МЭДЭЭ НЭМЭХ  

Спортын хооллолт, эрүүл хооллолт хоёр ялгаатай!

  • 4,600 уншсан
  • 1
  • 2015/05/21

Спортын хооллолт бол булчингийн массыг өв тэгш хөгжүүлэхэд тамирчдад туслах бүтээгдэхүүн юм.

Мэдээж, юуны өмнө эрүүл, зөв хооллохыг урьтал болгох нь зүйтэй. Энэ цэсэд ороогүй үлдсэн бичил элементүүдийг спорт хоолоор олж авч болно. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд уураг, өөх тос, нүүрс ус, бусад олон төрлийн амин дэм, бичил элементүүдээс бүрдсэн иж бүрдэл хоолыг бие махбодид шаардлагатай хугацаанд байнга хүртэж байх хэрэгтэй.

Гэхдээ маш хүнд хүчир хөдөлмөрийн үр дүнд биеэ “бий болгодог” гэдгийг санаж яв.

Спорт хоолны 5 гол бүрэлдэхүүн:

1. Протеин нь уураг агуулсан биологийн идэвхтэй тэжээл бөгөөд булчингийн эд эсийг сэргээнэ. Мах, загас, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, самар, буурцгийн төрлийн ургамалд ихээр байдаг.

2. Амин хүчлийн хослолууд бол бидний бие организм, булчин шөрмөсийг бүрдүүлэгч бичил элементүүд юм. Зөвхөн бусад амьтан, ургамлын биеэс олж авдаг амин хүчлүүдийг үл солигдох амин хүчил гэнэ. Ийм амин хүчлүүд нь сүүн бүтээгдэхүүн, тахианы өндөг, загас, мах, вандуй, шар буурцаг, зарим ургамалд бэлэн байдаг.

3. Гейнер нь уураг-нүүрс усны холимог, нэмэлт тэжээл юм. Жин нэмэх, организм дахь эрчим хүчний нөөцийг тасралтгүй сэлбэх үүрэгтэй. Ус, сүү, жимсний шүүстэй хольж хэрэглэх нь зөв.

4. Төрөл бүрийн “өөх шатаагчид”. Тослог багатай тараг, ээдэм, гэрийн бяслаг, мөг шар сүү, цагаан гаа, байцаа, өргөст хэмх, шош, ус, ногоон цай зэрэг олон төрлийн өөх хайлуулагч хүнсийг хэрэглэж болно.

5. Амин дэм, бичил элементүүд. Амин дэм бол өдөр тутмын амьдралд чухал шаардлагатай. Харин их ачаалалтай үед нилээд өндөр дозоор хэрэглэх нь зүйтэй.

Гэхдээ дасгал сургууль хийхгүй тохиолдолд нэг ч биологийн идэвхт нэмэлт тэжээл ач тусаа өгөхгүйг бодолцох хэрэгтэй.

Тамирчид дээр дурдсан бодисуудын төрөл бүрээс хэрэглэх шаардлагатай боловч тэдгээрийн хоолонд байх харьцааны талаар одоо ч санал зөрөлдөөнтэй байна.

Хэрвээ та эрүүл мэндээ хохироохгүйгээр бие бялдраа төгөлдөржүүлэхийг хүсвэл нэг зүйлийг анхаарна уу! Зөв хооллолтын үндэс нь спорт хооллолт огт биш, харин ердийн эрүүл, тэжээллэг хоол бөгөөд шаардлагатай гэж үзвэл л спорт хоолны зарим хэсгийг хэрэглэж болох юм.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Спортын хооллолт, эрүүл хооллолт хоёр ялгаатай!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • vegan 2015/05/21
    Torol buriin hunsnii nogoo, Jim's jimsgeneer hool hiideg tsagaan hoolnii VEGAN SWEET KITCHEN geed facebook group eruul mended erhemlen boddog hun bolgon negdeerei

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох