МЭДЭЭ НЭМЭХ  

Эртний Грекийн үлгэр домог: Зевс Тифонтой тулалдсан нь

  • 3,288 уншсан
  • 1
  • 2015/05/21

Өмнөх хэсгүүд:

  1. Эртний Грекийн үлгэр домог: Ертөнц ба тэнгэрүүдийн үүсэл
  2. Эртний Грекийн үлгэр домог: Зевс мэндэлсэн нь
  3. Эртний Грекийн үлгэр домог: Зевс хаан ширээнд суусан нь

Гэвч эрх мэдлийн төлөөх тэмцэл дуусах болоогүй байжээ. Газар эх Гея өөрийнх нь хүүхдүүдийг (титануудыг) Зевс хэрхэн шийтгэсэнд хилэгнэн уурсч Тартартай хуримлан зуун лууны толгойтой мангас Тифоныг төрүүлэв. Тифон газрын гүнээс гарч ирэн агаар тэнгэрийг чичиртэл улих нь тэр. Тэрхүү улилтаас нохойн хуцалт, хүний дуу, догширсон бухын хүржигнээн, арслангийн архираа эд бүгд зэрэг гарч байлаа. Тифоныг алхах үед ширүүн гал түүнийг нөмрөн авч, хөл доор нь газар доргиж байлаа. Тэнгэрүүд хэртхийн айлаа. Тэгэхэд аянга эзэгнэгч Зевс айдсыг умартан урагш довтолж, тулаан эхлэв. Дахиад л аянга цахилж, тэнгэр нүргэлж эхлэх нь тэр ээ. Доош газар угтаа хүртэл, дээш тэнгэр оройдоо хүртэл чичирхийлж байлаа.

Зевс Тифон хоёр

Газар дэлхий хурц галд автаж, далай тэнгис зөвхөн Тифоны бараагаар л буцлан боргилж байв. Харин Зевсийн аянга Тифоны дээрээс зуу зуугаараа асгарна. Агаар шатаж, аадрын үүл ууршиж буй мэт санагдана. Эцэст нь Зевс Тифоны бүх зуун толгойг түймэрдэн үнс болгож чадлаа. Амьгүй болсон мангасын бие газар унахдаа ч гал мэт төөнөж эргэн тойрноо хайлуулж байлаа. Зевс мангасын цогцсыг Тартар луу нь чулуудав. Гэхдээ тэнд ч гэсэн Тифон тэнгэрүүд болон бүх амьд амьтанд аюултай хэвээр л байлаа. Хагас хүүхэн, хагас могой Ехиднатай нөгцөж хоёр толгойт аймшигт Орф нохой, тамын нохой Цербер, пернейн гидра болон Химера тэргүүтнийг төрүүлжээ.

Олимпийн тэнгэрүүд дайснаа дарж чадлаа. Эрх мэдлий нь булаалдах өөр хэн ч байсангүй учир амар тайвнаар дэлхий ертөнцийг захирах боломжтой болов. Тэдний хамгийн хүчирхэг нь, аянгын эзэн Зевс уудам тэнгэрийг захирах болов. Посейдон далай тэнгисийг захирах болов. Аид газар доорх үхэгсдийн ертөнцийг захирах болов. Харин газар дэлхийг дундаа захирахаар болжээ. Кроны хүүхдүүд хорвоо ертөнцийг хэрхэн удирдахаа ийнхүү тохиролцсон ч гэсэн сансрын эзэн Зевс бүгдийн дээр сууж, хүмүүсийг ч тэнгэрүүдийг ч захиран ертөнцийн хэргийг эрхэлдэг бөлгөө.

Эртний Грекийн үлгэр домог: Зевс Тифонтой тулалдсан нь
Эх сурвалж: Н.А.Кун, Легенды и Мифы Древней Греции, Минск, 1989 г.
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эртний Грекийн үлгэр домог: Зевс Тифонтой тулалдсан нь
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Manlai 2015/05/21
    Tsaash ne urgejluuleerei bayrallaa

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох