МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн газрын зураг дээрх цагаан толбууд

  • 9,621 уншсан
  • 2
  • 2015/05/20

Хүн төрөлхтөн урьд байгаагүй их хүчээр сансар луу тэмүүлэх болжээ. Нарны аймгийн гарагуудын дагуул болгоны газрын зургийг зохиож, галактикийнхаа зүрхэн төв рүү шагайж, хөрш зэргэлдээх галактикийн оддыг ч сонирхон харах болж. Гэтэл манай гараг дээр өчнөөн олон судлагдаагүй газар, тайлагдаагүй нууц үлдэж хоцорсныг яах билээ? Дэлхийн газрын зургийг харвал бүгд тодорхой, хийчихмээр нээлт ер үлдээгүй мэт санагдана. Гэвч огт тийм биш аж. Одоо Дэлхийн гол нууцуудыг харцгаая.

Далайн ёроол

Дэлхийн гадаргуугийн 70% нь “Далай” хэмээх усаар бүрхэгдэж байдаг. Түүний гүнд юу байдаг, юу болж байдаг нь огт тодорхойгүй. Ерөнхий төсөөлөл байдаг ч техник, технологи дутмагаас нарийн судалсан зүйл алга. Жил бүр далайн ёроолоос хэдэн арван ер бусын эко систем, хэдэн зуун төрөл зүйлийн шинэ амьтан нээн илрүүлж байдгийг харахад л далай тэнгисийн талаар бидний мэдлэг өчүүхэн бага гэдэг нь нотлогдоно.


Амазоны ширэнгэн ой

Соёл иргэншил хүчээ авахын хирээр ширэнгэн ойн хэмжээ багасаж байна. Гэвч Андын нурууны бэлээр орших Амазоны ширэнгэн ойн гүнд шинэ нээлт хийх зүйлс олноор нуугдаж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Энд ирсэн хайгуулын анги бүр ганзага дүүрэн олзтой  буцдаг нь үүний гэрч юм. Шинэ төрлийн амьд организм, соёлт хүн төрөлхтнөөс тусгаарлагдсан зэрлэг омгийнхон, газар зүйн шинэ объектууд эрдэмтэн судлаачдыг хүлээсээр байна.


Элсэн цөл

Элсэн цөлд ямар нээлтээ хийх билээ гэж бодож болохгүй. Тэнд маш олон нууцлаг зүйл бий. Цөлийн гүн гэж ярихаа болъё. Бүр хүн ам шигүү суурьшсан бүс нутагт ч гэсэн шинэ шинэ олдвор гарч ирсээр байна. 21-р зуунд гэхэд л Говийн элсэн цөлийн зүүн урд хэсгээс Хятадын Их цагаан хэрэмний огт судлагдаагүй хэсэг олдлоо шүү дээ! Египетийн пирамидийн харуул болсон алдарт Сфинксийг санаж байна уу? Пирамидийг судалж эхэлж байхад Сфинкс элсэнд дарагдаад огт харагддаггүй байсан юм шүү. Түүнийг дараа нь ухаж гаргасан. Өмнөд Америкийн цөлөөс одоо ч гэсэн хот балгадын туурь, эртний соёл иргэншлийн ул мөр олдсоор байна. Тэгвэл Сахар, Тар, Каракум, Кызылкум зэрэг аймшигт элсэн цөлүүд ямар нууцыг хадгалж байгааг хэн мэдлээ? Тэр дундаа цөл давшиж тэлсээр байдаг тул одоогийн элсэн цөл байгаа газар хэдэн мянган жилийн өмнө эртний хот сүндэрлэж байсан байж ч магадгүй юм.


Агуй

Томхон газрын зураг дээр агуйнууд тэмдэглэгдээгүй байдаг. Гэвч агуйн гүн бол бараг судлагдаагүй, элдэв хачирхалтай амьтан, ургамал, эко систем оршин байдаг харанхуй ертөнц юм. Эрдэмтэд огт санаанд оромгүй газраас шинэ агуй олж илрүүлсээр байна. Намибийн цөлд хүртэл агуй байна гээд бод доо! Бас усан доорх агуй гэж огт судлагдаагүй, аюул ослоор дүүрэн ертөнц байна.


Мөсөн гол

Яг үнэндээ мөсөн голууд ч биш, харин цас мөсөөр хучигдсан газар нь сонирхол татаж байна. Цаг агаарын хүнд нөхцлөөс болоод судалгаа хийхэд нэн бэрх. Тэр чигтээ цас мөсөөр хучигдсан Антарктид, Гренландийн судлагдаагүй үлдсэн бүс нутаг ямар нууцыг хадгалж байгаа бол? Олон зуун жилийн зузаан мөсөн бүрхүүл хайлсны дараа л энэ газар юу нууцалж байсан нь тодорхой болох байх даа. Гэхдээ инновацийн технологи ашиглан судалгаа явуулах цаг удалгүй ирж ч магадгүй юм. Тэгвэл шуугиан дэгдээсэн нээлт хийх л үлдлээ дээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн газрын зураг дээрх цагаан толбууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/21
    Medehgu humuus ih heregleed bdg gadaad ug bn bodvol goy uchirtai ug bh gj bodloo bi. Niitlelch

    0 0 Хариу бичих
  • innovatsi tehnologi gj yu 2015/08/20
    innovatsi tehnologi gj yy be tsas musiig nevt sudaldag yumuu yu yum bol

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох