МЭДЭЭ НЭМЭХ  

Өөр өөр эцэгтэй ихрүүд

  • 13,526 уншсан
  • 3
  • 2015/05/20

Энэ хачирхалтай түүхийг анх сонсоход байж боломгүй мэт санагдавч, амьдрал дээр 1%-ийн магадлалтай үзэгдэл гэнэ.

Нэгэн эмэгтэй хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Хүүхдүүдийнх нь эцэг болох хүн тэднийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан учир тэтгэмж авахын тулд шүүхэд хандахаас өөр аргагүй болов.  Иймэрхүү тохиолдолд гардагчлан шүүх “Эсийн шинжилгээ” (Эцэг тогтоох шинжилгээ) хийлгэх захирамж гаргасан байна. Үүнээс л бүх сонирхолтой зүйл эхэлжээ.

Эмнэлгийн шинжилгээгээр “сэжигтэн” ихрүүдийн зөвхөн нэгнийх нь л эцэг болохыг тогтоосон байна. Ийм тохиолдлыг анагаах ухаанд «суперфекундац» гэж нэрлэдэг бөгөөд 13 000-д 1 тааралддаг ховор учрал гэнэ. Хэрвээ эмэгтэй хүн өндгөн эс боловсрох хугацаанд хэдэн цаг, эсвэл хэдхэн хоногийн зайтай хоёр өөр эртэй дотно харьцаанд орсон бол эцэг өөртэй ихрүүд төрөх боломжтой аж. Эр эс эмэгтэйн бие дотор 4-5 хоног амьд байж чадна. Өндгөн эс 12-48 цагийн хугацаанд үр тогтох боломжоо хадгалсаар байдаг.

Ихрүүдийн ээж 7 хоногийн дотор 2 өөр эртэй бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. Үр дүнд нь шүүх залууд зөвхөн өөрийнхөө хүүхдэд л тэтгэмж төлж байх шийдвэр гаргасан байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Өөр өөр эцэгтэй ихрүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • zochin 2015/07/30
    zuv bn,shuuh iim l bh estoi,Er ch bai, em ch bai uur uuriin uureg hariutslagaa uhamsarlaj baival taarna

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/15
    Ene mgld bolson bodit yvdal

    0 1 Хариу бичих
  • Зочин У 2015/06/03
    Хахаха! Эцэг тодорхойлох шинжилгээ ч амар юм байна доо!

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох