МЭДЭЭ НЭМЭХ  

Япончууд хувийн амьдралдаа анхаарал тавих нь багассаар байна

  • 9,328 уншсан
  • 10
  • 2015/05/22

Японы залуучууд, бүр дунд насныхан ч гэсэн эсрэг хүйстнээ сонирхох нь илт багасчээ. Сэтгэл түгшсэн эрдэмтэн судлаачид санал асуулга явуулж үзэхэд ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутан залуусын зөвхөн 35% нь найз охинтой гэнэ. Бас 30% нь “хайр дурлал гээч юм”-ыг тэнэг зүйл хэмээн боддог учир үзэн яддаг гэсэн хачирхалтай хариу өгчээ.

 

Эмэгтэйчүүдийн хувьд байдал бүр ч дор. Дээрх насны бүсгүйчүүдийн 60% нь залуучуудыг огт сонирхдоггүй, анхаарал тавихад нь хайхрамжгүй ханддаг байна. Иймэрхүү нөхцөл байдлын улмаас 2060 он гэхэд Японы хүн амын гуравны нэгийг өндөр настан эзлэх хандлага бий болоод байгаа аж. Энэ нь татвар төлөгчдийн хувьд дааж давшгүй хүнд ачаалал болно гэсэн үг. 

Нийгэм судлаачдын үзэж байгаагаар үүссэн нөхцөл байдлын гол буруутан нь залуу эрчүүдийн дунд түгээмэл дэлгэрч байгаа «өвсөн тэжээлтэн» болох буюу эр эмийн уламжлалт харьцаанаас татгалзах үзэгдэл гэнэ. Тэд эр хүний бүхий л шинж чанарыг үгүйсгэдэг аж. Харин гэр бүлийн бат бэх холбоо тогтоох сонирхолтой бүсгүйчүүд ийм «мөнхийн хөвгүүд»-ийг жигшин үздэг тул жинхэнэ эр хүнийг эрж хайдаг байна. Гэтэл “жинхэнэ эрчүүд” нь гэр бүл, ялангуяа үр хүүхэд гэхээсээ илүү түр зуурын харьцаа тогтоохыг эрмэлздэг болжээ. 

Охид бүсгүйчүүдтэй “зууралдах” нь цаг зав, хүч хөдөлмөр их зарцуулдаг ажил, зарим төлөвлөсөн зүйлээ хийж чадахгүйд хүрэх нь олонтаа хэмээн «өвсөн тэжээлт» эрчүүд өөрсдийн идэвхгүй хандлагаа тайлбарладаг байна.

Ямар ч байсан энэ асуудал сүүлийн үед Японы эрх баригчдын санааг ихэд зовоож байна. Иймээс залуу ажилтнуудаа аль болохоор ажил дээрээ барихгүй байх, оройн 18 цаг гэхэд тараан явуулж байх зааврыг компаниудад өгөөд байгаа гэнэ. Мөн төрөлтийг дэмжих бодлого явуулж, хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлээд байна.

 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Япончууд хувийн амьдралдаа анхаарал тавих нь багассаар байна
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • Зочин 2016/02/12
    энд бичсэн комментуудаас харахад манай эрчүүл бэлэнчлэх сэтгэлгээтэй гэдэг нь харагдаж байна хөөрхий

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/10
    Japan yavj ehner aviido japan huuhnuud mongolchuudad ih durtai bdag genelee haha

    0 0 Хариу бичих
  • xaxa 2015/11/07
    erchvvd ni hiimel hvvhen awaad gertee noolood bgabolhoor neeh toohq bhq yu xaxax

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/07
    Хаанаас явуулсан судалгаа, хаанаас, ямар материалаас эх авсан зэргийг бичээгүй болохоор үнэхээр бодитой эсэх нь эргэлзээтэй байна

    1 1 Хариу бичих
    • Зочин 2015/11/08
      Япон бол араг үгүй шүүд ээ манга эдр гээл эргүү царайлаал яван

  • Зочин 2015/08/11
    yopon ornoos ehner avii da hahahah

    0 2 Хариу бичих
  • Мглжин 2015/06/13
    Ашгүй арлынхан цөөрч дээ

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/05/27
    ochij japan hvvhentei suuyda!

    5 1 Хариу бичих
  • Мягаа 2015/05/24
    Хүн төрөлхтний хөгжил нөөцөө шавхаад өөрийгөө сөнөөх үйл явц эхэлчихэж ээ. Элдэв төрлийн төрөлхийн болон удамшлын өвчнийг ургийн шатанд нь эмчилж байгаа, хэвийн төрөх чадваргүй эмэгтэйчүүдийг кесерво хагалгаагаар төрүүлж байгаа зэрэг нь байгалийн шалгарлаар устах ёстой ашиггүй мутацийг удмын сандаа үлдээж яваандаа хэвийн байдлаар өсч үржих чөдваргүй болж байна гэсэ үг юм.

    17 4 Хариу бичих
    • Зочин 2015/11/07
      Ta ih sonirholtoi taamaglal bichjee


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох