МЭДЭЭ НЭМЭХ  

Матрёшка хот

  • 3,194 уншсан
  • 0
  • 2015/05/20

Бие биенийхээ дотор нуугдаж байдаг Оросын Матрёшка хэмээх хөөрхөн хүүхэлдэйг та нар сайн мэднэ. Тэгвэл Английн Глостершир гүнлэгийн нутагт оршдог Бартон (Bourton-on-the-Hill) нэрт хачирхалтай хот яг ийм шинж чанараараа жуулчдыг даллан дууддаг гэнэ. Энэ хотын хамгийн сонирхолтой үзмэр нь 1:9 харьцаагаар хийгдсэн "The Model Village" (Тосгоны загвар) нэртэй Бартон хотын бяцхан хувилбар ажээ. 

Энэ бяцхан загварыг хийхэд 5 жил зарцуулсан гэдэг бөгөөд 1937 онд VI Георг, хатан Элизабет нарын хаан ширээнд залрах ёслолын үед нээлтээ хийжээ. 

Жуулчид бяцхан хотын гудамжаар чөлөөтэй зугаалж болно. Мод сөөгнөөс эхлээд юуг ч орхигдуулалгүй хийсэн мастеруудын чадварыг шагшихаас аргагүй. 

Гэвч энэ бяцхан хувилбарын дотор Model Village-ийн өөрийн нь бүр бяцхан хувилбар байдаг нь үнэхээр бишрэм. 

Бүр жижиг хувилбар нь ч гэсэн боломжийн хирээр детальчлагдан дүрслэгдсэн бөгөөд түүн дотор дахиад бүр бяцхан хувилбарын хувилбарын хувилбар байхыг нь яана!

Өөрөөр хэлбэл Бартоны том хувилбар Model Village-ийн дотор түүний жижиг хувилбар, энэ жижиг хувилбар дотор бүр жижиг бас нэг хувилбар байгаа гэсэн үг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Матрёшка хот
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох