МЭДЭЭ НЭМЭХ  

Хүн төрөлхтөн “тэнэгэрч” байна

  • 6,548 уншсан
  • 2
  • 2015/05/18

АНУ болон Европын Холбооны хэд хэдэн оронд явуулсан судалгааны үр дүнгээс үзвэл дэлхийн хүн амын боловсрол, мэдлэгийн түвшин жилээс жилд доошилсоор байгаа ажээ. Азид энэ талын судалгааг арай хийж эхлээгүй байгаа бололтой.

Жишээ нь, Америкийн залуу үеийнхэн бичмэл үсгээр бичсэн эхийг арай ядан уншдаг гэнэ. Бичих чадвар нь хөдөлгөөний буюу моторик чадварын нэг илрэл болохыг, энэ нь уураг тархинд байх хэл ярианы төвтэй холбоотой байдгийг санаарай. Ийм байдал европ хүүхдүүдэд ч ажиглагдсан аж. Нэг үгээр хэлбэл орчин үеийн хүүхдүүд уншиж, бичихдээ тааруухан болжээ

Иймээс л тэдний гуравны нэг хувь нь Нар Дэлхийг тойрон эргэлддэг гэж бодсоор байгаа аж. Энэ юу вэ? Тоглоом наадам л байгаасай билээ дээ!

Дүрслэлийн технологи түгээмэл хэрэглэгдэх болсон нь энэ бүхнийг бий болгосон гэж шинжээчид баталж байгаа юм. Төрөл бүрийн лого, зар сурталчилгаа, видео хостинг, гар утасны зурагт программ зэрэг нь текстэн мэдээллийг улам бүр шахан зайлуулж, ингэснээр уураг тархинд сөрөг нөлөө үзүүлж байгааг сүүлийн үед хэн хүнгүй хэлж ярьсаар байгаа ч, үр дүн гарахгүй л байгаа билээ.

Энэ байдлаас гарах хуучны олон сайн арга бий. Аль болохоор ном их унших, үгийн сүлжээ таах, гараар захиа бичих, хэл сурах гээд л тархиа залхуурахгүй, идэвхтэй байлгах ямар арга байна бүгдийг нь хийж, хэрэглэх нь чухал.


Жич: Энд гадаад оронд хийгдсэн судалгааны тухай бичигдсэн байна. Манай орны хувьд судалгаатай, судалгаагүй фейсбүүк рүү ороод харахад л ойлгомжтой болно. Энэ өдрөөс хойш ядаж зөв бичиж сурахыг урьтал болгоцгоовол яасан юм бэ?!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүн төрөлхтөн “тэнэгэрч” байна
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • t 2015/07/25
    msg yu ym be

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/05/18
    Яг үнэн үнэн санал нийлж байна

    13 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох