж III Конрад хаан хэмээн нэршжээ. Гэвч Вельфийнхэн ялагдалтайгаа эвлэрсэнгүй, дайн дэгдээв. Генрих өөрөө энэ дайнд оролцож амжилгүй Лев нэрт бяцхан хүүгээ үлдээгээд нас баржээ. Ингээд Вельфийнхний тугийг Левийн авга ах Фридрих өргөн тулалдах болсон байна. Гэхдээ тэр талийгаач ах шигээ сайн дайчин байсангүй. III Конрад эхлээд Фридрихийн армийг бут цохиж дараа нь Бавар дахь Вельфийнхний төрөлх цайз- Вейнсбергийг бүслэн авсан байна. 

Тэр үед цайзыг эзлэн аваад цөлмөн дээрэмдэх, хамгаалагчдыг нь алж устгах, эмэгтэйчүүдийг нь цэргүүдийнхээ зугаа болгох нь ердийн хэрэг байв. Гэвч III Конрад сайн хааны дүр эсгэхийг хүсчээ. Тэр жинхэнэ хаан хүн шиг өгөөмөр сэтгэл гаргахаар шийдсэн байна.

Цайзыг хамгаалагч бүх эрчүүд хууль ёсны засгийн эсрэг тэрсэлсэн хэргээр цаазлуулах, харин эмэгтэйчүүд хүүхдүүд нь үнэ цэнэтэй гэсэн бүхнээ дааж чадахынхаа хирээр аваад цайзыг орхих ёстой гэсэн зарлиг буулгажээ.

Хотын хаалга нээгдэхэд шархтай нөхрүүдээ нуруун дээрээ үүрч, хүнд ачаандаа дарагдан гэлдрэх эмэгтэйчүүдийн цувааг хараад эзэн хаан мэл гайхаж, цэл хөхөрсөн байна.  


Өөр нэгэн домогт өгүүлснээр: эмэгтэйчүүд Конрад хаанд захиа бичиж үүрээр цайзыг орхин гарахдаа үүрч дааж чадах бүхнээ авч явах зөвшөөрөл хүссэн гэдэг. Эзэн хаан энэрэнгүй сэтгэл гаргаж энэ хүсэлтийг ёсоор болгон, эмэгтэйчүүд хүүхдүүдийг цайзаас явахыг зөвшөөрчээ. Гэтэл эмэгтэйчүүд нь нөхрүүдээ, залуу охид бүсгүйчүүд аав эсвэл ахыгаа нуруун дээрээ үүрэн гарч ирэхийг хараад хаан нүдэндээ ч итгэхгүй байсан гэдэг.

Энэ нь хэн нэгний зальт санаа байсан уу, эсвэл эмэгтэйчүүдийг хайртай хүмүүсээ аврахын төлөө  нэгдэхэд хүргэсэн хайрын агуу их хүч байв уу гэдэг нь үүрд оньсого хэвээр үлджээ.


Кёльны эзэн хааны түүхэн бичээст:

«…1140 онд Эзэн хаан Баварын Вельф герцогийн Винесберг цайзыг бүслэн аваад буулгаж чадлаа. Үүний дараа ордны хатагтай нар болон тэнд байгаа бүх эмэгтэйчүүдэд нуруун дээрээ дааж авч явж чадах бүхнээ аваад цайзыг орхин одохыг Эзэн хаан зөвшөөрөв. Харин эр нөхөртөө үнэнч тэдгээр эмэгтэйчүүд эд хогшил, үнэт зүйлсээ авахын оронд эрчүүд, нөхрүүдээ үүрэн аваад явцгаасан юм. Герцог Фридерих энэ явдлыг таслан зогсоохыг Эзэн хаанд санал болгосон ч эмэгтэйчүүдийн эр зориг, арга ухааныг шагшсан Хаантан “Хаан хүн хэлсэндээ хүрдэг” хэмээн хариулсан…» гэж бичигдэн үлджээ.

Үнэхээр эмэгтэйчүүд хааны өршөөлийг ашиглан үхэх үйлтэй эрчүүдээ аварч гаргасан нь маргашгүй үнэн баримт ажээ. Хожуу үеийн олон түүхчдийн олж мэдсэнээр : өөрийн ах Фридерихийн саналын хариуд «Хаан хүн ганц л удаа зарлиг буулгадаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй» гэж хэлсэн нь түүхэн үг болон үлджээ. Мөн энэ явдал түүхэнд «Вейнсбергийн үнэнч эхнэрүүд» гэсэн нэрээр үлдсэн юм.

Тэр үеийн сурвалжит ба харц язгуурт эмэгтэйчүүдэд зориулан босгосон хөшөө.


Вейнсбергийн үнэнч эхнэрүүдийн тухай үлгэр домог, дуу шүлэг олон бий. 


Вейнсбергийн цайз урьдын сүр жавхаагаа алдсан ч одоо хир нь оршсоор аж.

Вейнсберг бол Германы Баден-Вюртембергийн нутагт орших хот бөгөөд цайз нь нилээд дээшээ усан үзмийн бутаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт өндөрлөг дээр оршдог байна.  


Цайзын тухай товчхон:

Энэ цайзын тухай анх 1037 онд бичсэн байдаг.

Цайз нь II Конрадын эх, гүнгийн ахайтан Адельхайд фон Мецийн ордон байжээ. 

Барагцаагаар 1133 оноос эхлэн цайзыг Вельф гүнгийнхэн эзэмших болсон байна.

1140 онд Конрад хаан буулган авсан.

16-р зуун хүртэл цайз Гогенштауфенынхны мэдэлд байв.

Хожим нь цайз нилээд хэдэн дайны нүүр үзэж, их бууны суманд оногдон эвдэрч, дахин сэргээгдсэн байна. Гэвч цагийн аяст автан аажмаар нурж эхэлжээ.

Харин эмч, яруу найрагч Юстин Кернер, түүний удирддаг 1823 онд байгуулагдсан “Вейбертройн эмэгтэйчүүдийн ассоциаци” цайзыг хэсэгчлэн хамгаалах арга хэмжээ авч байжээ.  

1957 оноос эхлэн цайзыг сэргээн засварлах ажил өрнөв.

2006 онд цайзыг засварлаж, цамхаг зэрэг нурж сүйрсэн хэсгүүдийг сэргээн босгож дуусчээ.

Хадгалагдан үлдэж чадсан зүүн өмнөд цамхаг

Цайзын гадна хана

Цайзын эртний сүрлэг төрх 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Вейнсбергийн үнэнч эхнэрүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

17 Сэтгэгдэл


  • GegeenCom 2015/10/13
    goy yuma

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/10/12
    saihan zvil bna.odoo ch gesen iim bgaasai.er ni vhel hagatsaliin zaag deere tulval hvn hedii muudaj saiddag ch salj sarvaichaagvi bol vr hvvhdiinhe etseg hani ijilee gene sh tee etssiin muchid iim gej bodood amidartsgaagaasai er ni ch em ni ch

    1 0 Хариу бичих
  • Guyen Munkhbayar 2015/08/18
    Ardchilliin ueiin buduka Mgl ERS BudaA zzzz

    0 0 Хариу бичих
  • snake 2015/07/06
    yasan saihan tuuh we

    0 0 Хариу бичих
  • o 2015/06/30
    odoo vvreed ywax emegtei xvn ch bgaa xayaad zugtaax ni ch bie xvn xvni l oorsdin uxamsar l mdenshde zaawal bvgd xayaad ywna gsen vg bsheshde bitgii ng zvillvv tuilshiraad bgach

    2 0 Хариу бичих
  • зочин 2015/06/22
    одоо бол үүрэх эхнэр ховор оо ,олон эхнэр сольдог өөр юмруу илүү хараад салдаггүй юмнуудыг хэн тэгж үүрч явдагийн харагдаач

    4 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/12
      haha barag l

  • er 2015/06/03
    Yas yuman deer erchuud n ta nar engej zahia hurgvvleed zuvshurwul mani hediigee uureed gardag yum shvv gj shaasandaa hahahha

    3 0 Хариу бичих
  • зочин 2015/06/03
    Үхэл амьдралын асуудал шийдэгдэж байхад одоо ч гэсэн үүрээл явна шдээ.

    0 0 Хариу бичих
  • газрын уруу 2015/05/19
    газрын уруу бол үүрээд явна шүү

    0 1 Хариу бичих
  • vneng helegch 2015/05/18
    odo bol emegteichvvd arai dawartsan ter emegteichvvdiin erh ntr gh shig adaglaad mashin zogschood erchvvdeere tvreed bhad ydaj buugad alhaad ywj bolno doo teghed arai dawruu2 b l neg emegtei gesen shig

    1 6 Хариу бичих
    • Зочин 2015/10/12
      tanai hvn l tegdiin bna l daa.uursdiin oir orchimooro setgehiima hvmvvs

  • Зочин 2015/05/18
    Одоо бол яг үүрээч. Эмэгтэйчүүдийн эрх мэрх гээл солиорцгоогоол хүн төрөлхтөн ер нь илүү доройтжээ.

    0 7 Хариу бичих
    • Зочин 2015/06/19
      Za yun stresstein :) hunii ami nas yarigdaj bhad hairtai zaluugaa uureed l gariishd... bitgii iim gutrangi buh yumand buhimdangui handaj bgach :L

    • zochin 2015/05/18
      Ha ha ha erh merh yrihaar hun torolhton doroitdog bolj bna u. Hoorhii haruud tegvel yasan baih ni u

  • Зочин 2015/05/18
    Ene tuhai urd ni sonsoj bsan yum bn delgerengui medej avlaa tnx

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/18
    Мундаг эхнэрүүд

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох