МЭДЭЭ НЭМЭХ  

Яагаад Хосе Альберто Мухика Корданог дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэдэг вэ?

  • 4,868 уншсан
  • 7
  • 2015/05/19

Бүгд Найрамдах Уругвайн Дорнод Улс бол эдийн засгийн боломжийн өндөр хөгжилтэй Латин Америкийн цөөхөн орны нэг юм. 2013 онд Уругвай хөгжлийн түвшингээрээ Латин Америктаа 3-р байранд жагсаж байв. Нэг хүнд ноогдох ДНБ нь 16,8 мянган доллар гэнэ. Энд дундаж цалин 600-800 доллар байдаг. Чухам энэ улсад дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч байжээ!

Үүний учир тун энгийн. Хосе Альберто Мухика Кордано 2009 онд Уругвайн ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Уламжлалын дагуу тэр тансаг харшид амьдарч, сард 12 мянган долларын цалин пүнлүү авах ёстой. Дажгүй сонсогдож байгаа биз? Эсвэл энэ нь Ерөнхийлөгчдийн хувьд хамгийн бага цалин юм болов уу? Огтхон ч тийм биш аж.

Хосе Мухика амьдралын асар их туршлага хуримтлуулсан хүн тул аливааг мөнгөөр хэмжихээс илүүтэйгээр байгаа зүйлдээ сэтгэл ханаж сурсан ухаалаг нэгэн гэдэгт л хэргийн учир оршино.

Тэр 14 жил шоронд сууж, 6 ч удаа буудуулж үзжээ.

Ерөнхийлөгчийн өндөр албан тушаалд очсон хойноо ч Хосе Мухика жирийн уругвай хүн хэвээр үлджээ. Тэр эхнэрийнхээ ферм дээр амьдарч худгаас ус зөөнө. Өрөөсөн хөлгүй Мануэла гэх үнэнч нохойтой. Түүний хамгаалалт гэвэл ердөө л 2 цагдаа байдаг. Хосе Мухика өөрийн хүслээр дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч болсон юм. Тэрээр цалингийнхаа 10%-ийг л өөртөө үлдээж 90% буюу 10,8 орчим мянган долларыг ядуучуудад зориулдаг байв. Түүний эдэлж хэрэглэдэг зүйлс дотор үнэ цэнэтэй юм тун ховор: ганцын зэрэг костюм, 2010 онд 1800 доллараар худалдаж авсан 1987 оны Volkswagen Beetle машин төдий л байдаг.

Ерөнхийлөгчийн эхнэр Лусия Тополански Сааведра нөхрийнхөө үзэл бодлыг 100% дэмждэг бөгөөд цалингийнхаа тодорхой хувийг (нөхрөөсөө арай бага л даа, гэхдээ 50% шүү! ) буяны үйлсэд хандивладаг аж.

Хосе Мухика хэвлэлд нэг бус удаа ярилцлага өгч энэ үйлдлээ тайлбарлаж: «Уругвайд дундаж цалин 775 доллар байхад би өөртөө 1200 доллар үлдээж байна. Энэ нь надад хангалттай хүрэлцэнэ. Үүнээс ч бага орлогоор амьдарч байгаа хүмүүс зөндөө олон байгаа шүү дээ» гэдэг байжээ. Бүр Тогтвортой хөгжлийн асуудал хэлэлцэх НҮБ-ын “Рио+20” бага хурал тэрээр “ядуурал бол баячуудын хэт хэрэглээний ур дагавар мөн” гэдгийг онцлон хэлж байжээ. Мөн дэлхийн олон лидерүүдийг «хэрэглээнийхээ өсөлтийг хангахаар чиг зүггүй зүтгэж байна» хэмээн буруушааж, энэ явдал эрт орой хэзээ нэгэн цагт соёл иргэншлийг сүйрэлд хүргэх аюултайг анхааруулж байв.

2014 онд Хосе Мухика ээлжит сонгуульд ялагдсан ч, «Байгаа бүхэн маань надад хүрэлцээтэй» гэсэн үзэл бодлоосоо огт ухраагүй билээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Яагаад Хосе Альберто Мухика Корданог дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэдэг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Зочин 2015/06/27
    iim saihan yoronhiilogchoo dahiad songodoggui mon ch teneg yum dsa

    1 0 Хариу бичих
  • ардчилалын алтан хараацай 2015/06/03
    анх элбэгээ энэ тэр гарч ирж байхдаа УТТ ны цалин хангамж их, унаа тэргийг багасгана гэж байсан санагдана одоо өөрсдөө тэднээс их юм эдэлж хэрэглэнэ айн....

    0 0 Хариу бичих
  • z 2015/05/26
    Uragvain erunhiilugchiin tuhai unshij duustal u ve yun elbegdorj ve zarimdaa daliij uguhiimaa hun bolgon adilgui ntr gd buurunhiiluud bdag humuus ysan be

    0 0 Хариу бичих
  • zocin 2015/05/23
    hoosh elbegdorjguai ch l sain unshuval taarna cgi yaj mongol ulsiin yronhiilogch bj chadaj bnoo t1t1t1tt1t1t1t1t1t1t1

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/19
    Элбэгээ уншиж байна уу? Сайн унш!

    6 0 Хариу бичих
    • Зочин 2015/06/27
      HI I am Elbegee

  • Gantulga Lkhagvadorj 2015/05/19
    Магадгүй сэтгэл нь хамгийн баян байх

    15 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох