МЭДЭЭ НЭМЭХ  

Том дэлгүүрийн бяцхан заль

  • 13,335 уншсан
  • 7
  • 2014/06/11

 

Супер маркетуудын орох хаалганаас эхлээд касс хүртэл таныг төлөвлөснөөсөө илүү их юм авч, хамаг мөнгөө барахад хүргэх зальтай аргууд, хорон урхи дүүрэн бий.

Та дэлгүүр рүү сүүнд гарсан бол заавал дээр нь цөцгийтэй зайрмаг (үнэ хямдарсан байсан), амтат боов (хараад л шүлс гоожсон), 2-3 хайрцаг консерв (хэрэг болж магад гээд) бас “Соронз” сэтгүүл (баячуудын хов живийг сонирхоё л доо!)… бариад орж ирнэ.

Яагаад ийм юм болдог вэ?

Тэргэнцрээс эхэлье. Энэ “ашигтай эд” 1938 онд таныг дэлгүүрээс хэрэгтэй хэрэггүй, элдэв шалдав юм ахиухан авахуулах ганцхан зорилготойгоор бүтээгдсэн юм.

Онцын хэрэгцээгүй боловч хамгийн их ашиг олдог бараа үүд хавьд байдаг. Учир нь одоохондоо тэрэг хоосон, сэтгэл санаа өндөр байгаа шүү дээ.

Супермаркет таныг юу хайж ирснийг мэднэ. Иймээс хэрэгцээт бараа: мах, сүүн бүтээгдэхүүн болон бусад хоол хүнс хамгийн алсын мухарт байгаа. Тийшээ очихын тулд маркетингийн хорон хүчийг сөрөн, бүх лангууг туулж, хавх занганд орохдоо орж, бүдрэхдээ бүдэрч явсаар сая нэг ирнэ.

Та өөрийн сонгосон маршрутаар явж байна гэж бодож байгаа. Үгүй шүү. Наад замыг чинь мэргэжлийн хүмүүс урьтаад төлөвлөчихсөн, бүх бараагаа оновчтой байршуулчихсан байгаа. Та тэднээс мултарч бараг л чадахгүй.

Бид баруун гарын дүрмийг баримтлаад сурчихсан байдаг аж. Дэлгүүрүүд ч ийм замаар хөтөлдөг тул баруун талд байгаа бараа илүү хурдан зарагддаг гэнэ. Мөн хурдан борлуулахыг хүссэн бараагаа хүний харааны түвшинд байрлуулна. Хямд хүн тоодоггүй бараа хамгийн доод тавиурт, эрүүл хүнс хамгийн дээр, гоёмсог баглаа боодолтой брендийн бараанууд таны хараа булаахаар өрөгдсөн байна.

Мөн хүүхдийн нүдний түвшинд тохируулж элдэв амттан, зүсэн зүйлийн тоглоомон чихэр боов өрдөг тул хүүхэд чинь шууд л өөрөө шүүрч аваад салнаа гэж байхгүй.

Бас нэг анхаарах зүйл бол амталгаат худалдаа. Болгоомжтой байхгүй бол нэгэнт амсчихсан хойно нэрэлхүү зан нэмэрлэн, авахаас өөр аргагүй болж бөөн мөнгө үрчихээд дараа нь харамсаж суух болно.

Дэлгүүрийн дотоод засал голдуу хүйтэн цэнхэр өнгөтэй байдаг нь сонор сэрэмж алдагдуулж, ихээр худалдан авалт хийхэд хүргэдэг гэнэ. Мөн зөөлөн хөгжмийн аянд хүн алгуур хөдөлж, их мөнгө үрэх хандлагатай. Сонгодог хөгжмийн эгшиг дор хүн аль үнэтэй барааг авдаг гэнэ.

Хамгийн аюултай газар бол касс. Хэдхэн минут дугаарлан зогсохдоо хүн амттан, чихэр, бохь, эсвэл эргүүлж зогссон сэтгүүлээ авах эрсдэлд ордог.

Хамгийн сүүлд дэлгүүрийн карт. Мэдээж карт хэмнэлт авчирдаг л байх. Гэхдээ гол нь таныг энэ дэлгүүртэй цавуудсан мэт барьцалдуулах арга шүү дээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Том дэлгүүрийн бяцхан заль
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Kkkkkkkkkkkkkkk 2015/07/08
    Card bol unen dee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/07
    nomin talon 2 oor duntei bdag. Sain harval noat-tei dun noat-gui dun bga. Humuus neg buriin unehardag

    0 0 Хариу бичих
  • agy 2015/07/07
    bas baraanii uniig buruu bichne. hyamd geed avsan chin kassan deer ireed iluu unetei boltson bdg. olon yum avsan bol anzaarahgui avaad l garna.

    1 0 Хариу бичих
  • xxxxxx 2015/01/17
    Neg udaa hiam avsn yum. Agaarguijuulsn uuttai, deer ni jing ni supermarketaas bicheed naasan bsan. Muu sanaalaad jin deer ni dahiad tavihad barag 100gr dutaj bsan.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/23
    neeree tiim yum shig bna shu te

    1 0 Хариу бичих
  • okok 2014/06/12
    dajgui medee boljee bayarlalaa

    3 0 Хариу бичих
  • mhhh 2014/06/12
    Like

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох