МЭДЭЭ НЭМЭХ  

Үхсэн хойноо хөдөлж байдаг аймшгийн 5 амьтан

  • 52,006 уншсан
  • 36
  • 2014/06/12

Хүний мэдрэлийн систем гэмтээгүй байсан цагт бие махбодь маш сайн ажиллагаатай байдаг, ер нь тархи болон гар хөл, бусад нэн чухал эрхтнүүд маань өөр хоорондоо нягт холбоотой гэдгийг бид бүгд мэднэ. Гэтэл бүх амьд организм тиймгүй бололтой. "Зомби" чадвартай зарим нэг амьтныг танилцуулъя.

1. Хорт могойн толгой хүнийг алж чадна

Могойн тасарсан толгой үхэхийг хүсэхгүйгээр үл барам ойртсон болгоныг хазахаар завдаж байгааг харав уу?

Могойн толгойн 2 талд дулааныг мэдэрдэг бяцхан нүх бий. Эдгээр нь могой үхсэний дараа ч хэдэн цагийн турш аюулыг мэдэрч дохио өгөх чадвартай. Өөрөөр хэлбэл могой зомби стилээр биеэ хамгаалж байна гэсэн үг.

Түүнчлэн могойн хор удаан хугацаагаар аюулт чанараа хадгалсаар байдаг тул үхсэн могойг зайлуулахдаа шүднээс нь тун болгоомжлох хэрэгтэй.


2. Наймаалжны бууж өгдөггүй тэмтрүүл

Хэрэв та гаж хоолонд дуртай бол Солонгосын "саннакчи" гэж нэрлэгддэг хоолыг идээд үзээрэй. Энэ бол таваг дотроос чинь зугтааж явчих гээд байгаа наймаалжны арваганасан хөлнүүд юм. Түүнийг янз бүрийн хольц, соустай иддэг.

Бидний гарыг тархи маань удирдаж байдаг. Харин наймаалжны төв мэдрэлийн системийн ихэнх нейронууд тэмтрүүлдээ байдаг. Мөн энэ тэмтрүүлүүд мэдээллийг өөрсдөө олж боловсруулах чадвартай гэнэ.

Жич: "саннакчи" бол тун аюултай зоог бөгөөд жил бүр 6 орчим хүн наймаалжны тэмтрүүлд “боомилогдон” хахаж үхдэг гэнэ.


3. Толгойгүй мөртлөө хөвж, гуаглаж чаддаг мэлхийнүүд

19-р зууны үеийн неврологч Дэвид Феррер хэд хэдэн сонирхолтой туршилт хийж толгойгүй мэлхий толгойтой нэгэнтэйгээ яг ижил үйлдэл хийж чаддагийг баталжээ. Мэлхийг дээш харуулан тавихад өөрөө эргэнэ, усанд хийвэл сэлж, уснаас гарч чадна, нурууг нь илбэхэд гуагладаг байна.

Биднийг гижигдэхэд эсвэл эмзэг газар хүрэхэд бид автоматаар татвас хийдэг. Толгойгүй мэлхий ч мөн ингэдэг байна. Гэхдээ үүнийг хийхэд мэлхийнд тархи хэрэггүй, учир нь булчингийн агших сунах хөдөлгөөн нь цэвэр рефлексийн шинжтэй. Нөгөө талаар мэлхий тархигүй байх нь тархины зүгээс ирэх дарамтыг арилгадаг байна. Өөрөөр хэлбэл тархигүй мэлхий тархитайгаасаа илүү сайн хүлээн авах чадвартай  гэсэн үг.


4. Жимсний ялааны толгойгүй нь илүү хариуцлагатай

Эмэгчин ялаа толгойгүйгээр хэдэн өдөр амьд байж чадна. Тэд ийм байдалтайгаар нисэж, явж ч чаддаг. Эрэгчингүүд толгойгүй эмэгчинг “эргүүлдэг “, харин эмэгчин тэднийг “гаднын дэмжигч” мэтээр үзнэ.

Үүний учир тун энгийн. Эмэгчингийн чээжинд нөөц тархи бий. Энэ нь нисэж, явж, амьсгалахад туслана. Мөн гэрэл болон дулааныг мэдрэх эс бөөрөнд нь байдаг.


5. Яст мэлхийн зүрх бүгдээс урт настай

Биеэс нь сугалсан зүрх хэдхэн минут л цохилдог. Харин яст мэлхийн зүрх маш удаан амьд байж чаддаг аж. Хэвлээр явагчид, загас, сүүн тэжээлтнүүдийн зүрхэнд тархины гол хэсгээс дохио ирээгүй үед хэсэг хугацаагаар зүрхний үйл ажиллагааг түр хугацаанд дэмжиж байдаг зохицуулагч эснүүд бий.

Харин яст мэлхий энэ талаар хол давсан чадвартай амьтан гэнэ. Түүний зүрх удаан хугацаагаар / 5000 цаг / усан дор сэлэхэд дасан зохицсон байдаг. Тусгай “түлшний нөөцтэй” энэ зүрх түүнийгээ дуусахаас нааш зогсдоггүй. Яст мэлхий уснаас хүчилтөрөгчийг арьс, хоолой болон биеийн бусад хэсгүүдээрээ авна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Үхсэн хойноо хөдөлж байдаг аймшгийн 5 амьтан
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

36 Сэтгэгдэл


  • GEE 2015/01/17
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх $$$ http://TheWeeklyJob.com/?id=322558 $$$ ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 0 Хариу бичих
  • melhii 2014/11/01
    melhiig tes hulduuguud erguuleed gesgeeheer amildag yum baina lee, gesgeehdee aajim aajimaar uuruur ni gesgeene, ogtsom bolohgui

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/01
    ewguu in bie arzganvhihlaa

    0 0 Хариу бичих
  • minii-ner-hamaatai-yu 2014/11/01
    melhii chini aris ni bhgui hodlodog ym bailee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/01
    Тэр наймаалжны хөл нь ямар шижгийн дотор эвгүйрхчлээ

    4 0 Хариу бичих
  • MGL 2014/08/12
    Saihan niitlel bnaa

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/30

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/23

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/11
    goy medee bna

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/11
    goy medee bna

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/08
    Могой мэлхий наймаалж 3 хамгийн муухай харагдаж байна

    5 0 Хариу бичих
  • I 2014/07/03
    Melhii hamgiin zawaan haragdjin

    1 0 Хариу бичих
  • Ok 2014/06/29
    aimar yumaa. MOGOI bolon NAIMAALJ-iig bol medmeer l yum bn,

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/28
    аймар2 айчихлаа

    1 0 Хариу бичих
  • zochin 2014/06/19
    mogoin talar bl ih hregt mdelel bn busad n bl huurhi amitng vhsn ch gmgvi vhj bhd n alj yahnawde

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/16
    Medhed iluudhgue medeelel bn

    2 0 Хариу бичих
  • - 2014/06/16
    таалагдлаа өшөө илүү гоё мэдээлэл нэмээрэй амжилт :)))

    6 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/16
    paaaah yostoi aimaar, dotor muuhairchhlaa

    1 0 Хариу бичих
  • u2 2014/06/16
    Амжилт хүсье. Таалагдлаа

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/16
    Ene sait chin harin aytaihan medeeleltei saitu busad ni hunii muug uzsen Esbel sex surtchilsan baidag shuu dee.

    8 0 Хариу бичих
  • zz 2014/06/16
    heregtei medeeelel bn, ene busad page, site uud yadaj iimerhuu yum hiideg boloosoi

    2 0 Хариу бичих
  • zz 2014/06/16
    mogoi muuhai shvv

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/15
    аааашсн дотор эвгүй болчлоо

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/13
    Могой ямар их цочоов оо

    2 0 Хариу бичих
  • zaya 2014/06/13
    Estoi medehed ilvvdehku medeelel bn

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/13
    Наймаалж арай л яаж идэж чадаж байна а

    2 0 Хариу бичих
  • zochin 2014/06/13
    huurhiiduu uruvdchluu

    0 0 Хариу бичих
  • fcdsfsd 2014/06/13
    ehnii hediig haraad booljih gj bnshdee iiiiii

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/13
    Ёстой таалагдлааа гоё мэдээлэл байна

    0 0 Хариу бичих
  • VL 2014/06/12
    sonirholto medeelel bn taalagdla :)

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/12
    yd

    0 0 Хариу бичих
  • The-M 2014/06/12
    goymaa

    0 0 Хариу бичих
  • Jeryco 2014/06/12
    isda yu uzchihvee lalar

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/12

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/12
    yoooo aimar aimar

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/06/12
    аааааааааааааааа видео үзхээс айгаад байна

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох